PEEPHOLE
2007-09-17 11:09
A:
Сэтгэгдэл(31)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1712 удаа

энд сийрүүлж тавихыг эзэн нь зөвшөөрсөн тул...

шүдээ суларсан байхыг мэдэрлээ. амаа ангайж суларсан шүдээ татав. хөнгөхөөн сугараад гараад ирж байна. ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. хормын төдий загатнах мэт, нэг тийм сонин мэдрэмж зурсхийв. дээд үүдэн шүдний баруун талын шүд. онгойж харласан нүхэнд нь ялимгүй цус шүүрнэ. гэхдээ учиргүй урссангүй. амаа ангайсаар. яг одоо нүхэнд нь хийвэл буйл нь буцаж эвлэж магадгүй. шүдээ барьсаар. доод талын шүднүүд дунд бас хоёр шүд суларчихаж. суларснаа надад харуулах гэсэн шиг үл мэдэг хазайсан үзэгдэнэ. харж байна аа, гэхдээ одоо авахгүй. түрүүний сугалснаа хааш нь хийснээ мэдсэнгүй. уг нь харъя гэж бодож байсансан. ямаршуухан шүд байсан юм бол. шүдээ олон дахин өнгөлж пааландахаар нимгэрдэг гэсэн, ер нь тэрнээс л боллоо. тэр эмч тэгж хэлсэн. онгойж харласан нүхийг хэлний үзүүрээр тэмтэрч үзмээр санагдав. үзлээ, тэмтэрлээ. нөжирсөн цус зөөлхөн. шорвогдуу амтагдана. тийм ч муухай санагдсангүй. үлдсэн хоёрыг яадаг юм билээ. сугалчихвал олон онгорхойтой болчихно. хүний өмнөөс яаж харах билээ. энэ нүхийг яаая даа. уруулаа жимийсхийгээд яривал, инээхдээ том ангайхгүй байвал мэдэгдэхгүй. дээд уруулаа жимийж байгаад инээж үзэв. харагдахтай үгүйтэй. болж л байна. энд шүд хийлгэвэл хэд байх бол. тэнд хийлгэсэн нь дээр юм болов уу. эрүүний ясыг өрөмдөж, төмөр резбатай шаазан шүд эргэдээд оруулчихдаг гэсэн байх аа. онгорхойг дахин тэмтрэв. хэлэнд таалагдаж эхлэв. зуршил болох шинжтэй. гэхдээ л самны шүд хугалахгүй бол... тэгж домнохгүй бол... сэрэнгүүтээ... хурдхан шиг... самны шүд хугалахгүй бол...

