Ален Делон гэдэг хүн гарчээна. сайхан хүн юмаа. гоё эр юм. ганган ч гэж жигтэйхэн. өмссөн зүүсэн нь биш, өөрөө байж байгаа нь гангамсаг, гоёмсог тэгээд сайхан хүн юм. 72-той гэхэд ануухан, хөл гар нь чанга гэдэг нь илт. нүдний доогуурх цэлхэр, хацар бага сага унжсан, хувьсгалын шүд нэлээн олонтойг илчлэх яриаг эс тооцвол дэндүү жаатай харагдана. кино урлагийн том од хүн чинь арга хэмжээ авсан л байлгүй, ийм харагдах гэж. гэхдээ л ховсдох мэт гайхалтай харцтай сайхан цэнхэр нүднийх нь гал нь буугаагүй л байна. залуудаа гол дүрийг нь бүтээсэн хэд хэдэн киноны хэсгээс үзүүлж байна. дэлгэцнээс хараа салгаж чадсангүй ээ, ердөө хэдхэн хормын дурлал гэж байдаг бол би яг түүнийг амсав, тэрүүхэн хооронд. машшшш богино зуурдын жаргалллл гсн. хаха. нэвтрүүлгийн "эзэд" болох японы дуулж хуурдаж жүжиглэж бүжиглэж үсэрч дэвхэрч өнхөрч нугарч хугардаг "смап" хамтлагынхантай нэг үеийхэн мэт сайхан хүүхэн ярьж, хийсэн хоолыг нь амтархан идээд, санаанд нь нийцсэн зоогоор дайлсан хоёр гишүүнд нь зүүж явсан цагаа хармаанд байсантайгаа нийлүүлээд өгчихөв. жүжигчний өөрийнх нь нэрээр нэрлэсэн брэнд Alian Delon-ы цаг. авсан хоёрын нэг нь итгэж ядаад л, тулгамдсандаа тэр үү эв хавгүйхэн шиг талархаж, бугуйнд зүүсэн цагаа дахин дахин харна. их баярлаж байна оо.
"жүжигчин хүн хоёр янз. нэг нь жүжиглэх эрдэмд суралцдаг. нөгөө нь бүтээж байгаа дүрээрээ амьдардаг. би хоёр дах нь. ямар ч саад бэрхшээл, зовлон зүдгүүр тохиолдлоо гээд би гуниж гутардаггүй. хорвоо дэлхий дээр бидэн шиг, хийх дуртай зүйлээ ажил мэргэжил болгоод хоолоо олж идэх хувьтай хүн тун цөөхөн. бусад хүний зовлонтой харьцуулахад юу юм бэ? юу ч биш. жүжигчин гэдэг тун сайхан мэргэжил юм шүү. миний өдий зэрэгтэй яваа минь намайг хайрлаж түшиж байсан сайхан бүсгүйчүүдийн л ач. бүсгүй хүний сэтгэлийг татахад нууцсаад байх юм байхгүй ээ. байдгаараа байгаад л, гол нь өөрийн дотор байгаа, бусдын сэтгэлд хүрэх увидсыг л ил гаргаж илэрхийлэх хэрэгтэй юм. хүн байнга хайраар бялхаж амьдрах хэрэгтэй. хайрлаж дурлах хэрэгтэй. энэ дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд байна шүү дээ" гэнэ. 72 гэдэг чинь монгол ардынхаар бол хэдэн нас билээ?
"смап"-ынхны энэ нэвтрүүлэгт оролцож байсан зочдоос түүн шиг дэлгэцийг нь, тайзыг нь, "эздийг" нь жол харагдуулсан хүн би лав үзээгүйн байна. хар багаас л эгчийн цуглуулдаг зөвлөлтийн, польшийн, германы киноны сэтгүүл дээрээс зургыг нь олж харж, нэрийг нь хазгай мурий тогтоочихоод, хаа нэг тоглосон киног нь таарч үзэж хөөрч байсных л юм байх аа даа. сайхан + гоё + ганган + нас тогтож ухаажсан хүн харах сайхан байлаа.