PEEPHOLE
2008-01-23 01:05
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(34)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1975 удаа

  кондоом гэдэг нөхөртэй нэлээн дээр танилцсиймаа. зарим хүнд бол орой ч санагдаж магад.
9-р ангид байхдаа барааг нь харж билээ. барьж бол үзээгүй. газар хэвтэж байсым чинь, би.. биш.. кондоом. үүргээ биелүүлчихээд хашааны ёроолд хөсөр хаягдсан түүнийг бидний хэдэн охин гутлынхаа үзүүрт өлгөн, хавь орчмынх нь шороотой хаман бие бие рүүгээ өшигчиж, эгээ л фүтбоолын тамирчид шиг тэрүүхэндээ хөөцөлдөн, хүрэн форм, хар паарчигныхаа хормойг дэрвүүлж, “зөнөж үхэхжээж намбатай байхгүй, ингэхээр чинь ямар олигтой хөвгүүн тоохов” гэж анги даасан Гиитлэр багшдаа загнуулдгаа таг мартан гэдэгнэж годогонож байж анх танилцсан юм.
шороон дунд хэлбэр дүрс, өнгө зүс гэж авах юмгүй хэвтэж байсан түүнийг гаднах доторх талийгч болсон хэдэн саятай нь “агаарт нисгэн” гүйлдэж байхдаа түүгээр яг хэн нь, хаанаа, яадаг ийдэг, түүнийг байхгүй бол дараа нь хэн нь, ямар “зовлон” эдэлдэг, тэрээр ямар шат дамжлага дамжин энд хаягдаж, бидний хэдэн тэнэгийг олзуурхтал яагаад хэн ч “олж” аваагүй болох талаар бодох ч сөхөөгүй. яаж ч сөхөөтөхөв, “ёс суртахуунгүй”, “үзэл сурталгүй”.. энээ тэрээ гээд мэдвэл зохихыг мэдүүлэх насанд нь мэдүүлдэггүй цаг үе байсым чинь. осолдохгүй л “том хүний нууц”-тай холбоотой гэдгийг бүдэг бадаг гадарлаж байсан байх. тэгээд л ичингүйрэн балайрсандаа юу, эгдүүцэж сэжиглэсэндээ юу, үеийнхнээсээ хоцронгуй жол балчираа гайхуулан тэнэгтэж.. хоорондоо пааслан фүтбоолдож.. хөгийн юмнууд гүйлдэж байж дээ, зайлуул.

хоёр дах уулзалт ном ёсын дагуу хамаагүй дэвшилтэт, боловсон байдалд, зохих ёсны дагуу болсон боловч “гол үйл явдал”-даа түүнийг “урьж оролцуулах” үйл явц дэндүү албархуу санагдаж ингэн ингэн хийхээр.. ухааны гэнэн юм сэтгэж ангайж сууснаа бодохоор хайр хүрээд байдгын.
юутай цэвэр ариун, юутай гэнэн цайлган.
“гол үйл явдал”-ыг зөвхөн хайр дурлалдаа шатаж буй үнэнч хосуудад зориулагдаж, гараанаас авахуулаад бариа хүртлээ эроотиг киноон дээрх шиг төлөвлөөгүй гэнэтийн, огцом, аймаар шалзлам халуун, элдэв “албаны ёс”-гүй өрнөх нь жинхэнэ оригнааль эрос мэтээр төсөөлөн, түүндээ итгэж, түүнийгээ хэрэгжүүлэн аж төрөн амьдран суудаг байж. шалихгүйн байж бас сээгэсийн идеалтай пацаан.
зиа тэгээд он цаг урсан улирч, олон олон “гол үйл явдал”-ын найдвартай түншээр мань кондомыг өргөмжилж, хайртай залуу минь худалдаж авахдаа ичихээ байж, хайрцагнаас гаргахдаа сурамгай болж, хальсан уутыг нь тэгшхэн онгойлгож, хаймран нөхрийн чанарыг “шалгаж”, хэргийн дараа хогийн саванд далдхан хаядаг болсон доо.