сүүлийн сар бараг зүүдлээгүй хэрнээ үүрээр ингэж тод зүүдлэв. сэрэнгүүтээ самны шүд хугалав. олон жилийн өмнө яг ингэж домнож билээ. ойрхон, хоёр удаа. тэр хооронд цонхны тавцан дээр таьсан жижигхэн толь өөрөө хагарсан. сэжиглээд хаясан. хэд хоногийн дараа найзуудтайгаа амралтанд явахаар тохирч, өглөө нэгнийдээ цуглан машин хүлээв. ирсэнгүй. хэн нэгэн нь танилаасаа гуйж өөр машинаар явахаар болов. хотоос гараад удалгүй машин эвдэрч, жавранд хайрагдсан бид хэд замын машинд дайгдан гэр өөдөө зүглэсэн. удалгүй аав минь бурхан болсон. миний нүдэн дээр. аавтайгаа би хоёулхнаа байсан. бүрэнхийд гаргадаггүй байсан хэрнээ дүүгийн найз нар ирэхэд “гарч тогло доо миний хүү” гэсэнсэн. хажуудаа байлгах хүнээ авч үлдсэн нь тэр байж. харсаар байтал амьсгалахаа байж, нүдний гал нь бөхөн, цээжнийх нь гүнээс сүүлийн хий гарч, хөл гар нь хөшиж эхэлсэн. байдаг чадлаараа цээжийг нь нүдээд ч, хиймэл амьсгал хийх гэж оролдоод ч, бахирч уйлан дуудаад ч ямар ч нэмэр болоогүй. болох ч учиргүй байсан биз дээ. хөрш айлын эмч эгчийг гуйж ямар ч билээ тариа хийлгэсэн. өнгөрөөд удаагүй ааваас минь биш өөрийгөө гээж самуурсан надаас жийрхэж байх шиг эмээнгүй харж байсан. түргэний эмчийг бас л гуйсан. тариа хийгээд өгөөч гэж. нэмэргүй дээ, өнгөрчихсөн байна, том хүн байвал бушуу дууд гэчихээд гарч одсон. үхэлд дассан, хүйтэн хуурай дуугаар. хэлснээ батлах мэт таталгаж сараачсан бичигтэй цаас орхисон санагдана. эцсийн найдлага, аавын багын найз эмч ахыг дуудахаар гүйсэн. зам харанхуй, нулимс бүрхээд бүр харагдахгүй. энд тэнд гишгэлэх хөл доор цас чяхарч, энгэр нь задгай атлаа даарч байгаагаа мэдрэхгүй. чимээгүй хүрлийж удаан суусан найзыг нь явуулчихаад гүйцэд хөрч амжаагүй мэт санагдах хөлийнх нь тавхайг нүцгэн элгэндээ наан баахан суусансан. бүлээцсэн хөлийн судсаар цус дахин гүйж, хаагдаж зогссон зүрхийг амилуулна гэж найдсан байх. тийм гайхамшиг болоогүй. дэн дун ухаанд минь хожим учрах хэн нэгэн нярайгаас аавыгаа хайхаар тэмдэг тавих санаа орж ирснийг зөнгөөрөө гүйцээж байхдаа ч зүүд байгаасай гэж залбирч байсан. хар дарсан зүүд шиг барин тавин өдрүүд тэгээд эхэлсэн. уйлж бахардаж ядраад харанхуй, хүйтэн өрөөний буланд сууж байхдаа бугуйгаа зүссэн. сахлын хутганы хурц ир арьсанд шигдэхэд тэсвэрлэшгүй хорсож, маш их өвдсөн...


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-04-05 | 14:13
хаячихааё тэр самаа. муухай зүүд хүлээгээд байгаам шиг.

гэснээс би үүнийг үргэлжлүүлж бичих гэж л "үхэл-1" этр гэж нэр өгсөн байх даа бодвол..

Холбоос | |
(ketchup | )
2009-04-05 | 14:01
санаандгүй сонгогдсон бичлэг гэдэг дээр байхаар нь саваагүйтээд уншаад үзэв.

шүд унаж зүүдлэх муухай. би суларч унах гээд байгаа шүднүүдээ унагаахгүйг хичээн тас зуугаад, гэсэн ч нэмэргүйгээр өнөө хэд нь үйрч бутарч байгаагаар зүүдлэдэг. босоод самны шүд хугална. өмнө нь тэгж зүүдлэдэггүй байсан хэрнээ сүүлийн 7,8 сарын хугацаанд ямар олон зүүдлэсэн гээч. сэтгэл санаатай давхар холбоотой юм болов уу гэж бодоод байгаа. одоо миний саманд 4,5 хан л шүд үлдсэн. өөр сам байгаа ч гэлээ зүүдэнд зориулаад онгорхой самаа байлгаад л байгаа. хихи.

