ай даа үүнийг л жаргал гэж хэлэх байх даа.
яг одоо байна шдээ, хоёр майжиг минь халуун устай түмпэнд дүрээстэй, даравгар ам маань өтгөн цайтай аяганы амсраас зуугаастай, хувийн хувьсгалын нийлсэн хэдэн шүд маань балга цайны завсар чөлөөгөөр амны хөндийд шидэгдэх мандриныг хумс хумсаар нь зажлаастай, хуурай агаар залгиж сөөнгөтсөн улаан хоолой минь хагас дутуу зажлагдсан мандриныг хальстай, үртэй, шахагдсан шүүстэй, халуун цайтай гуд гуд залгиастай... жаргаж үхэхнээ... хамаагүй ингэж жаргаж болжээнү гүй юу. үхтлээ жаргаж таарчээнү гүй юу. ингэсэн шэээээээг суужийхад бол, санаанд оромгүй хүүхэнцрээс "чи дэндүү .....-ж ярих юм" гэсэн шүүмжлэл сонсож, дэлбэрэхийн даваан дээр гарч овоонд нь чулуу өргөөд, омог дээрээ овилгогүй авираа нэмсний шанд буцламгай халуун коопий цай оочилж дарваанаа түлж дорвоон болгосноо шууд мартжээшд. толинд харсан, бүлцэн л болохоос анжэлиина жоолигийн муужруулсан, монгол хувилбарррр!!! жаатай айн??!!. монгол брээд питт хаана байна, айн??!! хохирсон биш завшсан байшд. эрүүл мэндийн байдлаа тоочин илтгэж мээнэгтжээж, "жирэмсэн болцийму?" гэж даапаалуулчаад, аль ужээ дивангаравын үүлэн бороог санах гэж хичээн гөлөрч байж нүдэндээ үүлтэй болох дөхснөө шууд мартжээшд. толинд харсан, сахал махал захалгүйн, мяраалагдуу эр хүний -А каапын лээвчигтэй хувилбаррр!!! эмэгтэй айн??!! лээвчиг зүүдэг, айн??!! би чинь эмэгтэй, айн??!! "хийлгүүлсэн" биш хүйсээ гэнэт санасан байшд.
ингэсэн шэээг суужийхад... үнэндээ жаргалтай байна дөө.. жаргаж үхэхжээна дөө.. түлхүүлж унаад өндийхдөө түмэн "бичил" жаргал олж харна шд.