 |
тэгээд л бодчий.. намайг сорьж байгаа гээд л.
тэгэнгүүт онгироо нь хөдлөөд сорилыг давж гарий марий гэж бодогджийшд.
ер нь хүн бага балчир насандаа, өсвөр насандаа, идэр насандаа учиргүй их хайрлуулж өсөх, дардан замаар таварган жирийх дэмийм шигээ.
аль болох эртнээс л элдэв хатуу хөтүүг үзэж байсан нь дээрийм байна... гэж ойрд бодогджийна.
намайг сорь сорь... тэгээд сөхрөөд унах гэхээр нь тавла тавла... би цагтаа бишгүй л сайхан зүйлс амссан. түүний төлөөс болгож сөхрөөх хэрэгтэй бол сөхрөхөөс өөр яахав.
харин сөхрөөд өндийхөд өвдгөө гөвөх зай өгөөрэй дөө.
нэг иймэрхүү. хэнд ч, юунд ч хандаад хэлчихэв үэхэхэ.
нээрээ би нэгэн киибанддаа мэддэг цөөн хэдэн япон үгээ жагсааж ямар нэгэн утга бүхий зүйл болгон өгнө гэж амлачихаад бараг мянган жил болчихов уу даа. би мартаагүй байгаа шүү хө. өөрөөсөө илүү гарахгүй байгаа намайг уучилна биддэ. мянга нэгэн жил болохоос өмнө ямар нэгэн зүйл өргөн баринаа. за юу.
|
 |