анх танилцчихаад өшигчин харайлгаж явсныгаа бодвол бид хоёр тун чиг зузаарсан. нэг үгээр хэлэхийн бол, ийш тийш нь пааслан нисгэх биш идэвх чармайлттайгаар энхрий зөөлөн хандах хэрэгтэйг би ойлгож, бид улам гүнзгий танилцсан гэхүү дээ. нэлээн хэдэн үг болчив уу.
энэ хооронд миний сээгэс идеал хэв хэвээрээ, хув хуучнаараа, сээгси түүндээ тэмүүлсэн сэтгэл болоод сэрэл минь шоо шинээрээ, хав халуунаараа, хүв хүчтэй оршин тогтнож байв.

гэвч, хашааны ёроолд хөсөр хэвтэж байхад нь анх харсныг бодвол хамаагүй анги төрх байдалтай боловч өнцөг нь элэгдэж урагдсан шальчгар хайрцагтай, гаднах тоо нь доторх ширхэгээсээ хамаагүй олныг заасан, байх ёсгүй газар нуугдмар аядан бахархалтай нь аргагүй заларч байхыг нь олж хараад лантуудуулсан мэт мангайж хэсэг зогссонсон. пааниктсан хэрэг л дээ.

хайртаасаа хол байсан хэдэн зуун өдрүүдэд оригнааль эростоо үнэнч явсан надад дэндүү гэнэтийн, даанч хүнд туссан байж. шороо тоосонд хутгалдаагүй, шив шинэ ууттай хэрнээ гар, бие дамжиж гадаа хаягдсан нэгнээсээ ялгарах зүйлгүй, ичгүүр сонжуургүй, худалч хуурамч, заваан булай санагдаж үзэн ядсан. ингээд л бидний нөхөрлөл дуусгавар болсон доо, хөөрхий. пааникнаас гарахтай зэрэгцэн сээгэсийн идеал минь ор мөргүй нуран унаж таарна биз дээ. нуран унахдаа бутраасан очноос мөнөөх кондоомны өнцөг нь урагдсан хайрцганд гал авцуулж түүдэг өрдөн “хорсол гомдол”-ын тогоо зоож, тогоог “хар”-ын охийг “хууртагдсан сэтгэл”-ээр арвилан дүүргэж буцалган, экс-хайрт руу цацсанаар байцаан шийтгэх үйл ажиллагаа эхэлсэн нигууртай.

энэ үйл ажиллагаа цааш хэрхэн үргэлжилсэн хийгээд үр дүн нь ямар байсан тухай үл дурьдан, кондоомтой танилцсан түүхээ өндөрлье дөө.

эцэст нь хэлэхэд, хэдхэн өгүүлбэрийн өмнө буруу бичсэн байна шүү, “ингээд л бидний нөхөрлөл дуусгавар болсон доо, хөөрхий” гэж. юу гэж тийм юм байхав, амны билэггүй байж болохгүй. дуусгавар болсон нь “насанд хүрч” амжаагүй явсан миний сээгэс идеалын хувьд л бөгөөд ерөнхийдөө бол кондоом бид хоёрын нөхөрлөл өөр шинэ түвшинд шилжсэн хэрэг. ахисан эсбөгөөс арагшилсан эсэхийг хэлж мэдэхгүй нь харамсалтай.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(- | )
2011-09-03 | 12:33
блогмн-д байхгүйээ

одоо би салхивчаар шиддэггүй хогийн саванд хийдэг тэр үед ёстой л шилэн хорго болсон доо




Холбоос | |
(хундага | )
2011-09-03 | 12:09
эр эм нь мэдэгдкү атмаан гэж Хүү юу? үэхэхэ

бичээч хө, найзууд дундаа. бусдын кондоомны асуудал чэнн бас их сонирхолтойшд. чинийх бол салхивчаар шидэж нуух гээд шилэн хоргонд хийгээд хадгалах ухааны юм болсым байшдэ тээ?

ингэхэд тэр кондоомыг хамтран хэрэглэсэн хүн нь блогмн-д байдымаа даа?
яанаа..би юу асуучив аа, бурхан намайг өршөө, би уг нь сайн хүн Snakeman

Холбоос | |
(-хасах (зочин) | )
2011-09-01 | 22:55
эр эм нь мэдэгдэхгүй атмаантай хэрэлдээд уншдаггүй байх үеийн бичлэг байх шив...

