 |
 |
парацетамол |
хамгийн гадна талын зузаавтар ханыг хайлсан төмрөөр бүрхэж.. тэр төмөр бүрхэвч цахилгаанд залгагдаад, үе үе гүйдэл гүйнэ. гүйдэл гүйх тоолонгоор төмөр бүрхэвч агшиж тэлнэ. агшиж тэлэх болгондоо дороо агуулж байгаа тархины нялцгар эдийг хага нэг базаж, хайхрамжгүй сул нэг орхино. тархины хананы мэдэрч дийлэх амьд эс бүр тэр гүйдлийн амсуулах өвдөлтийг дамжуулах гэж байдаг хүчээ дайчилна. удалгүй мөнөөх төмөр бүрхэвч хавийг хайран хайлж, олон жижиг үрлэн хэсгүүд болж хуваагдан ийш тийш цацагдана.. нуугдах ховил олж аваад зүрхний хэмнэлээр нэг томорч, нэг жижгэрч, тэгэх бүртээ тэр хавьдаа тэсвэрлэшгүй өвтгөнө, тархины гадар, гавлын яс хооронд тухлачихаад..нухаад л.
.. гэж дүрсэлмээр өвдөлт хэд хоног зовоов. өглөө сэрэхээс өмнө өвдөж эхлэхийг мэдрэх хэчнээн тамлантай. өдөртөө эм ууж гүрийсээр хэд хонов. байнга толгой өвдөхөөр уцаар дээд цэгтээ тулж, салхи сэвхийсэн ч уур хүрэхийм. нэг иймэрхүү.
өнөөдөр үүрээр зүүдлээд л, зүүдлээд л. хэзээ ч уулзахгүй нь тодорхой хүнийг ийм тод зүүдлэх нь юуны ёров? өнгөтэй, айхтар өрнөлтэй, олон оролцогчтой зүүд байв... зүүдэн дундуур толгой өвдсөөр л.. тэр ногоон өмдийг би яг хэнд зарах гээд байсан нь асар ойлгомжгүй байлаа, зүүдний турш.. түүний ээж ч зүүдлэгдэж байх шиг.. аймаар залуухан ээж... өглөө сэрж байж л толгойны эмэндээ хүрлээ. сүүлдээ ч өвдөлт, эм хоёр хоорондоо үгсэхээр ходий болсон бололтой, хэчнээн ойр зайтай уугаад ч нэмэр алга. ер нь бол толгойны эм гэж нэг төрлийн хуурах хэрэгсэл юм шүү дээ. толгой өвдөж байгаа шалтгааныг үгүй хийнэ гэж хэзээ ч байхгүй. өвдөлтийг дамжуулдаг мэдрэлийг л мангартуулаад орхичиж байгаамшд. яг л хайр дурлал шиг. гэтэл таанар өнөөдөр баяр маярыг нь хийгээл..айн.. болжийгоому энэ чэнн?!
.. гээл хөлчүү юм яриад унавал таанар толгойнхоо өвчинд дүнкүүрчиж л гэж бодоорой ккк.
|
 |