PEEPHOLE
2009-03-15 14:02
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(48)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 472 удаа
зиа.. урждарын цаад өдөр үү, тэрний цаад өдөр үү, шинийн арван таван байсны мэндийг дэвшүүлээд асуухад монгол ардын уламжлалт шинэ жилийн паартигаа ахан дүүсээрээ саак тэмдэглэцэн биддэ.

би яахуу хөөрхий, Улаанбаатараас хүний ачаа хөлсгүй зөөсөн хөлсөндөө хэвийн боов хоёр ширхэгийг хүртээд түүн дээрээ мөсөн чихрийн үйрмэг баахныг, домбон ёотонгийн үртэс нэлээнийг, хатаасан үзэм чангаанз нэжгээдийг, хайлуулсан тос, хайлмагны хэлтэрхий өдийхнийг овоолон зассан идээгээ барьж шинийн нэгний өглөө бор гэрээ нар зөв тойрон ёс үйлдээд цалингийн төлөө хийдэг ажилдаа гарсан даа. ингэхдээ би, гэрээс байнга гардаг цагаасаа 6 минутын өмнө гарч чадсан нь он солигдонгуут хүрч чадсан миний эхний том амжилт байлаа.

дээр бичсэн идээний хувьд хайлсан тос, хайлмагнаас бусад нь тун жаахан хэтрүүлэгтэй болохоос бараг үнэн юм шүү. би хайлмагт дургүй, эсвэл хайлмаг надад дургүй ч юм уу... хэнмэдэхэв. тэр миний ходоодонд оронгуутаа л дээш нэг юм оргиулаад байдаг нь надад сайных лав биш.

зиа тэр яахуу, шинийн нэгний өглөө мөр гаргах бэлтгэлээ битүүний орой хийж унтсан минь, жирийн үед, дараа өдрийн өглөө эрт босонгуутаа хийж гүйцэлдүүлэх төлөвлөгөөтэйгөөр усанд орох, хумсны будгаа солих, эгэлдрэх дээлээ сонгох, бакалаа тослох, авч явах хоолоо бэлдэх гэх мэт үйлийг жилийн 365 хоногийн наймны зургаад нь хойш тавьдгаас байнга паакталдаг маний хувьд машид дэвшилттэй байлаа. бууз хийхэд хуурайлсан гурил үлдсэн байсныг орныхоо өмнө 1 мм-ээс 1.5 мм зузаантай, хааш хааш 20 см талбайтай тараан цацаж хоносон ба ингэснээр өглөө босонгуут хоёр сайртай тавхайг онилсон гурилан байндаа алдахгүй гишгэж чадвал мөр гарахаас өөр аргагүй байдалд орох үндсэн нөхцлийг хангаж чадлаа. үлдсэн гурилыг шүүрдэх үед хивсээ давхар өнгө оруулах ариун цэвэрлэг зорилт давхар хангагдсанд миний бие сэтгэл бас ханаж чадлаа.. гэж мэгээд бичихсэн чинь залхуу хүрчлээ. тэгээд ч цагаан сар мар чинь аль хэдийн өнгөрөөд, мах намын маань баяр бас өнгөрөөд, маартын найман бас өнгөрөөд явжийгаам байна.

хавар болоод синдроом хөдлөөд... цэцэг мэцэгний зураг оруулнаа.. шалихгүй синдромтоймб, яасан ккк.. тоохгүйэ.

  
цэцэгнүүд жагсаад... зэрэгц.. нооооооомхонн! баруун тиййййййш.. зэрэгц!
зүүн тийййййш.. зэрэгц! этр гээд нөгөө хэдээ эхлээд жаахан үйл тамыг нь үзнээ..


ахиад.. ноооооооомхоннн!!
гэж жагсааж байгаад л .. хөөрхийсийн дээр "гишгэцэн" байгаа энэ хувинд хийнэ дээ.
хувин бол дараа нь эдгээр цэцгийг дотроо агуулж, үйлчлэхээ мэдэхгүй их л таадгар зогсжийгаам.. зургаа авахуулкээд
гэхдэээ хөөрхөн хувиан.. 100 эний дэлгүүрээс авсым


нөгөөдүүл чинь хувин дотор... эгц дээрээсээ.. бас бараг эгц шахуу хажуунаас..
хувин дотор шууд хийхгүйэ.
хувинд жижиг шилэн аяга, аяганд ус, усанд цэцэг сэргээх бодис, тэр бодистой усанд цэцэг


энд бас нэг цэцэг..

гэх гэсэн чинь..


оймс байна...

хавар болжийна.. хөлөндөө цэцэгтэй оймс ч болов углая даа... гурилаар мөрөө гаргасан хүн байна даа..
 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
( Зэрэглээ | )
2009-03-17 | 14:44
zss tegeel bogsoo gargadiin. mediishd bainga ulaan yavdii chin.

Холбоос | |
(takara | )
2009-03-17 | 00:07
tom n goe bsan yum, estoi monitor duuren tsetseg geed

Холбоос | |
(хундага | )
2009-03-16 | 23:08
атаман янзалж өглөө.. минийх ер санаснаар болкүйн, энэ гитдын тагнуулууд л хорлоод байх шиг байна.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-03-16 | 23:01
одоо бол зурагнууд чинь аятайхан харагджийнэ.

Холбоос | |
(хундага | )
2009-03-16 | 20:32
нархан
тийм байна!

ханако
дуртай болж өхкүй л байгаам даа..за идэх ч биш дээ.
оймсны тухайд бол хар өнгөтэй байсым, гэхдээ хөхийг нь авсан. хувин бол хөөрхөн байгааз ккк

Холбоос | |
khanako (Зочин | )
2009-03-16 | 17:17
Hailmag goyshde, uzemtei hailmag buur goy. End hawar bolood shuurah geel baijiina, yanaa.Ug ni goy tsetsegtei oims bna, daanch har huh ungutein te.Naad huwin ni harin huurhun yumaa.

Холбоос | |
(нархан (зочин) | )
2009-03-16 | 16:28
би хайлмагт дургүй, эсвэл хайлмаг надад дургүй ч юм уу

энэ чинь адилхан юм байна

Холбоос | |
(dao | )
2009-03-16 | 16:10
инкэж эрхлүүлдийм бол холийая

Холбоос | |
(хундага | )
2009-03-16 | 16:02
чамийг.. эрхлүүлжийна

Холбоос | |
(dao | )
2009-03-16 | 15:54
одоо бас хэнийг иигаад унаваа үнээр таашгүй юмаа big grin

Холбоос | |
(хундага | )
2009-03-16 | 15:48
Twisted Evil

Холбоос | |
(dao | )
2009-03-16 | 15:41
тэгжийгаад даарчих вийдээ tongue

Холбоос | |
(ketchup | )
2009-03-16 | 15:38
болж

Холбоос | |
(ketchup | )
2009-03-16 | 15:37
хавар бол халууцаад хувцасаа нимгэлж гадуур өмдөө тайлаад байгаам бишүү.

Холбоос | |
(dao | )
2009-03-16 | 15:29
хөөрхий цэцэгс хавар болж байхад үхэж байдаг азгүйен
гэснээс иигаад юугаа харуулаад байгаан big grin

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)