зээ ахиад л энэ зуур явжийгаад ороод ирчлээ. зуршилтай болчижээ. юм бичихгүй байхаар толгой эргээд, дотор муухайраад, хамрын үзүүр загатнаад байхын. хамрын үзүүр ч яахав, архи уухаар зүгээр болчдын байлээ.. гэж манай найз л тэгжээсан. би ч юугаа мэдэхэв, цайнаас өөр шингэн юм уухаа болиод уджээшдээ энэ чинь.. 5 хоночихов уу? тэхх, 5 хонож байна. хаширсоон би, хэд хоногийн өмнө. муу санаатай муухай бодолтой хүмүүсийн ятгалганд автагдаж ууж идсэн. тэд л ам руу цутгаад, араас нь таглаад залгиулаад байсан шд. би ч аргагүйн эрхэнд гуд гуд гэж залгиал, анх нутгаас гарахад ээжийн өгсөн уншлагатай элсийг сэм сэм нууцаар долоогоод л суугаад байсан. тэгснийхээ хүчинд тэр муухай хүмүүстэй дараагийн арга хэмжээнд хамт явчих шахангуутаа болиод... энд би өөрийгөө аймаар удирдаж чаджийгаа гэдгээ мэдэрсээн... нэг үгээр хэлбэл ололт л юм даа... тэгэнгүүтээ сүүлийн богоонд амжаад суучиж байгаам, их сэргэлээн. би ер нь сүүлийн үед их сэргэлэн болцийм шиг санагдаал... бүр өөрт мэдрэгдээл... сарр сарр гээл.. өө нээмчүрка, тэр чинь онгод орохдоо тэгдэг шдээ ккк. ер нь их өөр болцоон, тэр нь юу гэхээр богоонд оронгуутаа тэмцэлдсээрэн байгаад сандал олоод суучиж байгаагаар л илэрч байгаам л даа. сууж чадахгүй арчаагүйтвэл тэгээд л бариулаас зуураад босоогоороо л унтана шүү дээ, адуу шиг... ийнннхоо... ийнххоо... үүрссэн шиг, дэлээ хаялсан шиг, гайгүй азарга мазарга үзэгдвэл сүүл мүүлээ өргөсөн шиг, дүүхэлзсэн шиг... арай бишиймаа, намхоон бүдүүн юм дүүхэлзэхийг юу гэмээриймдээ... бөндөгнөсөн шиг... бондогоносон шиг...гэх мэт. зиа тэр яахуу. тэгээд л өнөөх чинь сууж аваад л, хөгжим мөгжмөө тохируулаад л, чихэвчээ дэлдэндээ зоочихоод л, нэг үзүүрээсээ жаахан хууларцан хиймэл сормосоо нэхх донжтой буулгаад л.. бас өөрийг нь хүн харжийгаа гээд бодчихноо, яджийхад... тэгээд л... тэгээд л тассс. “уучлаарай, зорчигч оо, эцсийн буудал шүү” гэх дуунаар сэржийгаам даа. год үсрээд их хурдан буучижээ бас, ичсэн нүүрэндээ. тэгээд автмаат хавчаараа авч үсээ задалж байгаад ээ согтуу толгой, ээ согтуу толгой... гээд л жоол хана мөргөж сэргэж аваад... пүхахаха... хэзээ язааны, зөвхөн энэ буудлыг л зорьж ирсэн хүн аятай тайван гэгч нь алхсаар буудлаас гарсан даа. эцсийн буудал.. тас харанхуй шахам.. манай талын хэдэн халамцуу нөхөд маань энд тэнд.. буугаа барьцан.. бэлэн байдалд.. кккк. эцсийн найдвар – такси. очлоо...