зиа... шалдар булдрыг үргэлжлүүлье дээ.
・ монголоос ирэх хүнд захин байж самар авчруулан, гамнан байж хэдэн орой цөмөв. баруун гарын эркий куруу, долообор курууны үзүүр дэбтэхийн зэрэгцээ эх нутгийнхаа налайсан намар цагийг, эх нийслэлийнхээ самрын ясанд навсайсан гудамжийг санагалзах сэтгэл түүнээс илүү дэбтэб. гэхдээ энэ жилийн самар муу гарчээ. нийтдээ давжаа. долообор курууны үзүүрийг домбогор уруулаар үмхэж дорсгор хиймэл шүдээр андуурч хазчихалгүй л суулаа. хазцан бол өдийд бор хөвөн шатааж тавиад, бөөн самбайд өлгийдөж ороогоод дээш гозойлгосон чигээр хэн нэгэнд юуг ч юм хатуу анхааруулсаар хөөрхий киибордыг үлдсэн хэдэн махираараа ширүүхэн торчигнуулан суух байсан биз ээ... мөн үү.
・ захаас цэцгийн сав авав. болор сав. нэлээн том. захаас авсан тул үнэ тохиролцон, боломжийн хямдхан авсан бөгөөд наймаачин өвгөн “би явахгээл хямдхан өхчийна” маягийн юм хэлэнгээ тохиролцсон үнээс 100 эн дутуу хариулж өгснийг шууд хүлээн зөвшөөрч, хэрүүл тэмцэл, зодоон нүдээн хийгээгүй нь бодвол уг болор сав манид ихэд таалагдсаных биз ээ... тийм үү.
наймаачин гэснээс, зах гэснээс... энэ улсын цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд амралтын өдрүүдэд гардаг захын тухай нэг танилцуулдымү... больдымү.. зураг хөрөг авчийгаад.
・ гэж яг энэ дээрх өгүүлбэрийг бичиж суунгаа саяханы саран авхай жилийн сарнайцэцэг улиралд “таануудын мэддэг чүмчик мэддэггүй чүмчик ёпоон” гэдэг ангилал нээгээд ойр зуурын ёпоонуудыг, ойр зуурын ёпоон оронтой нь олиошиглон муулж сайлахсан гэсэн онц мэргэн санаа төрснийг сэргээн санаж сэрүүн зүүдлэвэй... ямрав?
・ гэж яг энэ дээрхийг бичингээ урьд өмнө замбараа цэгцгүй, зарчим бодлогогүй нээмэр болж, бомборолдуулсан хэдэн үгсийг ялгамар болон хувааж хийсэн ангиллыг шалган сайжруулж, шинэчлэн өөрчлөх юмсан гэсэн эртний хүсэл сэргэн оргилж сэрэл хөдлөвэй... зүгээр байгаа? гүйцэлдүүлэхийн тулд хэрхэх хэрэгтэйм бол? нөхөр админ алмас аа.
・ гэж асуудал дэвшүүлчихээд бодох нь ээ, бүх бичлэгийг бөөнөөр нь сонгож эсвэл хуучин ангиллын нэрийг солиход автмаатаар тэр ангилалд байгаа бүх бичлэгийн хувьд оруулсан ангилал солигддог ч юм уу, эсвэл.. ёоо бүр учраа олохоо байлаа. юу ч бичжийлаа даа. ямар ч байсан ангиллын асуудлыг шийдвэрлүүлэхээр админыг томилон ажиллуулахыг маний бие хүссэнийг хоёр гарын долообор куруунууд дамжуулав.
өөрөө зааврыг нь үзэх гэхээр залхуу дургүй хоёр зэрэг хүрээд. зүтгэл чадал хоёр хамтдаа дутаад. би болбоос, зураг авдаг, дүрс бичдэг, дуу хуур чагнадаг гээд элдэв төхөөрөмжийг энд тэнд нь дарж үзэж болохоос нь болохгүйг нь хүргээд, мэддэг мэргэн хүн таарвал асууж лавлаад бүр болохгүй болвол нь л ном судрыг нь сөхөж хардаг даа. ялангуяа намрын улиралд. тэр тусмаа 9-р сард... саак уу?
・ этр гэж мангуурангаа огцом хазайхад хүн тус бүрд “үүнийг үзүүлэгчтэй хэрхэн харилцах тухай заавар” гээчийг эжийгээс дөнгөж мэндэлчихээд эмнэлэгт дөмөгхөн чарлаж байхад нь төрсний гэрчилгээнээс өмнө олгож, ус нэвтэрдэггүй, галд шатдаггүй уутанд хийн насан туршид нь намын батлах мэт өвөртлүүлэх тухай бурхан яагаад бодолцоогүйг гайхах явдал сүүлийн үед цөөнгүй тохиолдов. ийм заавар байдаг бол мөн сайхан аа. энэ хорвоогоос үл ойлголцол, тэнцвэргүй харилцаа, бүтэхгүйд тавих найдлага, хариу нэхсэн хайр гэх мэт зүйлс оргүй алга болдоггүйм гэхэд огцом цөөрч дэлхийн дулааралтай тэмцэхэд ихээхэн нэмэртэй байхсан. хүн гээч амьтанд байдаг сэтгэл санаа гэдэг чухал бүрэлдэхүүнд истрээс гэдэг том дайсан байдгийг бидний монголчууд мэддэг болсон нь чөтгөрийн тоо эрс цөөрсөн ардчилсан хувьсгалын дараах хэдэн жилээс эхтэй билээ. энэ истрээсийн гол үүсгэгч нь хүмс хоорондын харилцааны уршиг байдаг гэнэ... мөн муухай яа. даяан хийдэг хүмс хүнээс зугатаж хээр суудгийн учрыг ингэж олов.
нэг иймэрхүү.