би хэзээ хаана яаж ямар партнертайгаар учирснаа энэ блогмн-ийхэнтэй танил биш бол тачигнатал биччихээр л сэтгэгдэл төрүүлж байхым,

хөлсөлдөг түрээсийн хажуу өрөөнийхөө цонхны завсраар унагаачхаж билээ үхахаха,

бас нь асаалттай тамхи унагааж байсан... өвөл цагт дулаалгатай хэцүү шүү

Холбоос | |
(хундага | )
2011-09-01 | 09:27
тэмдэг тавиагүй бол чи яаж мэдэхэв дээ, хөөрхий гэнэн хүү..үэхэхэ

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2011-08-31 | 15:46
2008-08-15
гэжийшд. бүхэл бүтэн 3 жилийн өмнөх.
цаг хугацаа болиосой гэмээр хурдан юмаа.

хэрэглээгүй байсныг нь эргэн уулзахдаа бахдалтайяа хэрэглэсэн гэдгээ мэдэгдэх нь илүүц бизээ.

Холбоос | |
(hi hi hi | )
2008-08-23 | 11:13
гальт ичингүйрэв... тэхдээ бас дур хүржийнэ гэж юүхэв уа аа ха ха blushing

Холбоос | |
(xvv | )
2008-08-16 | 14:01
кэтчүпээ тэгж бодож болкүйшдээ. Хадгалаад л байжийгаа байхоо.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-08-15 | 20:02
барааг ни хараагуй уджийнэ. охиндоо ганцыг улдээгээд гарсиймсан. хэрэглэчихээгүй байгаа. хундагын бичсэнийг уншаад сэдэл төрөөд явчихчинэ... not listening

Холбоос | |
(Tsergee | )
2008-02-05 | 00:28
Би бол тэээр хойно бараг зөнөсөн хойноо л танилцаж байлаа. Соц нийгмийн сүүлийн үр сад бид чинь кондомыг хэрэглэх нь битгий хэл харах, ярихад ч заваан балиар, гэр бүлийн хувьд тогтворгүй хүмүүсийн хэрэглэдэг зүйл шиг л ойлгодог байлаа шд.
Одоо эсрэгээрээ хамтрагчийн чинь халааснаас бэлгэвч гараад ирвэл уурлах биш баярлах хэрэгтэй, өөрийгөө болон намайг хамгаалж байна гэж бодох ёстой гэж сургадаг болсон байна билээ.

Холбоос | |
(lobe22 | )
2008-01-31 | 12:26
Нээрээ сониноос Кондом чинь жирэмсэлтээс 75-80% хамгаалдаг гэсэн...

кк. Тархинд нь цус багадаад, хамаг цус нь нөгөө юу руу юүлэгдээд, ужид цэнгэлд бүрэн автаад, ухаан самуураад, барин тавин байж ядан адгаад, углахдаа урж тасдчихдаг хүмүүс тэр 20-25 хувьд нь орох уу?. кк. big grin

Холбоос | |
hihi (haha (зочин) | )
2008-01-28 | 04:00
buun durex latex..... i-)

Холбоос | |
(хундага | )
2008-01-26 | 12:22
>зочин
тэхх түхх.. юугаа ч хэрэглэсэн яахав гэв үү? өөр юм хум байдаг бол кэлчээрэй.
>лакк жигүүр
тийм байх аа, тийм байх...санагалзав
>Т_Т
2 насны зөрүүтэй гэхээр нь 9-2=7 пэээш энэмуу чинь 13тай байхдаа гээл яг ухаан алдахжээлаашд. 2дах учралаа бас биччихгүй дээ..хулчгар
>анжгай
чи яг ямар пиирмийнхийг хэрэглэдгийн? гсн ккк.

Холбоос | |
(anjigai | )
2008-01-25 | 16:17
100% л хамгаална. Ингэж хүмүүст эргэлзээ болон өөрийгөө зөвтгөх мэссэж өгөх нь хүнлэг бус хэрэг.

Холбоос | |
(Хүслийнжигүүр | )
2008-01-25 | 11:55
Т_Т ч сайхан учирчээ.

Нээрээ сониноос Кондом чинь жирэмсэлтээс 75-80% хамгаалдаг гэсэн.

4 удаагийн хавьталтаар 1 удаа гоол алдах боломжтой гэсэн үг. Тэр дээр байгаа зочинд хандав... болгоомжтой л байгаарай.



Холбоос | |
jich: jichee martaj (T_T | )
2008-01-25 | 06:29
jich: Ter uyed yagsh dee! gedeg ug ni Mongol helnii ugsiin sand baigui bolno!!!
orchin uyeiin hellegt tohiruulan bichsen bolno !!! T_t

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)