Холбоос | |
Сэтгэгдэл (Polo (зочин) | )
2007-10-27 | 06:18
Zuud ,.. uuruu yu bodson esvel ijil tustei yamar neg uil yavdal tohioldmogts tanid ch anhaaraluuulahguigeer zuud irdeg ,.. shunu hun ih olon zuud zuudeldeg bolovch uuruu bugdii ni sanadaggui ,.. Zuudiig zalj jolooddogson bol hun bi heseg ch jargahsaan ,..gej happy

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-06 | 18:34
Үнэртэй зүүд энд жинкэнэээрээ байна.
http://www.blogmn.net/Drejo/2007/10/8087/Unertei+zuud+10.html


Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-10-05 | 22:07
дижэиэм-д
баярлалаа. бичээд авчлаа. урд нь дуулж мэдээгүй зөндөө дом байдгын байна шд.
диэфзэт-д
атаархах муухай

Холбоос | |
Сэтгэгдэл (DFz (зочин) | )
2007-10-05 | 21:34
аймаар рэялити зүүдлэх юм аа...
аналог, дижитал, дараа нь зарим хүмүүсийн зүүд... 4D, амт үнэр чанартай...

Холбоос | |
Сэтгэгдэл (DjM (зочин) | )
2007-10-04 | 18:58
Бн бас их зуудлэмтгий.

Шуд унаж зуудлэх ч муу ёртойг бугдээрээ мэдэрсэн байна. Тэхээр Хэрэгтэй нэгэнд ни хэрэг болох болов уу гэж бодоод Ээжийнхээ зааж огсон тарни орууллаа.

МУУХАЙ ЗVVД ЗVVДЛЭХЭД УНШИХ ТА

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-10-03 | 21:13
Тэгүүл чи намайг өдөр болгон зүүдэлж байна уу winking

Нээрээ намайг хүмүүс бодохоор миний зүүдэнд ордгийн бол би асаррррррррр баяртай байнаааа big grin big grin big grin big grin big grin big grin big grin yho;winking yho;winking yho;winking yho;winking yho;winking yho;winking

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-10-03 | 10:51
ангаахай-д
ээжийн тань зүүд зөнтэй юмаа. би хаа нэг нэхх сайхан зүүд зүүдэлдийн. өнгөтэй, дуу хөгжимтэй гсн. хаха. ид зүүдэлж байхдаа энэ чинь зүүд шүү дээ, сайхан зүүд байна.. гээд л. дараа нь амьдралын хувьд шийдвэрлэх нэг сайхан үйл явдал болдогсон. ойрд тэгж зүүдэлсэнгүй.
дайн дажин, тулаан тэмцлийн хувьд их ядарч, стрэсстэй байхад, бас олон юманд санаа зовж эргэлзэж тээнэгэлзэж байхдаа тэгж зүүдлээд байх шиг байдын.
шинэ бичлэгийг чинь хүлээж байгаа шүү.
хүү-д
сүнс хоорондоо уулзах биш, хэн нэгэн чиний тухай асаррррррррр их бодохоор тэр хэн нэгэн чиний зүүдэнд ордгын гэнэлээ. гэхдээ худлаа байх. би хаа хамаагүй огт танихгүй хүн хааяа зүүдэлдийн. эсвэл тэд намайг бодсон байх уу? этр гэж.
хүн унтаж байхад оюун санаа(?) нь өөрсдийн түвшиндээ "аялдаг" юм гэсэн. тэгж аялахдаа мэдэрсэн, харсан, уулзсан, учирсан нь зүүдээр дамжиж бидэнд мээссэж болон ирдэг гэж уншиж байсын байна.

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-10-02 | 23:22
Зүүдэлж байгаа хүний сүнстэй сүнс нь уулзахаараа тэр хүнийг зүүдэлдэг гээд байдаг... Тэр үнэн болов уу?
Лав нэг өвөөгөө өнгөрөхөд би Налайхад жоохон байсан.. Тэгэхэд өвөө зүүдэнд цав цагаан хувцастай ирж толгой дээр баахан ном уншиж байгаад явсан өглөө босоод л өвөөг ингэж зүүдэллээ гээл байжийтал орой нь хотоос хүн ирээд өвөөг өнгөрснийг хэлж байсан юм...
Зарим зүүд ч зөнтэй энэ тэр байдаг байх.. Гэхдээ бүгд биш байхаа..
Лав ээж, аав 2-н жоохон хүүхэд зүүдлэх нь лав лааг зөнтэй байдгийн.. удкүй эгч юмуу хэн нэг нь маамуутай болцон байдгийн big grin yho;winking

