PEEPHOLE
2009-03-17 12:07
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(23)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 922 удаа
яадгийм билээ дээ.
олоон жилийн өмнө холбоо тасарсан гэхээсээ илүү найзын хувьд зам мөр салсан, эсвэл би өөрөө салгасан “экс найз” минь бололтой хүн маний нэрийг мээсэнжрийн лиистэндээ нэмсэн бололтойм. намайг бас нэм гэсэн бичиг гарч ирээд амар заяа үзүүлэхээ байлаа.
овог нь мөн байхым, нэр нь харин бүтнээрээ биш, гэрийнхэн нь дууддаг, бас би найзын хувьд дууддаг байсан нэр байхым. миний аиди-г хэнээс авсан байж таарахав? бодвол манай дүүгээс л байх даа... дүү маань түүний дүүтэй бас найз байв.. ч гэж дээ.. найз л даа. харин би эгчтэй нь найзынхаа найрамдалт харилцааг тасласны дараахан дүү нь миний дургүйг хүргэсэн тул дургүй болцон гэжийгаа... дургүйг хүргэсэн тул дургүй болох гэж ямар мэдээжийн мөртлөө нуршуу тайлбарав дээ, тийм ээ.
аа гэхдээ, яагаа ч үгүй байсан хүнд гэнэт дургүй болох нь цөөнгүй байдаг маний хувьд хэлвээс зохих тайлбар мөн юмаа.
үгүй гээд татгалзчихаар энэ олон жил чимээгүй байж байж гэнэт мээсэнжэртээ нэмсний учрыг мэдмээр чүмчиг, мэдмээргүй чүмчиг.
тэр саяхнаас мээсэнжэртэй танилцсан байх, эсвэл гэнэт надтай ярих хэрэг, жишээ нь арван жилд байхдаа миний дэвтрийг зээлдэг байсан шигээ ямар нэгэн зүйл зээлэх хэрэг гарсан байх, эсвэл маний ирээдүйд асар ач холбогдолтой чухал зүйл дуулгах хэрэг байгаа ч юм билүү, эсвэл зүгээр л зүгээр суухаар зүлгэж суухгээд нэмсэн байх, эсвэл гэнэт надаас уучлал гуймаар санагдаад байж сууж болохоо байсан байх, эсвэл тэр үед яг юу болсныг чин үнэнээр хэлчий гэж бодсон байх, эсвэл.. эсвэл.. эсвэл тэр үед болсонтой ойролцоо зүйл болсон байх.. эсвэл хамгийн сүүлд уулзахдаа машин дотор ярьсан зүйлээс нь болж харих замдаа намайг замын осолд орчихоогүйд баярлаж байдгаа хэлэх гэсэн байх.. эсвэл тэгэхэд ярингаа түүнийг уйлахад сормуусны будаг нь урссан байсныг би хэлж сануулаагүйгээс болоод ичгэвтэр байдалд орсон гэж уурлах гэсэн байх.. эсвэл тэгэхэд ярьсан зүйлээсээ тэс эсрэг агуулгатай захидлыг хожим надад хүргүүлэхэд нь тусалсан жаалхүүг хэн байсныг хэлмээр санагдсан байх.. эсвэл түүний ярьсан зүйлээс болоод анхны хайрын эзэн бид хоёр салахаар шийдэн сар гаруй тусдаа байсныг саяхан мэдсэн гэдгээ дуулгая гэж бодсон байх.. эсвэл зүгээр л .. эсвэл зүгээр л.. бид хоёрыг ид найзалдаг байхад моодонд орсон хүлхгэр том цамц өнгөрсөн намраас эргэж моодонд орсноос болсон байх... эсвэл..
 
нэмэх үү яахав.. бодоод л байна... эсвэл болих уу.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Helq | )
2009-07-16 | 01:09
Uynd nadaas zugatnam ?

Холбоос | |
(gereltuya | )
2009-07-13 | 16:09
Татгалзчихаад жаахан харамссан байх, эсвэл татгалзаж чадаагүйдээ харамссан байх... Магад өнөөдөр уулзаж байгаа байх, магадгүй өөр өдөр уулзахаар тохирсон байх... Магадгүй эсвэл...

Холбоос | |
(хундага | )
2009-07-13 | 12:41
Хүү
наадмын мэнд!

Мөнхбаатар
тэгээч хө.
яхуу аи ди: хундага доогуур зураас сиян аяга нэг хоёр гурав дөрөв доогуур зураас тагш

Ээприл
нэмээгүйэ. татгалзцан. нуугдах бишийм гэхэд эргээд "уулзах"-ад балчир байсан үеийнх шигээ хүлээж авах хундага хэдийнээ үгүй болжээ, өөрөөсөө ичсэн ч байж магад.
ологдсондоо талархаж байгаа.

Нүүргүй
тийм ээ, өөрийгөө мэднэ.

Гэрэлтуяа
эсвэл татгалзчихаад жаахан харамссан байх..

Хэлкү
0456

Хүү
МИ-24 гэж онгоц байдаг билүү

Холбоос | |
(xvv | )
2009-06-30 | 11:13
ми2 гоё шүү

Холбоос | |
(helkq | )
2009-06-30 | 05:23
Hundagaa bi chamd daraah yndeslelyydeer hairtai.

