PEEPHOLE
2007-11-05 23:31
A:
Сэтгэгдэл(14)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 660 удаа

би "би"-гээ хаямаар байнаа.. өөрөөр баймаар байна.. өөрөөр.. одоогийн байгаагаас тэс өөрөөр.. өөрөө хэвээрээ мөртлөө өөрөөр баймаар байна.. өөрөө өөрийгөө хаяаад өөр өөрийгөө олж авмаар байна..

яджийхад Л. Өлзийтөгс гэдэг бүсгүйн уртай ч юм шиг, ургүй ч юм шиг доорх мөрүүдийг ариун цэврийн ариухан өрөөндөө ариусаад суужийхдаа олоод уншихлаашд. ингэж бичиж..

би чөлөөлөгдөхийг хүсч байна

бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна

хайр, хүслээс, шунал, тэмүүллээс

харанхуй мунхагаас, атаа хорслоос

хагацахыг, амирлахыг хүсч байна

бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод

би өөрөө тув тунгалаг болоод

үг, хэл, үнэр санаа минь ариун болоод

үнэхээр би амгаланг олоод...

тийм ээ тийм, энэ хүлээсийг би тайлмаар байна

тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Өлзийтөгсийн энэ шүлгийг хүнд зориулж явуулсан чинь . . . (galbaatar | )
2008-03-03 | 18:18
зун нэг охинтой, охин ч гэж дээ найз охинтойгоо мessage бичиж байгаад энэ шүлгийг явуулахгүй юу. Тэгээд нэгжээ гамнаад /бас  зохиолыг хувиргаад/

би чөлөөлөгдөхийг хүсч байна

хайр, хүслээс, шунал, тэмүүллээс, чамаас



гээд илгээсэн чинь, тэг тэг гэсэн гэж байгаа. хэ хэ

Холбоос | |
aaya ta nar shu! (DFz (зочин) | )
2007-11-10 | 23:37
над шиг өөрийгөө таниж чадаагүй байгаа хүн ашгүй байнаа? за тэр таньцанууд нь мундагаа мундаг. истаарз шүү!

Холбоос | |
Сэтгэгдэл (Soyol | )
2007-11-08 | 20:21
өөрийгөө олох амаргүй юм шиг л санагдаад байгаам Зохиолч болох хүн өөрийгөө оллоо гэхээрээ өөрийн гэсэн сайн сайн зохиолуудтой болсон байдаг Түүнтэй адил хүн өөрий өөрийгөө олохоороо хүний нийгэмд жинхэнэ утгаараа хүн шиг дээд зэргийн нийгэмшин амьдрах байх гэж нэгэн найз маанв хэлсэн юм даг Миний хувьд эрээлжилсэн олон бодол л байна даа аль нэг нь л байх гэж өөртөө шивнээд хүсэл мөрөөдлөө дагаад л яваад байна алдах онохыг би таашгүй

Холбоос | |
Сэтгэгдэл (bowka (зочин) | )
2007-11-08 | 19:31
би од болон харбахгүй оч болон усрэхгүй тамд унахгуй эээ диүаажин д очихгуй би зуүхүн уурийнхууруу байхийиг хусэж бн а

Холбоос | |
Сэтгэгдэл (eternalzul22 | )
2007-11-08 | 12:05
өөрөөсөө дахин төрмөөр байна гэж яг тааруулаад биччихсэн,

Холбоос | |
Сэтгэгдэл (Pearle Deppsu (зочин) | )
2007-11-08 | 12:03
Ёстой надад зориулчиж

Холбоос | |
Сэтгэгдэл (amra (зочин) | )
2007-11-08 | 11:15
ziak. namriin sindroomnii sezon end tendgui eheljee gej.
zarim n oor 'bi'-g husen moroodool, zarim n 'bi'-gee geecheed ergej olohgui sandraal, zarim n oort n 'bi' geech yum baigaa esehed ergelzeel...
boroo bodrol daguuldag bolood ter yum boluu


Холбоос | |
Сэтгэгдэл (Friska | )
2007-11-07 | 20:31
Заримдаа яг ингээд өөрөөсөө залхчдийн шд, тээ л зүгээр болчдийн, түр зуурын хямрал байдийм байлгүй, дандаа өөртөө дургүй хүрээд байвал хэцүүднэ байх даа...гэснээс Neutral нэг тааралдахиймсан даа.

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-11-07 | 00:32
Харин аймар мундаг би-г хаа нэгтэйгээс олж авахынсан.. winking
Тэгэх гэсэн чинь бас... за за би болилоо.. энэ хэвээрээ байсан нь дээр юм байна big grin

Холбоос | |
Сэтгэгдэл (Miracle | )
2007-11-06 | 11:37
юу ч болохгүй бүтэхгүй үед тэгж бодогддог шүү. Бүх юмийг орхиод алга болоод өгмөөр

Холбоос | |
+84 (g84 | )
2007-11-06 | 10:53
энэ амархан чи үүнийг чин сэтгэлээсээ хүс, дараа нь энэ амархан гэж бод. харин би-гээ байгаа чигээр нь, би өөрчлөгдөж гэж л бодож, төсөөлөх хэрэггүй.
би чи биш ч *Би* хэмээх бидэнд байдаг би-г сайн мэднэ.
чи би биш болохоор бидэнд байдаг би-г намайг мэддэгийг чи мэдэхгүй байж болох юм.
гэвч би чи биш, би чамайг мэдэхгүй ч *Би*-г мэднэ...

Холбоос | |
Сэтгэгдэл (300-н блог | )
2007-11-06 | 10:35
би гээс би рүү өөрчлөгдөхөд асар их тэвчээр хэрэгтэймшиг... одоог хүртэл нөгөө би рүүгээ сөөөм сөөмөөр оиртохыг хичээж зүтгэсээр л бгаа.

Холбоос | |
Сэтгэгдэл (Dulguun (зочин) | )
2007-11-06 | 09:17
chi chigeeree l baival hi amid baigaagaa iluu medrene

Холбоос | |
Сэтгэгдэл (bolod.m (зочин) | )
2007-11-06 | 09:15
naiz mine ene ene orchlond hun uuriiguu haij olj uuruuruu baij uuruuruu amidrah shig jargal ugui

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)