аймаар сайхан санагджээшд. манай ахмадууд санал хүсэлт тавьжээнаа, бидэндээ зориулж бичлэг үйлдээч, балинтийний баярын мэнд дэвшүүлээч гэнэ. золбоотой шүү, та хэд минь. заа ингээд замбуулинд саакарч төрсөн, заяаны цаанаасаа лаамп мэт гэрэлтсэн, ахмад балинтийнчдадаа зориулж ... ноднингийнхоо бичлэгийг шууд зориулжээна. нууцлах юмгүй дэлгэн тавьжээна. жилийн өмнөхөөс онц гойд өөрчлөлт бараг гараагүй тул ахмадуудынхаа нүдийг гурилаар биш гуучин бичлэгээр гуурлаа шо. авдрын ёроолд ороод ахмад байтугайд нь харагдахаа байцан байсын. ухаж ухаж гаргаж ирэв. уйлахгүй уншиж дуусгаад урмын үг тус бүр 3-ыг коомэнтолсугай.
ёоо өнөөх чинь бүр дүрдээ итгэцэн этр.. мангар наасан.
гэснээс, би саяхан амьдралдаа анх удаа Юүүтүүб гэдэг хүүгийн ид хавыг биширч, их санд нь нэвтэрч сурчааааал.. туйлын баяртай байгааг та хэд анзаарцан биддэ. Лобэ хүү намайг ингэж суухаар эртхэн эмгэн бол гэж битүүхэн түншиж ч байх шиг. эмгэн болохын өмнө, авгай болно. авгайгаас эмгэн рүү шилжкү новширч, айл саахалтынхандаа хог болноо гсн.
гэснээс, нэг болсон явдал гялс бичээд хаячий. хайрын тухай юм л даа...
гээд л яг энэ дээд талын өгүүлбэрийг тавьчихаад л, цэвэр ус уунгаа “цэнгэг агаар” хөтөлбөрийг Улаанбаатартаа хэрхэн хэрэгжүүлэх талаар жоол бодож тунгааж байгаад төрийн 3 өндөрлөгтөө мэилээр зааварчилгаа өгчихөөд эргээд харсан чинь... юу вэ! мээсэнжрийн оффлаинаар бөөн пуужин ирчихэж. зогтусаад, зүрх зогсоод, цус царцаж, судас хөшилдөөд...өдөржингөө донсолж, дэнсэлж... дэн дун өнгөрөөгөөд ч байгаам шиг. мэдкүй мэдкүй. уг нь, маний хувьд хэрэндээ л бас “хайр” гээд нэрлэчихээр зүйлийн тухай бичьюу гэсэн.. пуужин дэлбэрч, аюулгүй байдал тун эгзэгтэй болсон тул.. хуучин бичлэгээр “хөгшин” нөхөдөө хуурахаар санаа шулуудав. уучил.