ойрд ийм юм мэдрээгүй, бас сонин байлаа. саяхан учирлаа, би түүнтэй. тэр миний хувьд мэдээж анхных биш, бас сүүлийнх нь ч биш. би эхлээд болгоомжтой байсаан, түүнээс амсаж мэдрэх, түүнтэй учирснаас болоод туулах зовлонг мэддэг хүний хувьд. мэддэг бүсгүй хүний хувьд. болгоомжтой байдгынхаа ачаар би иймэрхүү зүйлээс хол байж чаддаг... байсан. харин энэ удаад тэгсэнгүй. тэгэх сөхөө ч байсангүй. тэр над руу чимээгүйхэн ирсэн. аажим аажмаар. тэр миний хажууханд байгааг хүрэлцэхээс бусад бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрсэн тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй. түүнийг ойртох тусам толгой манарч, ам хатан, уруул омголтож... тийм ээ, тэр намайг л гэж ирсэн. тэгээд л бид учирсан, тэр нэг орой. санаандгүй байсан намайг өөртөө автуулж, тэр шөнөдөө би түүнийх болсон. дараагийн шөнийг ч хамт өнгөрүүлсэн. тэр биеийг минь эзэмдэж...ийм зүйлээс бараг төсөөрөөд байсан намайг өөрийнхөө өмнө сөхрүүлж...өөрөөс нь болж зовж шаналах атлаа салж чадахгүй байгааг тавлах нь холгүй дураар аашилна. түүнд эзэмдүүлсний маргааш өглөө толинд харагдах өөрийгөө хараад таньсангүй. хацар минь улаа бутарч, нүд маань сүүмийн, ам хамар маань...нүдний доогуур хөх туяа татаж, дарагдаж амжаагүй амьсгалд энгэрийн товч чичирнэ. аргагүй дээ, нойргүй хоносон юм чинь. өөрийгөө хүчлэн гарч явах гэсэн боловч чадсангүй. урд шөнийн учрал намайг сульдаан, тэр миний биеийг бүхэлд нь эзэмджээ. түүний мэдэлд орсон биеэ дийлэхгүй, ховсдуулсан мэт дахин ор руу зүглэхдээ шөнийн явдалд ядарсан хөл минь гуйвна. тэр намайг элдэвлэж оролдон, орон дотор эзэгнэн тонгочуулж, дээш доош нь харуулан тарчлааж биеэр минь наадахдаа өөрөө огтхон ч эцэж цуцсан шинжгүй байсан. би түүний өмнө бууж өгч, биеэ сул тавин...харин тэр өөрийнх нь аясаар намайг хэрхэн шуухитнан амьсгаадахыг, мэдэлд нь очсон миний бие хэрхэн халуу шатахыг, хамгийн оргил үедээ хэрхэн чичирч...дараа нь ядарч сульдан хөдлөхгүй хэвтэхийг шөнийн турш мэдэрч, бах нь ханаж байх шиг байсан...тэр ханасан...хоёр шөнө...бүтэн хоёр шөнө...гэхдээ тэр удахгүй надаас явна гэдгийг би сайн мэдэж байна. намайг орхиод...өөр хэн нэгэн рүү. би харамсахгүй.. тиймээ огтхон ч харамсахгүй..түүний араас харуусахгүй.. түүний надад мэдрүүлсэн шиг, тэр намайг эзэмдсэн шиг тийм олон учрал бий. тэр учралуудаас зугатах, эсвэл найр тавин угтах нь миний хэрэг. харин одоо бол хангалттай, гүнзгийрээгүй дээрээ хоёр тийшээ болъё. яагаад гэвэл би дэндүү сульдаж...бие минь дийлэхгүй нь...ядарч байна...хэвлийгээр өвдөж байна...аарцагны яс салах нь...бас гэдэсний булчин хөндүүр байна...хоолой ч гэж авах юм алга...бүтэн хоёр шөнө ханиалгаж хонолоо...ингэж гэдэсний булчингаа хөндүүрлэтэл, аарцагны ясаа салчихав уу гэтэл ханиалгана гэж юу гэсэн үгэв. явж үз. далдарч хайрла.
"чамайг оронд чинь оруулж.. амьсгаадуулж.. хөлрүүлж.. янцаглуулж.. гаслуулмаар байна. удахгүй уулзаж энэ бүхэн биелэхийн ерөөл тавъя. чамайг хүндэтгэсэн ханиад"
гэж мэгээд мээсэнжрээр ирснийг нь листэндээ байгаа хүн амьтанд, бас эр хүйстэйг нь сонгоод сээндлээд сэмбэгнээд наасан, далчиганаад байсан чинь өөрөө одоо сөхөрч үхэхжээшд. ийм л учрал байлаа.
эрүүл энхийг хүсэн ерөөе.