|
|
|
нэг дүү маань бэлэг болгосым. гэнэтийн бэлэг. баярлалаа гээд шоппхийлгэмээр байсан ч угийн даруу төлөв, дээр нь анх уулзжаагаа хүний өмнө ичимтгий гэж найгүйг ч хэлэх үү, яджийхад тэр өдөр хагархай нүүрээ гэртээ мартцан, хамаг ичдэг булчирхай аймаар ажиллажээсан тул чадаагүй. гэхдээ баярласандаа хоёр бүлцэнд минь нулимс цийлэгнэж, хосгүй бор зам татуулсаар энгэсэгтэй гацар дагж буусныг хороомон гутлын үзүүр дээр бөнжигнүүлсээр үсэргээнд хамт мордсон билээ...дүүтэйгээ...тиймээ хө? айн? гоё оо, гоё оо, гоё доо. баярлалаа, сэгсгэр жаал аа.
|
|
зиа, энэ бол хулгана.. гэж бэлэглэсэн эзэн нь хэлсийн. би бол эргэлзжээна. энэ бол хулгана биш. энэ бол сохор номин юм шиг л байгаайн. урт сайхан зоотой, уужим сайхан өвөртэй, хөл нь бичкэндүү, хүзүү нь байхгүйдүү. нэг иймэрхүү бор нөхөр. гэхдээ...тэхдээ...хөөрхий тэр хөлдөөгчинд хоригдож, хөсөр хаян биеэн хөргөж, хүүхэн маний хоёр бүлцэнг хорвоогийн ядаргаанаас тайлдаг билээ. мань бор нөхөр гэдэс юугаараа зовхин дээр минь тэрийхэд хүүхэн би биеэ сул тавьж, өдрийн явдлыг тунгаан бодох ба үе үе өнөөхийн өвөр юуг шагаймаар нүгэлт сэтгэл төрөхөд нь нугачин даржаагаам даа. баярлалаа, бүсгүй.
|
зиа, нэг иймэрхүү.. би бэлэг авах дуртай. асар дуртай. өөрөө бас бэлэглэх дуртай. аюумшгийн дуртай. бэлэг авах сайхан. тэр бэлэг нь юу ч байж болно. чихрийн цаас, чимэг зүүлт, үнэт эдлэл, үнэртэй ус, үнэргүй хиймэл цэцэг, үхдэг ч амьд цэцэг, идээд дуусдаг амттан, илбийн мэт хачирхалтай орой, хэзээ ч мартагдахгүй үгс, хэн ч тоож харахгүй чулуу, зурсан зураг, зурмал юм шиг уруул, болор хундага, боломжийн амттай дарс, ганцхан хувь гэрэл зураг, гандаж хуучирсан торгон дээл, хоёрын хоёр мөр шүлэг, хов хоосон байшин, дөрвөн метр даавуу, дөнгө болох бөгж, хуучин ном, шинэ дэвтэр...юу ч байж болно. бэлэг гэдэгтээ л учир нь оршино. юу нь сайхан байдаг гээч? тэр бэлгийг авах гээд явж байхдаа, сонгох гэж эргэлзэж байхдаа, гартаа таарсныг шүүрч байхдаа, гаднаас зорьж авчрахдаа, гараа гарган урлахдаа..чиний тухай боддогт л байгаам. ердөө л тэр.
төрсөн өдрөөр минь нэг хүн бэлэг хүргүүлсэн байсан. найзуудтайгаа наргиж суухад минь хүргүүлсэн байсан. жаахан ичсэн. нэрэлхсэн. гэнэт байсан болохоор. цэцгийн баглаатай, чамин туузтай, айхтар ганган бэлэг. хүүхнүүд л болсон хойно, онгойлгооч, одоохон доторхийг нь үзээч гээд. олны өмнө онгойлгосондоо дараа нь би харамссан. нүд гялбуулсан үнэтэй чулуун сондор байсан.
үнэ нь бичээстэй байсан.
үзээд далд хийсэн. үнэхээр зүүхсэн гэж бодогдоогүй.