уг нь эндээ улс төр мөр гэж домбоорохгүй гэж боддын. нийтээр, нээтээр дүүрэн улстөржсөн түмэн байхад мань нь бол мөрөөрөө мөөмчигөө яг тааруулж өмсөөд, боломжоороо боов пэчээн яриад байжийя гэж боддын. агуурахын өвчин туссан биш. хэнээрхэхийн халдвар авсан биш. хэнхэг эх орончийн хуурамч баг наалдсан биш.... гэнгүүт тэгээд битгий "би хуурамч биш үнэнч" гээд байж үзээрэй. эх орондоо үнэнч л юм бол тэр эх оронд чинь юу хэрэгтэй байгааг зөв хардаг байх хэрэгтэй... ёоо наасаннн, нян ман маньд халдчижээ, хуухай гэж.
нэг газарт бичсэн өөрийнхөө сэтгэгдлийг түүгээд аваад ирлээ. самар түүж байгаам шиг... аааааяя. нээрээ самар цөмөхиймсан... эрхий хуруугаа дэвттэл.
доорх сэтгэгдлийг хооронд нь залгавал ойлгоно... хамаршиккк
дотор газрын хүн - хятадын тагнуул билээ, би... чихшиккк...
гэснээс би заримдаа дургүй хүрэхээрээ "ахахаха" гээд ахыгаа дуудаад инээчдийн, хорхойтой араагаа хотлоор нь арзйлгажийгаад... үэхэхэ
================================================================
чадаж байгаа юманд арга байхгүй. хилээ хаахгүйгээр хөгжиж чадахгүй байгаа өөрснийхөө ухамсар, зүтгэлгүй сэтгэл рүү эхэлж өндийж харчихаад ингэж бич ээ, миний Хүү.
хажуугаас нь нүүгээд явчихаж чадахгүй юм чинь том гүрэнтэй жижиг улсын зиндаанаас л харилцдаг байх хэрэгтэй. мэдээж дотроо бодолтой.
бид байтугай дэлхий эвгүйцдэг үндэстэн шүү, тэд чинь. дайсныхаа сайн талыг ч мэддэг, хүлээн зөвшөөрдөг ухаалаг байх хэрэгтэй. эс тэгвэл хоосон хийрхлээс ямар ч ялгаагүй.
хятадаас зөвхөн хүнсээр хамаардаг юм шиг явцуу юм бүү бод. насан турш хаяа залгах хөршүүдийн харилцаа гэдэг амаар ороод нөгөөхөөр гардаг зүйл төдийхнөөр хэмжигддэггүй юм.
============================================================
хнн... бичсэнээ өөрөө унш л даа. улсаа яаж хөгжүүлэх чинь бидний асуудал. хятадууд ямар байх чинь тэдний асуудал.
аа гэхдээ би тэр чиний дургүйцсэн сэтгэгдэл бичээстэй байсан блогыг уншаагүй тул чиний бичсэнд л хариу бичсэн шо.
хилээ хаангуут хятадаас хамаарахаа байгаад өөрснөө гэнэт юмаа хийгээд хөгжөөд унана гэж байгаа Павловын нохой шиг сэтгэхүйг чинь буруушаамаар байна. эрс буруушаажийна!!!
манайх хөгжихөд хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлнө. тэрийг тэр мундаг эрдэмтэн мэрдэмтэн нь бичдийн байгааз. мань бол мэргэжлийн хүн биш. заавал бич гэвэл ээрч муураад хэдэн юм жагсааж бол дөнгөнө. гэхдээ чи нэгэнт ингэж санаа зовж явдаг, бас ч үгүй тэнэг биш гэж би боддог тул эхлээд өөрийнхөөрөө бодоод нэг үз. тэрхүү гол нөлөөлөх хүчин зүйлийн нэлээн хэдэд нь гитадууд гол ороольтой. орос чигсан. бид ойворгон, мулгуу биш ухаалаг, холч хараатай, овжин, эв нэгдэлтэй байх хэрэгтэй.
хамгийн гол ЭЗЭН нь бид өөрснөө. хятадаас хамаарах эсэхийг БИД өөрснөө л мэднэ. хилээ хаангуут хамаарахаа болино гэдэг бол .... хэлэх ч үг олдохгүй нь. бурууг өөрснөөсөө хайж, хийж эхлэхийг ч өөрснөөсөө эхлэх хэрэгтэй. ийм сэтгэхүйгүйгээр хэдэн малаа төхөөрч идээд, арьсаар нь бандага хийж өмсөөд хэр хол явах бол даа...
би ч гэсэн хятадуудад дургүй. гэхдээ тэдэнд биднээс мундаг олон чанар байдгийг бол хүлээн зөвшөөрдөг.
================================================================
ахаха... тийм сэтгэхүйг суурьшуулахын тулд заавал хилээ хаах хэрэгтэй гэж үү? хамгийн тэнэг шийдэл.
хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг. тэгэхгүй бол хөл нь даардаг. эсвэл хөнжил нь урагддаг.
орчин үед тусгаар тогтносон улс ямар нөхцөлд хилээ хаадгийг мэддэг биз дээ? эрхбиш. мэддэггүй бол нээтээр хайгаарай даа.
================================================================
хнн.. анх бичсэнээсээ эрс өөр болоод наасан.
бид өөрснөө амьдрах чадвартай эсэхээ үзэхийн тулд заавал хил хаах хэрэггүй. үүнийг ойлго.
энд хэн ч бид хятадаас хамааралтай баймаар байна, хятадгүй бол юу ч биш гээгүй. бүгдийг эргээд унш.
тэр дураг мурак, авилгал мавилгал чинь бидний өөрснийн асуудал. аль том гүрэнд идэгдэх вэ, идэгдэх үү яахав, аль орны ямар үйлдвэрийг ямар замаар яаж авцраад луувангаа тарих уу, лаагаа хийх үү, давраах уу дарах уу гэдэг ч бас л бидний асуудал. хятадуудыг үүнд зүхээд байх ямар ч утга алга.
энд тэндээс тийм ийм үйлдвэр авчирна л гэхийн. буяны юм хэн ч хийдэггүй юм. ямар ч улс оронд өөрийнх нь эрх ашиг гээч юм байнга, заавал байдаг. хэнээс ч хамаарахгүй байя гэвэл тийм хэмжээний хүчтэй, чадалтай байх хэрэгтэй. тийм чадалтай байх эсэх нь ихэнхдээ биднээс өөрснөөс л хамаарна. хятадуудыг, оросуудыг дэмий баахан зүхлээ, хийрхлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй...
гэж хэлээд байна даа, Хүү-хээ
================================================================
ахахаха.. хятадыг өмөөрөөд гэнэ үү? элэг авчихлаа.
монголдоо элэггүй байтлаа ингэв гэж дээ. нийлж мууллаа гээд нөхөр болохгүй, үнэнийг хэллээ гээд дайсан болохгүй.
бусдаас буруугаа эрэхээр өөрснийхөө бодит байгаа байдлаа харах хэрэгтэй, ухамсарлах хэрэгтэй, тэгжийж дараагийн алхмаа хийх хэрэгтэй л гэж хэлээд байна. бусдаас буруугаа эрэх нь хамгийн амар бөгөөд хэзээ ч зөв шийдэлд хүрэхгүй байх хамгийн дөт зам юм.