нэг залуу яг таксинд суух гэж байна... хүүе хэн ээ, чи хаашаа явахжийгаан? гуялах уу? гээл асууцан. би өмнө нь өөрийн мятрашгүй ичгүүргүй зан, эрэмгий зоригтой асуултынхаа хүчээр 2 ч удаа гуялж таксийдан мөнгө төгрөгөө хэмнэж, эд баялгаа арвижуулж, хагартлаа чинээлэг болжээсан намтартай л даа. ахиж баяжмаар санагдаал асууцан чинь өнөө хэн маань шал өөр зүг рүү явна гэнээ, тэр шөнө. засссс гээл явуулчихаад л, дараагийн ирсэн таксинд үсэрч ороод үс зүсээ янзалжийгаад хэллээ дээ. тэр хүрэхсиймаа, шахцалдаан дунд бууж чадкүү явсаар энэ хүрчлээ, дөт замаар гялс яваад хямдхоон хүргээд өг, дэхүү.. маньд нь мөнгө бараг алга, дэхүү.. гээд л.. хошуугаа дэвсэж, хормойгоо шууж, хоёр өвдөг дээрээ сөхөрч...ккк.. тэгсэн импэрлийст япон жолооч хэлжийнаа, ээ мань нь бас гэцүүшдэ, ар гэр авгай хүүхэд, кампаанийн тэрэг энээ тэрээ.. засссс, мөнгө байна, төлөөд явий, тойруу замаар удаан яв гээд л бараг унах шахаад санжцан хиймэл сормуустай бүлцэн нүдээрээ шууд гутгалж хаячихаад л, хөлөө ачиж, гараа зөрүүлээд, дуугаа хураагаад, үхтэл нь ганцаардуулаад сууцан.. за заримыг нь үзэмжээрээ хасаж ойлгоорой хаха. тэгсэн хөөрхий, импэрлийст ч гэсэн хүн юм болохоороо ганцаардаад хэцүү байсым байлгүй, надад ая тал засаад л хурдны замаар давкичий л гэнэ, замын төлбөрийг нь би өөрөө төлчий л гэнэ, та даарчээнү л гэнэ, таны дотор гайгүй юу л гэнэ. хүчинд автаж хор уусныг минь бас гадарлачихаж. тэр муухай хүмүүс атгаг сэтгэлээр албаар энгэр рүү минь асгасан байсан л даа, за гаагүү дэ та нарыг. зиа тэгээд л, жолоочийг өрөвдөөд, хураасан дуугаа бага багаар буцааж хөвөөд аан уун гэсээр яваад амьдардгийнхаа гадаа ирлээ дээ, хөөрхий. төд гарлаа л гэжийна. өү иисүс минь, ямар аймаар үнэтэйнб, ай аллах минь каартаар төлбөр хийх үү, ээ будда минь буцаад явдийму гээд л хамаг бурхдаа дуудаж дуудаж хамгийн сүүлд нь намсрай бурхандаа нэг мөргөчихөөд төлжаагаам л даа... тэгтэл... гэтэл... тэгжийтал... жолооч асуужийшү, та зурагтаар гардаг сүмочтой нүгэлтэй адилхымаа гээд л. аа манай дүү шдээ л гээд аваад хаяцан. тэгсэн буухын даваан дээр май гээд мянган эн сарвайжийшү. би сэил зарлажийна гэнээ, зайлуул. би оронд нь хармаандаа байсан боорцогноосоо 3 ширхэгийг атгаад, атгаад өгцөн. лав гурван шөнийн өл даалгачихна шүү. ороод харсан чинь, хиймэл сормуусаа гээчиж. бүлцэн нүд минь байгалийнхаараа цэхийжээна. сайндаа ч биш, тэгээд андуурагдаж л дээ. тэрнээс биш сормуусаараа хуяглачихаар миний энүүн шиг агуу торомгор нүдийг хайгаад хайгаад олдгүйм л даа. за яахуу, мянган энээрээ сормуус авнаа. ахиж тэр муухай хүмүүстэй ууж идэж, хүчинд автаж хор залгихгүй ээ... гэж ухаараад яг 5 хоножийна даа.