PEEPHOLE
2008-08-23 20:27
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(20)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 868 удаа

уг нь эндээ улс төр мөр гэж домбоорохгүй гэж боддын. нийтээр, нээтээр дүүрэн улстөржсөн түмэн байхад мань нь бол мөрөөрөө мөөмчигөө яг тааруулж өмсөөд, боломжоороо боов пэчээн яриад байжийя гэж боддын. агуурахын өвчин туссан биш. хэнээрхэхийн халдвар авсан биш. хэнхэг эх орончийн хуурамч баг наалдсан биш.... гэнгүүт тэгээд битгий "би хуурамч биш үнэнч" гээд байж үзээрэй. эх орондоо үнэнч л юм бол тэр эх оронд чинь юу хэрэгтэй байгааг зөв хардаг байх хэрэгтэй... ёоо наасаннн, нян ман маньд халдчижээ, хуухай гэж.

нэг газарт бичсэн өөрийнхөө сэтгэгдлийг түүгээд аваад ирлээ. самар түүж байгаам шиг... аааааяя. нээрээ самар цөмөхиймсан... эрхий хуруугаа дэвттэл.

доорх сэтгэгдлийг хооронд нь залгавал ойлгоно... хамаршиккк
дотор газрын хүн - хятадын тагнуул билээ, би... чихшиккк...

гэснээс би заримдаа дургүй хүрэхээрээ "ахахаха" гээд ахыгаа дуудаад инээчдийн, хорхойтой араагаа хотлоор нь арзйлгажийгаад... үэхэхэ
================================================================
чадаж байгаа юманд арга байхгүй. хилээ хаахгүйгээр хөгжиж чадахгүй байгаа өөрснийхөө ухамсар, зүтгэлгүй сэтгэл рүү эхэлж өндийж харчихаад ингэж бич ээ, миний Хүү.
хажуугаас нь нүүгээд явчихаж чадахгүй юм чинь том гүрэнтэй жижиг улсын зиндаанаас л харилцдаг байх хэрэгтэй. мэдээж дотроо бодолтой.
бид байтугай дэлхий эвгүйцдэг үндэстэн шүү, тэд чинь. дайсныхаа сайн талыг ч мэддэг, хүлээн зөвшөөрдөг ухаалаг байх хэрэгтэй. эс тэгвэл хоосон хийрхлээс ямар ч ялгаагүй.
хятадаас зөвхөн хүнсээр хамаардаг юм шиг явцуу юм бүү бод. насан турш хаяа залгах хөршүүдийн харилцаа гэдэг амаар ороод нөгөөхөөр гардаг зүйл төдийхнөөр хэмжигддэггүй юм.
============================================================
хнн... бичсэнээ өөрөө унш л даа. улсаа яаж хөгжүүлэх чинь бидний асуудал. хятадууд ямар байх чинь тэдний асуудал.
аа гэхдээ би тэр чиний дургүйцсэн сэтгэгдэл бичээстэй байсан блогыг уншаагүй тул чиний бичсэнд л хариу бичсэн шо.
хилээ хаангуут хятадаас хамаарахаа байгаад өөрснөө гэнэт юмаа хийгээд хөгжөөд унана гэж байгаа Павловын нохой шиг сэтгэхүйг чинь буруушаамаар байна. эрс буруушаажийна!!!
манайх хөгжихөд хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлнө. тэрийг тэр мундаг эрдэмтэн мэрдэмтэн нь бичдийн байгааз. мань бол мэргэжлийн хүн биш. заавал бич гэвэл ээрч муураад хэдэн юм жагсааж бол дөнгөнө. гэхдээ чи нэгэнт ингэж санаа зовж явдаг, бас ч үгүй тэнэг биш гэж би боддог тул эхлээд өөрийнхөөрөө бодоод нэг үз. тэрхүү гол нөлөөлөх хүчин зүйлийн нэлээн хэдэд нь гитадууд гол ороольтой. орос чигсан. бид ойворгон, мулгуу биш ухаалаг, холч хараатай, овжин, эв нэгдэлтэй байх хэрэгтэй.
хамгийн гол ЭЗЭН нь бид өөрснөө. хятадаас хамаарах эсэхийг БИД өөрснөө л мэднэ. хилээ хаангуут хамаарахаа болино гэдэг бол .... хэлэх ч үг олдохгүй нь. бурууг өөрснөөсөө хайж, хийж эхлэхийг ч өөрснөөсөө эхлэх хэрэгтэй. ийм сэтгэхүйгүйгээр хэдэн малаа төхөөрч идээд, арьсаар нь бандага хийж өмсөөд хэр хол явах бол даа...
би ч гэсэн хятадуудад дургүй. гэхдээ тэдэнд биднээс мундаг олон чанар байдгийг бол хүлээн зөвшөөрдөг.
================================================================
ахаха... тийм сэтгэхүйг суурьшуулахын тулд заавал хилээ хаах хэрэгтэй гэж үү? хамгийн тэнэг шийдэл.

хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг. тэгэхгүй бол хөл нь даардаг. эсвэл хөнжил нь урагддаг.

орчин үед тусгаар тогтносон улс ямар нөхцөлд хилээ хаадгийг мэддэг биз дээ? эрхбиш. мэддэггүй бол нээтээр хайгаарай даа.
================================================================
хнн.. анх бичсэнээсээ эрс өөр болоод наасан.
бид өөрснөө амьдрах чадвартай эсэхээ үзэхийн тулд заавал хил хаах хэрэггүй. үүнийг ойлго.
энд хэн ч бид хятадаас хамааралтай баймаар байна, хятадгүй бол юу ч биш гээгүй. бүгдийг эргээд унш.
тэр дураг мурак, авилгал мавилгал чинь бидний өөрснийн асуудал. аль том гүрэнд идэгдэх вэ, идэгдэх үү яахав, аль орны ямар үйлдвэрийг ямар замаар яаж авцраад луувангаа тарих уу, лаагаа хийх үү, давраах уу дарах уу гэдэг ч бас л бидний асуудал. хятадуудыг үүнд зүхээд байх ямар ч утга алга.
энд тэндээс тийм ийм үйлдвэр авчирна л гэхийн. буяны юм хэн ч хийдэггүй юм. ямар ч улс оронд өөрийнх нь эрх ашиг гээч юм байнга, заавал байдаг. хэнээс ч хамаарахгүй байя гэвэл тийм хэмжээний хүчтэй, чадалтай байх хэрэгтэй. тийм чадалтай байх эсэх нь ихэнхдээ биднээс өөрснөөс л хамаарна. хятадуудыг, оросуудыг дэмий баахан зүхлээ, хийрхлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй...
гэж хэлээд байна даа, Хүү-хээ
================================================================
ахахаха.. хятадыг өмөөрөөд гэнэ үү? элэг авчихлаа. 
монголдоо элэггүй байтлаа ингэв гэж дээ. нийлж мууллаа гээд нөхөр болохгүй, үнэнийг хэллээ гээд дайсан болохгүй.
бусдаас буруугаа эрэхээр өөрснийхөө бодит байгаа байдлаа харах хэрэгтэй, ухамсарлах хэрэгтэй, тэгжийж дараагийн алхмаа хийх хэрэгтэй л гэж хэлээд байна. бусдаас буруугаа эрэх нь хамгийн амар бөгөөд хэзээ ч зөв шийдэлд хүрэхгүй байх хамгийн дөт зам юм.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2008-08-31 | 17:25
ахаха.. энэ засс бүр яацрав аа?

