PEEPHOLE
2008-02-18 23:44
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(7)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1052 удаа

 

аймаар сайхан санагджээшд. манай ахмадууд санал хүсэлт тавьжээнаа, бидэндээ зориулж бичлэг үйлдээч, балинтийний баярын мэнд дэвшүүлээч гэнэ. золбоотой шүү, та хэд минь. заа ингээд замбуулинд саакарч төрсөн, заяаны цаанаасаа лаамп мэт гэрэлтсэн, ахмад балинтийнчдадаа зориулж ... ноднингийнхоо бичлэгийг шууд зориулжээна. нууцлах юмгүй дэлгэн тавьжээна. жилийн өмнөхөөс онц гойд өөрчлөлт бараг гараагүй тул ахмадуудынхаа нүдийг гурилаар биш гуучин бичлэгээр гуурлаа шо. авдрын ёроолд ороод ахмад байтугайд нь харагдахаа байцан байсын. ухаж ухаж гаргаж ирэв. уйлахгүй уншиж дуусгаад урмын үг тус бүр 3-ыг коомэнтолсугай.

ёоо өнөөх чинь бүр дүрдээ итгэцэн этр.. мангар наасан.

гэснээс, би саяхан амьдралдаа анх удаа Юүүтүүб гэдэг хүүгийн ид хавыг биширч, их санд нь нэвтэрч сурчааааал.. туйлын баяртай байгааг та хэд анзаарцан биддэ. Лобэ хүү намайг ингэж суухаар эртхэн эмгэн бол гэж битүүхэн түншиж ч байх шиг. эмгэн болохын өмнө, авгай болно. авгайгаас эмгэн рүү шилжкү новширч, айл саахалтынхандаа хог болноо гсн.

гэснээс, нэг болсон явдал гялс бичээд хаячий. хайрын тухай юм л даа...

гээд л яг энэ дээд талын өгүүлбэрийг тавьчихаад л, цэвэр ус уунгаа “цэнгэг агаар” хөтөлбөрийг Улаанбаатартаа хэрхэн хэрэгжүүлэх талаар жоол бодож тунгааж байгаад төрийн 3 өндөрлөгтөө мэилээр зааварчилгаа өгчихөөд эргээд харсан чинь... юу вэ! мээсэнжрийн оффлаинаар бөөн пуужин ирчихэж. зогтусаад, зүрх зогсоод, цус царцаж, судас хөшилдөөд...өдөржингөө донсолж, дэнсэлж... дэн дун өнгөрөөгөөд ч байгаам шиг. мэдкүй мэдкүй. уг нь, маний хувьд хэрэндээ л бас “хайр” гээд нэрлэчихээр зүйлийн тухай бичьюу гэсэн.. пуужин дэлбэрч, аюулгүй байдал тун эгзэгтэй болсон тул.. хуучин бичлэгээр “хөгшин” нөхөдөө хуурахаар санаа шулуудав. уучил.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-01-18 | 20:46
бусад асуултын хариултыг хар өнгийн үсгээр бичнэ үү.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-18 | 20:39
жаклаадыг ах дүү нарын бацаанууд л хуваагаад идсэн байхаа. хаха. гэрт байснуудад нь тараагаад л өгсөн дөг.



Холбоос | |
(хундага | )
2009-01-18 | 20:33
өөлкий минь өөлкий минь.. тэгээд тэр чиклаадаа яасан? сарын дараа хариу бэлэг болгож юу барьсан? тэр чиклааднаас хойш хэд хоноод түүнийг уруулыг амталсан?..

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-18 | 20:00
хундагын блогоос хамгийн анх уншсан бичлэг минь. дараа нь кондоомтой танилцсан түүк кк. зүгээр түүх дурсжээнэ.
гэснээс удахгүй энэ өдөр нь боллоо шүү нэг үеэ бодвол маниуд энэ баярыг хэзээний өөрийн болгоод авцан тэ. гоё гоё.

түүх дурсах гэснээс авгайтайгаа анх энэ өдрийг яаж тэмдэглэж байснаа дурсмаар санагдав кк. сүртэй хувийн зүйл биш л дээ.

тэр үед сүртэй нялуун мялуун байхгүй ээ ердөө панаалдаж эхлэжийсийн. авах ёсгүй хэрнээ эмэгтэй нь жаклаад өгдөг гэнэлээ мань хоёр ч тэр хүртэл нь арай яваагүй нь жаахан тиймхэний ийймхэний энэ тэр гэж утсаар манжлаад л. худлаа санаа алдаж энэ тэр. ухаандаа нөгөө л панаалдалтийн нэг хэлбэр л дээ.
за орой нь жаахан алхлаа. тэгсэн алхаан дундаа нэг жижкээн хайрцагтай юм цүнхнээсээ гаргаж иржийнэ. яг тэр үед л хамаг юм эхлэжийгаа байхгүй юү.

өө ах өнөөхийг нь өгч амжаагүй байхад нь аль хэзээний хармаанаасаа мангар том 50-ийн шаржигнадаг шар уут гаргаж ирээд бариулаас нь барьж байгаад л сэгсрээд хий оруулаад бэлэгийг нь тосоод. муахахаха.

өөрөө ч юу ч мэдээгүй, юу ч бодоогүй байсийн. уут хармаалж явдаг нь би биш л дээ. яг тэр өдөр хүнсний дэлгүүрээс л бодвол юм хүм авах гэж байгаад мартаад хармаалчихсан байсиймуу даа.

нүүр халуу дүүгэтлээ шоолуулсан гэж. ичсэн гэж яав. шууд унаанд нь суулгаж өгтлөө ичсэншд хахаха.

Холбоос | |
(lobe22 | )
2008-02-21 | 12:13
Ай тэгмээрсэн дээ. Арьс үрчийж охид тоохоо байжийна. Ахмадуудад нь арай багтах байлгүй дээ. кк. Баяллаа, баяллаа

Холбоос | |
(yuki | )
2008-02-20 | 10:51
Би энүүний хаагуур өнгөрцийн. Чамайг мөнчиг их гүрийжийнаа даа, ийм хүүхэн биш юмсан гэж боджээсий. Бүүр куурсан гурил ч карж амжилгүй коёр нүдний нялмас кийбоардан дээр асгараад...

Холбоос | |
(xvv | )
2008-02-19 | 18:38
хүлээж авлаа yho;winking

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)