PEEPHOLE
2007-12-02 22:44
A:
Сэтгэгдэл(19)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 851 удаа

         

нэг дүү маань бэлэг болгосым. гэнэтийн бэлэг. баярлалаа гээд шоппхийлгэмээр байсан ч угийн даруу төлөв, дээр нь анх уулзжаагаа хүний өмнө ичимтгий гэж найгүйг ч хэлэх үү, яджийхад тэр өдөр хагархай нүүрээ гэртээ мартцан, хамаг ичдэг булчирхай аймаар ажиллажээсан тул чадаагүй. гэхдээ баярласандаа хоёр бүлцэнд минь нулимс цийлэгнэж, хосгүй бор зам татуулсаар энгэсэгтэй гацар дагж буусныг хороомон гутлын үзүүр дээр бөнжигнүүлсээр үсэргээнд хамт мордсон билээ...дүүтэйгээ...тиймээ хө? айн? гоё оо, гоё оо, гоё доо. баярлалаа, сэгсгэр жаал аа.

 

зиа, энэ бол хулгана.. гэж бэлэглэсэн эзэн нь хэлсийн. би бол эргэлзжээна. энэ бол хулгана биш. энэ бол сохор номин юм шиг л байгаайн. урт сайхан зоотой, уужим сайхан өвөртэй, хөл нь бичкэндүү, хүзүү нь байхгүйдүү. нэг иймэрхүү бор нөхөр. гэхдээ...тэхдээ...хөөрхий тэр хөлдөөгчинд хоригдож, хөсөр хаян биеэн хөргөж, хүүхэн маний хоёр бүлцэнг хорвоогийн ядаргаанаас тайлдаг билээ. мань бор нөхөр гэдэс юугаараа зовхин дээр минь тэрийхэд хүүхэн би биеэ сул тавьж, өдрийн явдлыг тунгаан бодох ба үе үе өнөөхийн өвөр юуг шагаймаар нүгэлт сэтгэл төрөхөд нь нугачин даржаагаам даа. баярлалаа, бүсгүй.

зиа, нэг иймэрхүү.. би бэлэг авах дуртай. асар дуртай. өөрөө бас бэлэглэх дуртай. аюумшгийн дуртай. бэлэг авах сайхан. тэр бэлэг нь юу ч байж болно. чихрийн цаас, чимэг зүүлт, үнэт эдлэл, үнэртэй ус, үнэргүй хиймэл цэцэг, үхдэг ч амьд цэцэг, идээд дуусдаг амттан, илбийн мэт хачирхалтай орой, хэзээ ч мартагдахгүй үгс, хэн ч тоож харахгүй чулуу, зурсан зураг, зурмал юм шиг уруул, болор хундага, боломжийн амттай дарс, ганцхан хувь гэрэл зураг, гандаж хуучирсан торгон дээл, хоёрын хоёр мөр шүлэг, хов хоосон байшин, дөрвөн метр даавуу, дөнгө болох бөгж, хуучин ном, шинэ дэвтэр...юу ч байж болно. бэлэг гэдэгтээ л учир нь оршино. юу нь сайхан байдаг гээч? тэр бэлгийг авах гээд явж байхдаа, сонгох гэж эргэлзэж байхдаа, гартаа таарсныг шүүрч байхдаа, гаднаас зорьж авчрахдаа, гараа гарган урлахдаа..чиний тухай боддогт л байгаам. ердөө л тэр. 

төрсөн өдрөөр минь нэг хүн бэлэг хүргүүлсэн байсан. найзуудтайгаа наргиж суухад минь хүргүүлсэн байсан. жаахан ичсэн. нэрэлхсэн. гэнэт байсан болохоор. цэцгийн баглаатай, чамин туузтай, айхтар ганган бэлэг. хүүхнүүд л болсон хойно, онгойлгооч, одоохон доторхийг нь үзээч гээд. олны өмнө онгойлгосондоо дараа нь би харамссан. нүд гялбуулсан үнэтэй чулуун сондор байсан.

үнэ нь бичээстэй байсан.

үзээд далд хийсэн. үнэхээр зүүхсэн гэж бодогдоогүй.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2008-06-10 | 07:35
эелдэгхэн л эгдүүцэл байна. мэрси.

