PEEPHOLE
2009-03-19 15:16
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(23)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 452 удаа
замын наад талд зогсож байсым. тэгтэл баахан мотоцикльтэй улс давхилдаад.. би тэднийг хараад юу ч гэж бодоогүй, дуу чимээтэй ч гэж уурласангүй, замд саад боллоо ч гэж уцаар төрсөнгүй. яагаад гэвэл, дуу чимээ гараагүй, бас би зам гарах гээгүй. тэгтэл гэнэт хамгийн сүүлийн мотоцикль унасан хүний толгой тасраад үлдчихлээ, агаарт. мотоцикль нь түрүүлээд яваад өгсөн. би айгаагүй, эвгүйцсэн ч үгүй, үлдчихлээ дээ л гэж бодох юм.

уул руу өгсөж явсым. уулыг ороосон нэг их том том чулуутай зам. их том машинтай. хойд урд хоёр дугуй нь хоорондоо онцын хол зайгүй айхтар том ачааны машин. шар өнгөтэй. Би жолооч нь. том чулууг том машины том дугуйгаар нэг хоёроор нь даван хороосоор дээш өгсөж байтал өмнөөс, дээрээс, өөр нэг машин гараад ирэх нь харагдана. Зиа байз.. аль талаар нь зөрье дөө.. эндхийнхээр бол би зүүн гар талаа барих нь.. ии ямар айхтар эгц хажуув.. ингэсгээд ийшээгээ.. чулуунд дугуйгаа тээглүүлээд зогсож байгаад өнгөрөөе дөө.. 
 
гэж зүүдлэв ккк.. энэ том дугуйтай том шар машиныг дараа нь бас зүүдэлсэн.

нэг эрхэм маний хэдэн үг бамбаралдуулсан байхыг харахаараа дэвкэцмээр болоод байгаа гэсэн. тэр эрхмийн бөөрийг муутгах ариун үүргийг сайн дураараа хүлээн авдыму гэж боджийшд.. урамшаад наасссс.. энэ бол сул доройн шинж билээ. гэхдээ тоохчгүү.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(ketchup | )
2009-03-24 | 13:49
миний уралдая гэснийг чи барилдая гээд сонсчихож ээ янз нь.
чи ханцуйгаа шамлаж дайраад би банзалаа сөхөж гүйгээд л бусдын нүдэнд хөгийн юм л харагдах шиг боллоо.

за тэр яахав. амьдрал өөрөө тэр чигээрээ тайз, бид жүжигчидээс хойш... хааяа бусдыг шоолон инээнэ, заримдаа бусдад инээд бэлэглэнэ. инээдээ гэж. удаан инээхээр ч нулимс гардаг шүү. амьдралаа гэж. жаргал зовлонгийн уулзах цэгт л ухаарал оршдог байх даа бодвол.



Холбоос | |
үүе үрс минь юу болов? яав? ийв? (june80s | )
2009-03-24 | 13:26
энэ ketchup чинь л өөрөө эхлэж барилдая гээд л байсандаг...




Холбоос | |
(хундага | )
2009-03-23 | 20:37
үүе үрс минь юу болов? яав? ийв?

дахин долоо зүүдээ бичиж ингэж зөвлөлгөөн хийлгүүлжийя байз.

гэснээс би өөрөө энэ зүүдээ юу гэж бодсон бэ гэж үү?.. ннн.. миний хувьд, ямар нэгэн өөрчлөлт гарахын өмнө л иймэрхүү тод, гажиг эсвэл гоё зүүд зүүдлээд байх шиг байдын. чухам ямар өөрчлөлтийг зөгнөж байгааг хэлж мэдэхгүйм. ямар ч байсан би их л болгоомжтой хандах болтойм. тэр толгойгүй этгээдийн хувьд.. ёстой хэлж мэдэхгүйм. миний дотор "би" ч байж магад.

Холбоос | |
(ketchup | )
2009-03-23 | 18:50
өө чи одоо юун гоморхуу юм бэ.
наргиан ойлгохгүй. tongue

зүүдний учир тайлах. тайлах нүцэглэх задлах. зүүд нүцгэлэх... гэхчилэн наргиж байгаа царай нь.

ер нь ухаандаа би бусдаар зүүднийхээ тайлалыг хийлгээд суудаг ч гэж юу байхав. зүгээр л жаахан маазарч байгаа ухаантай. уучлаарай хө.
амжилт хүссэнд баярлав.

Холбоос | |
жюнь80эс зүүд нүцэглэгч хөвүүн минь алив ахынхыгаа нэг нүцэглээд орхиоч. (june80s | )
2009-03-23 | 17:19
Тийм ээ, би түүний зүүдийг сонирхсоон. Тэгээд ч төрсөн сэтгэгдэл ээ бичсэн.

