|
|
уншаад өгчих |
зиа.. нэг хүн их бухимдаж гэнэ, хөөрхий. тэгээд маний блогийн сэтгэгдэл бичдэг дээр бичлэг бичээд орхиж. доор байгаа. зөвхөн надад хэлэх гэсийм биш байж таарна гэж сэтгэнгүүтээ бичлэг болгож оруулаад завшчих хомхой сэтгэл төрөнгүүтээ, оруулангуутаа...оруулцан. аа гэхдээ ингэж оруулсан нь "алтан медальт ард түмэн"-ий талаарх миний өөрийн бодож санаж байгаатай огтхон ч хамааралгүй болой. би бол зүгээр л бухимдсан нэгэнд чин сэтгэлээсээ туслах гэсэн ариун бодолтон бөлгөө... чихшик.
бөлгөө гэдэг үг бөглөө ч юм уу бөлдгөө ч юм уу.. нэг тиймэрхүү харагддын байна.. өөрөө бичиж байж сая нэг мэдэв ккк. энэ удаад бүлгээдэхгүй, бөлгөөдлөө.
бусад орны зарим нэг тамирчин шиг "авнаа, гайгүй" гэжийгаад 5-6-р нь түүгээд аваад байгаа биш, зарим нэг орны тамирчин шиг гараан дээр гараа алдалж, өрөөлдөн гүйж "цэнгээнт уралдаан" маягаар аваад байгаа биш, зарим нэг орны тамирчин шиг алтан медаль авсан мөртлөө "өө болий болий.. би рекорд эвдэж чадсагүй" гэж уруул унжуулан даварч аваад байгаа биш... яадын яадын бид анхны медалиа түмэн олон, түнтгэр дарга нартайгаа тэмдэглэнэ, мүдүү (← энэ үг хөөрхөн санагдаад нэг хүнээс гулгуулчихлаа)
хэдэн зуун сая дотроос биш 2-3хан сая дотроос шалгараад байх юу байхав, хар дурандаа энэ спортоор чинь хичээллэжийгаад авчаагаам, мүдүү.
жил, улирлаар зориулалтын байранд байрлан, хатуу хяналтын дор, ширүүн дасгалжуулагчийн удирдлагаар, шинжлэх ухааны үндэстэйгээр дасгал сургууль хийхгүйгээр авчжийгаам, мүдүү.
хонины махаа идэж, хар усаа ууж, хүүхэн мүүхнээ юу яаж, маргаашийнхаа хоолонд санаа зовж, магад нэгэнд нь өр тавьж, өөрийнхөө төлөө өөрөө зүтгэж биш өргөн түмнийхээ өмнөөс өөрийгөө золиосолж тамирчин "хийдийм", мүдүү.
за за... дэндүү олон "мүдүү" болох гээд байна. бичиж суугаад анзаартал өөрөө уруулаа "Ү" болгоцоон суужийшд үэхэхэ...
би бол уйлсоон, яадын, сайхан байсым чинь. ер нь би ялж, дийлж байгаа бүх тамирчдыг хараад уйлсан. хятадын тамирчин хүртэл хөөрхөн харагдсан. тэд мундаг байсан.
би уйлсан ч тэмдэглэнэ гэж солиорч давхиагүй. архи мархи уугаагүй, сүүтэй цай 4 аяга, 2 хуушууртай л хүртсэн. би тэр залууд хумсны толион төдий урам болох зүйл хийсэн ч биш. хийж чадах ч биш. ялаад медаль авчихаар нь л сүжирч байгаа болохоос ялагдсан бол "хнн.. манайхан гэж.. арчаагүй" гэсэн шүүмжлэх маягийн юм бодоод л сууж байхаас хэтрэхгүй байсан биз.
би "хүн" төрөлтөнд багтдаг нэг ийм л муухай амьтан, би "ард түмэн" гэдэг хийсвэр олонх, эсвэл дийлсэн цөөнхийн нэг ийм л "нэр алдартан"-д дуртай этгээд. сэтгэлийн хямралд орчихсон хүн шиг гүн хямралаасаа гарч чадахгүй дэмий бухимдаж, уймарч орхиод гомдох, баярлах нь амархан болсон туйлдсан олны л нэг. баярлах шалтаг гарвал хэн ч, юу ч хамаагүй. бухимдах шалтаг гарвал хаана ч, хэзээ ч хамаагүй. сайн явбал наалдана, саар явбал түлхэнэ... яадын яадын яадын.
засссс.. юун ч урт юм биччихэв. уншаад өгчий "zasss ner hend hamaa"-д , энийг нь↓ үэхэхэ..
|
|
|
|