Обод
та бүр юм уншаад ойхоо байгаа юу? эмээ тогтмол уужий айн

Холбоос | |
yagaad l end tend china bolood l bna doo (Обдоо | )
2008-08-31 | 13:52
бидэнд ямар хамаатай вилэ хужаасууд

Холбоос | |
(zass ner hend hamaa. | )
2008-08-31 | 12:46
за болдоггүй

http://www.sdcc.com/j-chinamap.html

Холбоос | |
(zass ner hend hamaa. | )
2008-08-31 | 12:45


Холбоос | |
(zass ner hend hamaa. | )
2008-08-31 | 12:43


Холбоос | |
(zass ner hend hamaa. | )
2008-08-28 | 22:21
чадахгүйм байж мэдэхгүйм байж худлаа ухна-ах /биш юмаа хуц хуцаараа ухна ухнаараа л байтугай/ хэрэггүй байж миний буруу, хойшид хийсвэртэж улс төржихгүйгээ амлажийнэ. алив тэр тамганы тосоо. гахх түй эрхий хуруугаа шүлсдэж байгаад май чи улаан будаг.

хош бухимдахаа байчих чинь тэмдэглүүштэй.

гэснээс нээрээ авдар авдараар нь архийг сөгнөхсөн, хундагаар нь биш шилээр нь хөнтрөхсөн. түүдгийн галыг өрдөөд суухсан, тужийн голоо хангинатал дуулахсан. борооны дусалд нэвтэртлээ норохсон, голын хоржигноог шөнөжингөө сонсохсон... бүүвэй бүүвэй.

унтая дөө. бүүвэй бүүвэй...

i-)

Холбоос | |
tiimee minii buruu, bi pessimist. (zass ner hend hamaa. | )
2008-08-28 | 21:55
хятадуудаас болгоомжилж, сэтгэл дотроо тэднийг аль болох үзэн ядаж байхад илүүдэхгүй ээ. өглөө бүр урд зүгт хятад байгааг бодож сэрдэггүймаа гэхэд сардаа нэг хятад төмсөнд ирээдүйн гениэ алдаад байгаа гэдгээ бодоод сэрж байхад илүүдэхгүй. тэрнээс нэхх зуу татчихаараа хөөрч давхиад таарсан хятадуудаа зодоод бай гэсэн үг биш л дээ. хил хаана гэдэг бүр ч болохгүй зүйл гэдгийг бүгд л мэдэж байгаа. гэхдээ хундага бүсгүй минь хилээ хаачих юмсан гэсэн үзэлтэй нэгнийгээ буруутгаж арай болохгүй ээ.

өнөөдөр урд зүгээс гаралтай муу муухай ямар их дэлгэрч байгааг нарийвчлаад дурдах илүүц биз. байсгээд л тэр газар зүйн зураг дээр, тэр сурах бичиг дээр монголыг өөрсөдтэйгөө нэгтгэсэн байна, энд ч хятадууд монголчуудтай гар зөрүүлжээ, тэнд ч хүүхнүүдийг хоргоожээ, /үнэндээ эрчүүд нь зодуулж эмсүүд нь ... нь олон байх л даа/ тэр үйлдвэр, тэр цэнгээний газар, тэр буудал, тэр ордууд, цаашлаад тэр подвалууд хятад эзэнтэй юмсанжээ, бидний баялаг тийшээ тийм хэмжээгээр өдөр бүр л гарч байна гэнэ, хятад хүнээс тийм хор илэрлээ л гэнэ, тэр хор нь төдий хугацааны дараа өдий хэрийн хөнөөл бидэнд учруулдаг л гэнэ, богоон богооноор хятад хар ажилчид ирж байгаа л гэнэ... гэсэн сонсохоос сэтгэл бачуурам мэдээ мэдээлэлүүд өдөр бүрийд биш юмаа гэхэд өдөр өнжөөд лав нэг гарч байгаа. чиний хүртэл уншихаас, сонсохоос хүртэл залхмаар, санагдаж байгаа биз дээ.
хар багын цусандаа хятадыг үзэн ядах үзэл нэвт шингэсэн хүмүүс өдөр бүр ийм муу энергитэй мэдээллээр бөмбөгдүүлээд байхаар яахав... орсон хорыг нь буцаачих, хяналт тавих, хориглох, хязгаар зааг тогтоох эрх мэдэлгүй эгэл борчууд арга ядсандаа гар мухардсандаа л *болдог бол хилээ хаачихмаар юм даа* гэсэн хамгийн эцсийн өөрт үлдсэн үлдсэн өчүүхэн итгэлээ гаргаж байгаа нь тэр. тийм хүмүүс олон байгаа. тэд нар чинь хятад хүнийг нь биш хятад бодлогыг , өнөөгийн монгол бодлогыг дургүйцэж байгаа царай нь тэр. тэрнээс биш бид өдөр өдөрт хятад хүмүүсийг мянга мянгаар нь үзэн ядаад ч цаадуул чинь дуусахгүй бидний нас ч хүрэхгүй.

