PEEPHOLE
2008-07-30 09:21
A:киибанд Танаа
| Сэтгэгдэл бичих
хундага

зиа... хэрүүлтэй, маргаантай, будилаантай, булхайтай, нустай, нулимстай, бүррр цустай, бүрр гал түймэртэй, бүр дээрэм тонуултай...сонгууль ч саак болж өнгөрлөө, ноосоо ч тушаачлаа, сайхан байна аа, амьдрал... сайхан байна. над шиг садист мөн чанартай атлаа мазохист элемэнттэй үйлдэл бүхий этгээдэд бол үнэнхээрийн таашаалтай бөгөөд худалхээрийн юумутай билээ... гэх гэсэн чинь үг олддоггүй наасан ккк. ийм сайхан байгаад байвал амьдраад л байшд. намайг битгий алчихаарай, би жаахан байжийя л даа.

гэснээс... саяхан Тархи, хундагын Их биеийг түр оршин сууж буй газрынхаа билэг тэмдэг болсон нэгэн ...

2008-06-09 01:20
A:киибанд Танаа
| Сэтгэгдэл бичих
хундага
бэлэг авав. ийм бэлэг... ямрав?
надад таалагдсан... эсбөгөөс энэ мөрүүд манийг таалсан


Надад нэг тийм чарласан сэтгэл байна.
Чамд нэг тийм чихцэлдсэн душа байна.

Энийг мэдрэмж гэхгүй бол
Эгнэгт цементэнд зоогдсон гадас болтугай.
Эгц босоо төмөр гадас халуун нарнаа бүлээцэхүйн хамт
Хатаж амжаагүй чиний сүүдэрт хов хоосон урсмой.

Ойлгогдох албагүй энэ найрганцараа 
Чиний явдаг замд дээр сэмхэн унагав.
Сэжиг бүхий энэ сэтгэлийн бэлэг бэл
Хөндийн ёроолоор ёлтолзон хийсэх хог болтугай.
...
2008-04-07 12:56
A:киибанд Танаа
| Сэтгэгдэл бичих
хундага

зиа.. хэн ээ.. чиний асуусан нөгөө дуу..ккк
би энэ дууг бүр өнгөрсөн зуунд сонсчээ. тэр үед залуу ч байж, халуун ч байж, цус шингэн, зүс бас шингэвтэр, харин үс одоогийнхоос өтгөвтөр...нийт 17 ширхэг байсан байна. дурсамж нэмсний төлбөрт үс маань санчимээтэр санчимээтрээр одсоор, дуурсах алдарт нөхөд минь нэжгээдээр нэмэгдэж нэг үзэж хошоодоор хорогдож хоёр үзэж этр.. өөрийн хүрчээдаагаа өнөөгийн өндөрлөгөөс эсбөгөөс газардсан намлагаас харжиййййй суухнээ хүн гэдэг амьтан сайн хүнийг, сайхан дурсамжийг л түрүүлж санадаг, дурсдаг бололтой. энэ ч тархи гэдэг нялцгар цагаан нөхрийн хийж байгаа д...

2007-12-24 12:20
A:киибанд Танаа
| Сэтгэгдэл бичих
хундага
 

нэг чухал юм амжуулахаар гарсымаа, уг нь. амжуулсан л даа. бараг давуулан биелүүлсэн. дараа нь харин төлөвлөөгүй арга хэмжээнд татагдан орж.. ч гэж дээ, эгээ өөрөө дургүйгүй болоод л татагдсан байж таараа.. тэгээд шартсан... архи уусан, авгайг нөхөртэй нь татаж чангаасан... тэгээд шартсан... аймаар салтаганаж бүжсэн, адаг сүүлд нь агсам согтуу тавьсан, айлын аяга таваг хагачсан, авдар савыг нь хэмхэчсэн, алтан мөнгөн халбага сэрээгээр нь жонглёордсон... тэгээд шартсан... ахин дахин нэхэж уусан, авгайг нь хазсан, авааль нөхрийг нь үнссэн... тэгээд шартсан.  хүүхдийг нь хөхүүлнэ гэж уйлуулса...

2007-12-22 08:59
A:киибанд Танаа
| Сэтгэгдэл бичих
хундага

залруулга хийхгүй бол болохгүй нь ээ. уг нь нэлээн хэд хоногийн өмнө залруулъя даа гэж бодсон атлаа өөрөөсөө илүү гарахгүй байсаар өдий хүрэв ээ, хөөрхий. комээнт, талархлын үг энээ тэрээгийнхээ эзнийг залруулъя.

зиа, юуны өмнө, Такара, Хоосэки гэдэг никтэй эрхмээс (эрхмүүдээс?? ккк) хүнтэй андуурсандаа уучлал гуйхыг хүсэж байна. бас, чадан ядан эвлүүлсэн цөөн хэдэн үгийг минь голохгүй, цаг заваа гарган англиар орчуулж өгсөнд тань, Иван Максимовын "ветер вдоль берега" хэмээх тун сонин, сонин ертөнцтэй танилцуулсанд тань талархал илэрхийлье.
уучлал гуйнгуутаа, талархал илэрхийлэнгүүтээ тай...



idiomatic-dormant
idiomatic-dormant