PEEPHOLE
2008-01-27 12:39
A:ннннн..
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1168 удаа

чи зогсож байна, гүүрний өмнө, эрэг дээр. тэр дор гол урсана. заавал гүүр гэхгүйгээр туучаад гарч болмоор мэт. гэвч нэлээн гүнзгий.. харагдана. урсгал нь ширүүн биш, бас дөлгөөн биш. урт шигүү ургасан өвсөн хөшигтэй эрэг... тэр эргийн ойрхон ёроолгүй ногоорсон цүнхээл харагдана. чи гүүрний өмнө зогсож байна. гүүрээр гарч голын цаад эрэгт хүрэх ёстой. тэнд хааш хөтлөх нь үл мэдэгдэх зам зурайна. гүүр, гол, зам... чамайг хүлээж байна. харин чиний хөл хөдлөхгүй, урагш ганц ч алхахгүй, хадуулсан мэт. тархинаас тушаал өгнө... яв... гүүрээр гатла... цааш бэдэр. хөл үл хөдлөнө. биеийн бусад хэсэг ч мөн адил. гар гүүрний хашлага руу сарваймаар байвч үл сунана. нүд гүүрний цаад зүг хараа үл бэлчээнэ. энд хэчнээн ч удаан зогсов. энэ хооронд хэчнээн ч их ус урсан талийв... явган суулаа. сул унжуулсан гарын үзүүрт чулуу баригдав. цүнхээл рүү шидэв. олон давхар тойрог үүсгэсээр ногоорсон гүн ёроол руу живж одов. дахиад шидэв. чи завгүй байна, чулуу шидээд. шидэх чулуугаа хайгаад. гэхдээ энэ нь хэнд ч хэрэггүй, гүүрээр гарах ёстой ч хөдөлж өгөхгүй байгаа өөрийгөө хуурч байгаагаас хэтрэхгүй. чи үүнийгээ сайн мэднэ. гэхдээ үл мэдсэн дүр эсгэнэ. бие махбодь чинь энэхэн зуур оюун санаагаа саатааруулахаар оролдоно. чулуу түүнэ. эсвэл, оюун санаа чинь бие махбодио өөрт нь захирагдахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүйг хичээн өөрийгөө төөрүүлнэ. чулуу хайна. энэ хоёр чамайг үл бүрдүүлж, үл цогцлооно. аль аль нь хүлээн зөвшөөрвөл энэ эрэг нурна. дуу чимээгүй, зөөлөн нурах эргийн шороог хөлөглөн ёроолгүй ногоон цүнхээл рүү аажим явж одно. торгоогдож дийлээгүй сэтгэл хэдийнээ тийш одсон болохыг аль аль нь мэднэ. гүүрээр гарах хэрэгтэй. ядаж гүүр рүү дөхөх хэрэгтэй. гэхдээ болохгүй байна. чадахгүй байна. бие чинь хөдлөхгүй байна. энгэртээ хийсэн эрдэнээ харна. энэ эрдэнэ, зурайх замаар цааш ахиж, улам гялалзах учиртай. оюун санаандаа захирагдаж бие махбодь чинь гүүрээр гарахгүй бол хэдийнээ живж далд орсон сэтгэлийн араас чамтай хамт цүнхээлд шингэнэ. золиослоход дэндүү үнэтэй эрдэнэ. алдвал ахиж үл заяана. золиосолж болох чулуунууд. атга атгаар шидэлсэн ч үл хорно. харахад чи тайван, итгэлтэй, бардам, хүчтэй, эрчтэй, дутуу зүйлгүй. харин чи дотроо зөрчилтэй, шаналантай, сул дорой, тамиргүй, хатгүй, хов хоосон. энэ ялгааны учир чи амсхийлгүй өөртэйгөө тэмцэнэ. тэмцэл хэнд ч үл үзэгдэнэ. тэмцэл хэнд ч үл мэдрэгдэнэ. тэмцлээс үр дүн үл гарна. энэ үр дүн үл гарах тэмцэл, энэ бүх үл бүрдэж, үл цогцлох нь ямар хүнд, ямар тэсвэрлэшгүй, ямар залхмаар, ямххан амьдралаа өгчихмөөр. чиний дотор цаг хугацаа зогссон атал чи цүнхээлд тусах дүрсээс өчигдрийн би-гээ үл олно.

хүч чадал хайрлаач.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-09-07 | 10:37
кэчүп
тэр эрдэнэ бий. үзүүлэхгүй. гээхгүй. хүсэл чинь талаар өнгөрөв.

зочин
Yar good

Холбоос | |
(Зочин | )
2009-09-05 | 08:55
tanii blogiig unshaar l nudnees ug garaad bh um..er n dandaa l daa..

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-22 | 08:28
энгэрт чинь ямар эрдэнэ байсан юм бэ. одоо тэр эрдэнэ байгаа эсэх? байвал надад үзүүлж болох эсэх? байхгүй бол яагаад байхгүй, өдийд яг хаана байж байгаа талаараа товчхон товчхон дурьдаад явчих.

хэрэв гээсэн бол мань гүйн очиж хайж олох чин хүсэлтэй. баяжинаа хө. cool

Холбоос | |
miniii medremj . .. . (galbaatar | )
2008-03-03 | 05:57
ene bichlegiig unshih yavtsad neg iim bodol torloo. ene bodol ene bichlegiin utga aguulgiin daguu bish bj magadgui.

sigh

haniad hureh goy bish yumaa, ene haniad minii bodoltoi holbootoi gedgiig medej bgaa ch bodoliinhoo sogogiig olj harah sonirhol alga.
surprise

Холбоос | |
(хундага | )
2008-01-30 | 12:29
tnx

Холбоос | |
(lobe22 | )
2008-01-28 | 04:03
Тэмцэлдэж л байвал амьдарч л байна. Үр дүн бол төгсгөл. Эсхүл эхлэл ч байж мэднэ.

Холбоос | |
(anjigai | )
2008-01-28 | 12:59
Бороо шиг аниргүй. Болзоо шиг хүлцэнгүй

Холбоос | |
(bayasum | )
2008-01-27 | 04:23
Хайртай хүнээ эсвэл анд нөхрөө иртэл хүлээхгүй юу дээ. хамтдаа гарна..

Холбоос | |
(Claus | )
2008-01-27 | 03:35
шүдээ зууна,эргэн тойрныг харна,ажна,мэрийнэ,зүтгэнэ хүлээс тайлагдлаа байдаг хурдаараа гүйнэ,хар хөлс аяандаа цутгана. Тэхдээ гүүрээр гараагүй ээ.Цаашаа явсан,гарам олдсон, хангалттай чулуу дэвссэн байсан,гэхдээ гаталхад бэрх байлаа.Дунд хэсэгт нь ирлээ,хальтирлаа,гол руу ойчилоо ,гуталтайгаа туучисан,гаталсан,юү ч нороогүй байсан,амс хийслээ................

Холбоос | |
Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 


idiomatic-dormant
idiomatic-dormant