ер нь биднийг аяга кофе залгилах хооронд бидний мэдэхгүй урд зүгийн ямар бодлого өнөөдөр монголд үйлчилж байгааг бидний хэн ч мэдэхгүй. магадгүй зарим нь дотроо таамаглах төдий л байдаг биз. манайд түмэн олноо хагаралдуулчихгүйхэн шиг хятад улсын тухай барих үндэсний бодлого үнэхээр үгүйлэгдэж байгаа нь үнэн шүү. өнөөдөр бол юун дотоод, гадаад бодлого, хувь хувийнхаа хөнжлийг сунгаад, хөлөө олигтойхон жийжих гээд дээр дооргүй хөнжилдөө орох зайгүй хэрэлдэн тэмцэлдэж байхад цаад нөхөрийн чинь хил хаах бодлыг би лав буруутгаж чадахгүй.

мэдээж хилээ хаавал үр дүн нь тодорхой. хятадын монголын талаар авч хэрэгжүүлж байгаа өнөөгийн бодлого л цаг хугацааны хувьд илүүтэй хурдсах болов уу. за даа ер нь тэр чигтээ ертөнцөөс тусгаарлагдаад, хэдэн малаа дуусгаж амраад өлсөж үхэцгээх байхаа даа. арай ч хэтрүү юм уу. гэхдээ л том гүрэн чинь том л байдагсан даа. big hug

Холбоос | |
(zoogie25 | )
2008-08-25 | 01:46
чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг байхаа.Та нар надаар одолдов.Хундагыг дэмжив.Тулгачихья!

Холбоос | |
(org | )
2008-08-24 | 19:21
ска чи шүү.......Монгол хүн харахаар л сайхан харагдаад байх чинь. уурлаж бухимдсан хүн ер алгааа.. энэ согтсоных уу баярласаных уу..

Холбоос | |
(Friska | )
2008-08-24 | 10:54
хундага, лобе 2ыг үнээр дэмжиж уншлааа.

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-08-24 | 10:46
Нээрээ тийм шүү. Манай хоёр алт авчаасай. (арьсаа хамгаалав)

Холбоос | |
(org | )
2008-08-24 | 10:35
Та нар зарчмын яриагаар арьсаа хамгаалахаа болиод эх орноо дэмжчүүл яасын? Өнөөдөр манай хоёр алтан медаль авчихвал тасарч унатлаа гоожуурданаа

Холбоос | |
(lobe22 | )
2008-08-24 | 10:28
Хэ хэ. Хэн нэгний бичлэгт тэр нэгэн бухимдсаны төлөө бас өөр нэгэн бухимдаж биччихээд тэр нэгний бухимдлыг буруушааж суух тэнэг өөр нэгэн бүүр олширчээ. Гэхдээ тэр нэгэн нь энэ мэтийн зүйлд бухимдахааргүй толгой.
Өөр нэгэнд:
Наа гоожуур загварын яриа чинь моодноос гарцааан хөгшөөн. Ингэлээ гээд хэн нэгэн аль эсвэл тэр нэгэн чамайг мундаг гэж бодохгүй э.

Холбоос | |
(xvv | )
2008-08-24 | 09:37
За за яршигөө болий... Тэртээ тэргүй бид хэдээс өөр хүн уншжийгаа ч юмуу гүй ч юмуу confused Баярлалаа баяртай энэ талаар дахиж ярих хүсэлгүй болчлоо... doh

Холбоос | |
(xvv | )
2008-08-24 | 09:34
Аа тийм ажилсаг, сайн хүнийг муулы гснгүй... угаасаа муу хүн болохоор өөр талаас нь бол үзэн яддын...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)