PEEPHOLE
2009-02-08 09:21
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(19)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 625 удаа

сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар өөртөө хиймэл "хэрэгцээ" бий болгож, түүнийгээ хангахаар шар нар бор хоногийг "тэмцэн" өнгөрөөж, олдсонгүй гэж гуниж, олзлогдсонгүй гэж туниж, тэр хавийн хүмстэй өөрийн байдлыг харьцуулан шаналах юутай бэрх.

хүний орчлонд амьд байгаадаа, хэвтэрт орохоор хууч өвчингүйдээ, хүйтэнд хөдрөх хөвөнтэй навсгар дээлтэйдээ, халуунд хөлс арчих хоёр сайртай сарвуутайдаа баярлах хэрэгтэйм. өөр юу хүсэхэв. мэндлэхэд баярласан аав, ээжтэй байсандаа, махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учирсандаа, маргааш идэх талх маасалтай байгаадаа талархах хэрэгтэйм. өөр илүү юу хэрэгтэйв.
байгаа дундаа боломжоороо байж, байгаагаасаа болгож ханаж сурахад л боллоо.



Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Илүү хэрэггүй шд (НархаН (зочин) | )
2009-02-21 | 17:46
Илүү хэрэггүй шд гэж өөртөө болон бас бусдад хэлье winking

Холбоос | |
цагаанаа (цагаан (зочин) | )
2009-02-20 | 23:13
Гоё бичиж нээрээ
Бөөн шуналын микров устгадаггүй юмаа гэхэд үржүүлчихгүй юмсан гээл байжийна.

Дунд идэш
Дулаан хэвтэр

гэж хаваасаг гэдгийг чинь мань мэт ойгох болоогүй л байна даа

Холбоос | |
(tatah | )
2009-02-20 | 03:23
margaash ideh maslo talhtaidaa bayrlajiino... oor huseh ym alga

Холбоос | |
MOLY (Зочин | )
2009-02-13 | 04:51
ЮУБЛЭЭ? аман хуур гээч н гитар гээчтэи гослон тоглож бгаму???

бас саихан ХӨГЖИМ бээнэ..

Холбоос | |
(Gishuut | )
2009-02-12 | 13:10
"сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар" л хүн амьд үхдэл бололгүй бүдчээл бүдрээл нахин босоол яваад байдаг ч байж бас болох, тээ?

Холбоос | |
(bayasum | )
2009-02-12 | 12:30
Нэг юм л дутаад байна да..

Холбоос | |
(ketchup | )
2009-02-12 | 08:34
нас залуу байхад ч үнэндээ юу л хэрэг болоо аж даа.
нас ахиад эхлэхээр харин асуудал өөр шүү хундагаа.
адаглаад блог дээрээ тав арван үг бичихэд чинь харааны шил хэрэг болох жишээний. big grin

залуу нас, сайт блог мөнх биш шоо дээ. эртхэн хөл хучих юм олж аваач. тэрийг монголоор ноосон одяал гэдэг билүү кк.

Холбоос | |
(Khanako | )
2009-02-11 | 10:36
Neeree tiimshu, gehdee ingeel boloo iim yum baihad uur yu heregteiin geed bodchuul ushuu uragshaa yawahgui baihalda. Zorilgotoi shunaltai baih ni zarimdaa iluu heregtei baidag yum shige. Gehdee baihgui yumandaa gutrah bish bailgah gej temtseh ni zuw baiha tiimee. Ugui ch yumu rolling eyes

Холбоос | |
(xvv | )
2009-02-10 | 14:14
Чадашгүй нь...

Нөгөө талаас сэтгэл ханаад л суучихвал амьдрах ямар хэрэг ч байгаан confused Яадын хүснэ ч тэмцэнэ ч tongue big hug

"махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учирсандаа,"

Эдгээр хүмүүсийн нэг нь байхынсан...

Холбоос | |
Илүү хэрэгтэй юм байна... (Мөнхбаатар | )
2009-02-10 | 12:30
"Илүү хэрэгтэй"-н хойноос тэмцэж, зорьж тэгээд үгүйсгэлтэй тулгараад тэр хэрээрээ илүү хэрэггүй гэж ойлгоно шд tongue

Холбоос | |
(donika | )
2009-02-10 | 11:44
tiim shuu. neeree yag l tiim yum. daanch ochigdor avsan 2omdondoo setgel sanahgui onoodor hyamdral n duuschihsan boluu yaasan bol duusaagui baiguul ochij oor ongoteig n avna gej boodoj suugaa setgelee bas yaaltai...

Холбоос | |
(amor | )
2009-02-10 | 11:16
уул шугамндаа зөв л доо..
гэхдээ ханахгүй сэтгэл гэж хачин муухай юм байхынмаа..

Холбоос | |
bas... (Ganaa | )
2009-02-09 | 18:20
hed gurvan sayiig idee bol bolooshd. Zaaval terbum terbumaar ni ... heregguishd. heseg zaluusaa yum surgahaar yavuulj boliishd. Zaaval myanga myangaar ni korea luu demiishd.

Холбоос | |
(Ganaa | )
2009-02-09 | 18:16
Tiishd. Heden ayaga piav uugaad l bolooshd. Zaaval unatlaa... heregguishd. Neg 2-r hool idlee l bol bolooshd. Zaaval ungatlaa... heregguishd.

Холбоос | |
tehhh (SE (зочин) | )
2009-02-09 | 14:52
unen sh dee

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)