Холбоос | |
(Дарс | )
2008-06-10 | 07:32
egduutei yumaa, neg iimerhuu yum unshihaar gej bicheh gesiin, tal bichegdej.. gommenasai happy

Холбоос | |
(хундага | )
2008-06-10 | 07:08
эгдүү биш эгдүүцэл шиг "уншигдав"

Холбоос | |
(Дарс | )
2008-06-09 | 18:42
Egduutei yumaa.. neg iimerhuu

Холбоос | |
(Shonkhor | )
2008-06-09 | 18:25
yoo 3.24 bolchdog gejiisht. neg medsen 6.45 zurgaa doochin tav gechihsen untahgyi baij bhiin bn l daa.



Холбоос | |
(Shonkhor | )
2008-06-09 | 17:15
захиагаар зурвасхан зурвас илгээв.
зэрвэсхэн хараад...
Хариу бичихгүй бол унтагүй шүү. Одоо бүүр шөнийн 2.15 болжээн шүү гсн happy

Холбоос | |
(Shonkhor | )
2008-06-09 | 17:10
miniih ch gesen. tiimerhyy yum shig bn lee. mani yamar nyyree medeh bish dee.



Холбоос | |
(хундага | )
2008-06-09 | 16:59
ккк.. юу идэх дуртай вэ? гэж асуусымаа даа? би андуурч. гоё юм, гоё юманд дуртай гсн.

духаа үрчийлгэвэл үрчлээтэй болно. минийх хөндлөн үрчлээтэй, чинийх?

Холбоос | |
(Shonkhor | )
2008-06-09 | 16:51
Za onoodriin chat too bolon aguulgiin huvid heriin hemjeenees arai heterseniig anzaarav bas bantav.

Ghdee zarimdaa zarim neg yumiig hetryylj baih zugaatai sht.

Dandaa duhaa yrchiilgej bhaar te?



Холбоос | |
(хундага | )
2008-06-09 | 16:42
Хальт хайлмагтсан ванила-г долоов
Хатуу печенийг точигнуулан зажлав
Урьдчилж бэлдсэн шокаладыг
Өнөөх дээрээ асгасныг амтлав
амтлаг л юм
арааны шүлс гоожихоор л юм
чихэрлэг л юм..
чийдсэн хайрцаг харин хатуу юм

никийн тухай, чиний төсөөлөлд үлдээе.
идэх юмны тухайд, амтлахуйгаа баясгах нь нэгэн том таашаал


Холбоос | |
(Shonkhor | )
2008-06-09 | 16:28
чи нээрээ ямар идхиймэнд дуртайн? Бас ягаад Хундага гэдэг никнэмтэй болсын?

Холбоос | |
(munkhsuuri (зочин) | )
2008-06-09 | 14:16
Хальт хайлмагтсан ванила-г
Хатуу печень дээр тавьчихлаа
Урьдчилж бэлдсэн шокаладыг
Өнөөх дээрээ асгалаа..
Одоо чамд юу мэдрэгднэв?
Олиггүй нялуун?
Онцгой гоё?
Одоо гүзээлгэнэ?
Ооё романтик?



cowboy

Холбоос | |
(хундага | )
2008-06-09 | 13:17
чиний чарласан сэтгэлийг
чийдсэн хайрцагт хийчихлээ
өөрийн чихэлдсэн душа-г
өнөөх хайрцаг дээр асгачихлаа..
одоо чамд юу мэдрэгднэв?
олиггүй амт?
онцгой цэвдэг?
ойгүй төөрөлдөөн?
ойлгогдохгүй хөөрөлдөөн?




Холбоос | |
(Зочин | )
2008-06-07 | 18:06
Надад нэг тийм чарласан сэтгэл байна.
Чамд нэг тийм чихцэлдсэн душа байна.

Энийг мэдрэмж гэхгүй бол
Эгнэгт цементэнд зоогдсон гадас болтугай.
Эгц босоо төмөр гадас халуун нарнаа бүлээцэхүйн хамт
Хатаж амжаагүй чиний сүүдэрт хов хоосон урсмой.

Ойлгогдох албагүй энэ найрганцараа
Хундагаа чиний явдаг замд дээр сэмхэн унагав.
Сэжиг бүхий энэ сэтгэлийн бэлэг бэл, хөндийн ёроолоор ёлтолзон хийсэх хог болтугай.



not listening

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-12-03 | 20:20
тэнбүдооо

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)