Холбоос | |
Сэтгэгдэл (Angaahai (зочин) | )
2007-10-02 | 17:35
Зүүд зөнтэй гэдэгт би итгэдэг. Ээжээсээ болоод итгэдэг болчихсон юм. Манай ээж тэр ирж байна гэж зүүдлэвэл тэр нь ирдэг, тэрэнтэй уулзаж байна гэж зүүдлэвэл тэрэнтэйгээ уулздаг бүр кэтэрхий зөнч зүүдтэй. Нэг удаа намайг дэлгүүрээс шинэ цүнх авчихсан тэрнийг нь ээж харчихаад хэрэггүй зүйлд мөнгөө үрэхийн, гэрээр дүүрэн хэрэглэгддэггүй цүнхнүүд байхад гэж зэмлэж байна гэж зүүдлэсэн юм. Харин тэр өдөр нь би спорт загварын цүнх шохоорхож авсан байж билээ. Хоёр жилийн хугацаанд тэр цүнхийг хэрэглэх боломж нэг ч удаа гараагүй. Харин тэр зүүдлэх гээд зүүдлэгддэггүй хүн гэдгийг ээжээс биш би биеэрээ мэдэрч байж мэддэг болсын. Уг нь миний бодлоор болдог бол өдөр бүр шахуу бараг дуг хийгээд авахад хүртэл л зүүдэнд бүдэг бадаг ч болов орж ирээд баймаар юм. Даан ч зүүдэндээ ч болов харчих юмсан гэж хүсээд ч зүүдлэгддэггүй нэг хүн байдаг юм. За би ч тэгээд дандаа л дайн байлдаан, тэмцэл тулаан, орголт зугталт, уналт тусалт зүүдэлдэг хүн бурхан тэрийг миний зүүдэнд оруулъя гэсэн ч дүр олддоггүй биз. Хуваарьлалт нь шог байна гэдэг шиг. Ямар урт сэтгэгдэл болчвоо. Энэ талаар ер нь блогтоо бичнээ яадын.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-25 | 19:18
уг нь зүүдийг заавал сайнаар тайлж байх хэрэгтэйм гэнэлээ. гэхдээ олон жилийн турш хүмүүсийн хуримтлуулсан туршлага байгаа болохоор "дом" гэж нэг юм гарч ирсэн байх.
би 5 өдрийн өмнө зүүдлэх гээд бараг зүүдэнд ирдэггүй хүнийхээ тухай зүүдэлсэн. тухай шдээ, тэр хүнээ шууд биш. тэгсэн, 7 хоногийн өмнө түүнээс мэил ирсэн байж. би өнөөдөр л уншлаа. хэсэг хачин болж суув.

Холбоос | |
Сэтгэгдэл (uka | )
2007-09-24 | 10:09
би аймар ёс заншил эдр.т лааг дуртай мөртлөө зүүд ч юм уу муу гэж тайлбарлагддаг юманд бол ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй ээ гээл явжээдийн шд ингэхээр тэгдийн гэнэ лээ гэсэн муу утга агуулгатай юмсыг бол ийм бодлоор л бодоод явжээдийм дөө тийм болоод ч тэгэж айхтар нөлөөлөөд байгаа юм мэдэгддэггүй шд. Эсвэл хүү бид 2 1 л буруу өдрөө зүүдлээд байдийм шиг байна
Гэхдээ зүүдний учрийг сайн олдгүй юм аа жижиг гэлтгүй зарим нэг элемэнт нь яг тэр чигээрээ давтагдаад юу билээ гээд эргээд бодохоор яг ийм байгаагаар зүүдэлж байснаа санадийн сонин шүү

Холбоос | |
Сэтгэгдэл (Tsoomii | )
2007-09-23 | 21:51
yuki ingeel haa saigui iim zurag oruulaad guifeed baihiin zugeer angry

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-09-23 | 20:20
23_11_54[1].gif I love you smile-big-39.gif

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)