1. Hoorhon
2. shudarga
3. Daruu
4. Hoshin
5. hyn chanar saitai
6. sexy, neeree laag sexy

DAraah yndesleleer durgyi,
1. Nadiig toodgyi

2. Nadaas bolovsrol, hurts heleeree ilyy

3. Nadaas ilyy tevcheertei, bas er ni uhaantai.

za za iim l bn. Tovhondoo tsagaan tugaa manduulaad buugaad ogchye. Yaj neg hundaga shig ehner oldiim be dee.

baka chika noviya, chyys goodbye.

Холбоос | |
(gereltuya | )
2009-06-27 | 16:22
Одоо чи түүнийг листэндээ бүртгэх эсэхээ шийдчихсэн байх...эсвэл учир явдлыг яриад найрамт харилцаагаа сэргээсэн байх... эсвэл хуучны дурсамжийг сэргээн хэсэг зуур хөөрөлдсөн байх... эсвэл бөөр тангараг тасраад хэн хэнийгээ үзэн ядаж байгаа байх... эсвэл чи одоо болтол эргэлзсээр байгаа байх...

Холбоос | |
(nyyrgyi | )
2009-06-27 | 16:11
яагаа ч үгүй байсан хүнд гэнэт дургүй болох нь цөөнгүй байдаг маний хувьд хэлвээс зохих тайлбар мөн юмаа. Ooriigoo meddeg l uym bn. Ene zangii chin hohirogch bolson neg hyn hayahan bichlegyydiig chin unshaa l zoo zoo gee l yvjiin doo



Холбоос | |
(April (зочин) | )
2009-06-17 | 10:40
тээд яасанб? нэмсэнүү?

ер нь нуугдахын учир юу вээ... би ч ямар асуусан бишдээ... олоод авсан нь болоо

Холбоос | |
(Мөнхбаатар | )
2009-03-19 | 11:20
Yahoo ID-г нь надаа өгчих. Би асуугаад өгье happy Хундагамааг яг яах гэж мэссэнжэртээ нэмсэн бэ хэлээд аль гээд л асуучихъя

Холбоос | |
(xvv | )
2009-03-19 | 01:13
Чи хүртэл ийм байхад, би ч мөдгүйеээ... ай хөөрхий хорвоо чи big grin
Цэргийн баярын мэнд big hug love struck tongue

Холбоос | |
(хундага | )
2009-03-18 | 13:14
Хонхцор
олоооооооооооооооооооооон жилийн өмнө найз байлаа. санал нийлжийнаа. гэхдээ юу сонсох бол гэхээс жаахан халгаад ккк

зэрэглэл
арай чүү ойлголоошд, бичсэнийг чинь. юу сайхан, дур сайхан.

Баясум
үндэс нь юу гэж?

Атиилаа
хаха.. нэхх атийж атийж тэнийж гэнэ

Эрхцас
нэмэхгүй байсан нь дээр ч юм шиг, тийм ээ? чиний хувьд яагаад?

Такара
харин түхх ээ..

Калаүс
гялайлаа, Танд бас мэндийг дэвшүүлжийнаа.. "лав" гэдэг чинь love уу? ккк

Хонзо
sharalchihad available geed gulruud bdiim ← хаха энэ сүүпэр байшү

Буяа
ээ л дээ.. найзаар дутдаг гэчихээр чэнн нэммээр санагдаад уналаашд

Холбоос | |
naiz (Buya (зочин) | )
2009-03-18 | 10:38
найз дотроо олон янз.
сайн найз, муу найз, харамч найз, ханилгаагүй найз, амиа найз, нийтэч найз, амин найз, найзын найз гээд.
найзаар дутнуу л гэхээс илүүдэхгүй байх гэж боддог.

Холбоос | |
(honzo | )
2009-03-17 | 23:10
Bi deeeeeeer X-ee nemchihsen chin neeh hariltsahgui, bichsen ch Ene yaah sanaa bna gesen hardlagatai bolohoor oligtoihon ch tenegtej bolohgui unen dayargaatai sharalchihad available geed gulruud bdiim tongue

Холбоос | |
(Claus (зочин) | )
2009-03-17 | 22:23
sainii huuhnee tsergiin bayriin mend uehehe/chinii ineelteer ineev/

Bi lav chamd durtai... tongue

Холбоос | |
(takara | )
2009-03-17 | 21:58
er emiin xoorond iljig buu jorooloo gesen ardun maani tsetsen ug bdag bilee, ter ued iljig bolsondoo uuchlal guix gesen bxaa, nemj l orxi
xund xar buruu sanaj yvsnaas buleen usaar ugaagaad xayatsan n deer baix gej ochuuxen minii bie ergetsuulen bodmoi
za gexdee nemsnii daraa toxic shinj chanaraa aldaagui, ergen toirnoo ijil xemjeend xorduulj yavbaas ooriin chin xuvid bur xunii toonoos xassan ch yax ve gedgiig asuugaachiin mergen uxaan medmoi
blog unshigch maniuusaas zovlomj asuusan bx gej oilgood baaxan nurshiv

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)