Гэхдээ, чиний энэ хүсэлтийг бол биелүүлж чадахгүй нь дээ, уучлаарай.
Учир нь би зүүд нүцгэлнэ гэж мэдэхгүй юм байна, чамаас л анх удаа сонсож байна даа...


Аан тийм нэг юм сануулахад, би чиний дүү биш!

Тэгээд бас бид хоёр шааллл ангид хүмүүс гэдэг нь чиний бичсэн зүйлс, миний бичсэн зүйлсийг харахад л ойлгомжтой байна. Тиймээс намайг өөртэйгээ бүү адилтгаж бод!!

Аан тийм бас, хөлөө алдаад дэвхэрч болно оо...
Хаа хүрэхийг чинь хэлж мэдэхгүй ч чамд л гэж хэлэхэд, "ketchup-ийг хундаганд хийж уудаггүйл байхгүй юу" үүнийг л санаж яваарай!!!

За, тэгээд нойр оо сайн авч байгаарай даа...
(тэгээд таалагдаагүй зүүд мүүд ээ хүнд өгөх гэж дайраад байв аа, амжилтгүй оролдлогоор л дуусах байх шүү!!!!)

За, тэгээд амжилт хүсье дээ...

Холбоос | |
(ketchup | )
2009-03-23 | 16:00
монголоо алдмар гэж зэл уях байхдаа яахав дээ.
залруулга: зэл татах.

Холбоос | |
(ketchup | )
2009-03-23 | 15:59
түлхүүр үг: кетчуп адуу манаж үзээгүй.

Холбоос | |
(ketchup | )
2009-03-23 | 15:57
гэснээс урьд шөнөжингөө адуу манаж зүүдэллээ. гүүний хүүхдийн баяр хийх ч шиг. унаганы зэл уях шон шааж байх ч шиг, наян алдын уургаа залгаж наагаад сууж байх ч шиг. ай бүтэхгүй бүтэхгүй...
жюнь80эс зүүд нүцэглэгч хөвүүн минь алив ахынхыгаа нэг нүцэглээд орхиоч. smug

Холбоос | |
(ketchup | )
2009-03-23 | 15:52
энд нэг зүүдийг хоббигоо болгочихсон хүн ширхэг байнаа.
эсвэл хундагат хөл алдаад /над шиг tongue / байгаамуу. аманд нь бишээ зүүдэнд нь орчихгээ л байхээн. ойрдоо зүүд муудаад олигтой амрахгүй байгаа юмсан. жюнь80эс -д үнэгүй өгчилтэй билээ.


тодруулга: дээшээ дэвхэрнэ гэдэг газар дээрээс хөлөө салгах буюу газрын хувьд хөлийг алдах гэсэн ойлголт мөн бид дээ. муахаха юу ч болчихов.

Холбоос | |
By the way (june80s | )
2009-03-23 | 15:22
нууц биш бол, hundaga өөрөө энэ зүүд ээ юу гэж бодсон бэ?

Холбоос | |
(хундага | )
2009-03-23 | 14:48
таанар зүүдээ санадаггүйн байгааз.

би бол энэ байтугайг зүүдэлнэшд.

Жүүн80з
зүгээр зүгээр. сонин тайлсан байлаа. талархжийгаа. өмнөөс ирсэн машины өнгийг санахгүй байна.

Холбоос | |
толгойгоо тасдуулагч тэгээд буруу юм хийсэн гэж өөрөө дүгнэцийм байх даа? (june80s | )
2009-03-23 | 10:57
Тийм...

Аан, тэр өмнөөс гарч ирсэн машины жолооч заавал таны заяаны хань байх албагүй л дээ. Тэр машины өнгө таны дуртай өнгө мөн эсэхээс хамаарч болох л юм.



Гэхдээ, мэдээж энэ миний бичээд байгаа зүйлс миний л үзэмж шүү дээ. Энд ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүй.
Би энэ талаар юм мэддэгтээ бичээгүй ээ. Зүгээр л чиний зүүдэлсэн зүүдийг хараад л толгойд буусан зүйлсээс хэтрэхгүй л дээ. Сэтгэгдэл болгож оруулсан нь миний буруу ч байж магад..

Холбоос | |
(takara | )
2009-03-21 | 00:54
za urd shono n buuz idsenees gartsaagui zuudnuud bna, saikhan buuz idex yumsan, ovchuu, ul boov sanagdaad bnaa

Холбоос | |
(donika | )
2009-03-20 | 17:34
yaasan aimar aimar yumnuud zuudeldiimbe. yoo aimariin. tolgoi tasarsan chih shik gar tasarsan chihshik.

anai sainuu?

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-03-20 | 11:42
sayhan gar n tasraad tsus n goojij baigaa hun zuudelsen ter n minii oir dotnii hamsaatan eemeriin bailee.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)