PEEPHOLE
2009-09-11 21:52
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 777 удаа

зиа.. ахиад шалдар булдарданаа.

・ шатаж, урсаж, аахилж үхэх гээд байсан хэдий ч энэ арлын энэ зун харьцангуй сэрүүхэн байлаа. нутагт минь бас тийм байсан сурагтай. европт бас сэрүүхэн байсан бололтой. ер нь л дэлхий даяараа сэрүүссэн зун байжээ. учир юу гэвээс наран авхайн гадаргад болдог бөөн бөөн дэлбэрэлтүүд 10-11 жилийн давтамжтайгаар цөөрдөг гэнэ. тэр жил нь таарчээ. бид нарнаас хэчнээн хамааралтай. байхгүй бол даарна, байхаар нь халууцна. тохитой өрөөнд, том цонхоор, түүний гэрлийг хүртэн өнгө ялгарах юмсыг харж, илчийг нь мэдэрч дулаацан, гэрлээр нь тэжээгдэн ургасан байгалийн хишгийг хүртэн байхад нар шиг ачтан үгүй. гэвч нар бидний төлөө дэлбэрч, бидний төлөө илч үүсгэдгийм биш. хөөрхий тэр од өөрийнхөө л тавиланг эдэлж байгаа нь тэр бөгөөд бид далимд нь жаргангаа, дэлбэрэгч тэр одыг нар хэмээн авгайлж, шагшиж бахдангаа өөрснийхөө тавиланг туулж байгаа минь энэ. гэнгээ хайр майр гэж бас нэг тиймэрхүү эд болтойм гэх гээд л.

・ ээжээс ааруул ирэв. ааруулыг дагаж захиа ирэв. 3 хуудас дүүрэн бичжээ. өрөөсөн гар нь магад жаахан гажсан шилээ монхордуухан хамар дээрээ тохчихоод, надад дуурайх заяа дутсан хэлбэр тун ганган уруулаа ялимгүй унжуулчихаад, эгчийн охины үсний зүүлтээр бууралтсан үсээ хойноо тогтоож, тосон балын үзүүрийг дэвтрийн хуудасны шоо зурааснууд дээгүүр сурмаг гүйлгэж суугаагаар ээжийг төсөөлөн бодов. нэлээн хожим муудаж эхэлсэн хараагаа нөхөх гэж нүдний шил зүүж эхэлснээс хойш чухам хэдэн шилний учрыг олсныг зөвхөн бурхан, ээж хоёр л мэдэх биз ээ. орон дээр, сандал дээр тавиад хэн нэгний жинд даруулчихдаг, дэлгүүрийн лангуу, автобусны суудал, айлын ширээн дээр орхиод хэн нэгний цүнхийг мялаачихдаг болохоор бүрэн бүтэн шилийг удаан зүүх нь тун ховор. ааруулыг хөргөгчинд хийгээд захиаг тэр дор нь уншваас... энэ тухай өөр завшаанд бичье дээ. би гараар захиа бичилгүй хэчнээн ч удсан юмб дээ. уг нь бичих санаатай цуглуулсан элдэв янзын зураг хөрөг, өнгө будагтай дугтуй, цааснууд чамлалтгүй олон байгаамсан. захидал бичнэ шүү, хаягаа үлдээцгээгээрэй.

・ гэж молиго үмхүүлээд хаяг руу нь төлбөр тооцооны цааснуудаа явуулчих юм хуна. төлбөр гэснээс би саяхан хэсэг нөхдийн хамт далайн эргийн ойролцоо мах шарж иддэг баатар болохоор шийдэн амралтын өдрийг хугаслан гарч, идэх мах, уух архи, ярих хов жив, панийлдах хүүхэн, нулилдах залуу, муулах хүмс, маажих нүүр, хугарах хумс, зулгарах хацар, зулгаах үс нүдэнд харагдан, мөөмөнд тэмтрэгдэн хурдны замын төлбөрийг үл тоон сажилж явтал зам заагч хар хайрцган дотор суух гоншгор дуут, ганцаардмал япон бүсгүй маний тэр байдалд атаархсандаа замын дундаас төөрүүлж, газар доорх гарц уулзваргүй шув шулуухан хонгилоор замчлангаа “гурван зуун метрийн цаадах уулзвараар баруун гар тийш эээээрэг, зэрэгц ноооомхоннн. цагдаагийн пүүтэгээр баримжаа ав. болноо.о.о.о, сул зогсссс!!” гэх мэтээр аймшиггүйгээр дамшиглаж тоокёо хотыг хөндлөн гулд баахан давхиулж, төсөвлөсөн төлбөрөөс хэд дахин илүүг шамшигдуулсанд маний бие ихэд уурсаж хариуцлага тооцох эзнийг хайгаад хайгаад хар хайрцагны хүүхнээс өөрийг олж тогтоогоогүй тул сэкүүндэд 100 удаа асааж унтраан тамыг нь цайлгаад, ингэж суугаа өөрөөсөө ичиж, ихэд жигшин буруушаагаад турахаар шийдсэн нугаршгүй сэтгэлийн гүйцэлдээнээ 1 сараар хойшлуулан цээрлүүлэв. гохь нь шд.


нэг иймэрхүү.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-09-27 | 22:26
amor
хэлээд юүхэв

Ээприл
ай чамд илгээх инагийн захидлын эх болбосрогдох шатандаа явжийгааг илэрхийлэхэд таатай байгаашү.

Хүү
жаахан хүү тиймийм сонирхох нүгэл!

зочин
би чэнн ер нь эрэгтэй чүмчик л санагдаад байгаашү.

Холбоос | |
(Зочин | )
2009-09-17 | 03:22
Hundagaa minu zee. Chi ymar eregteileg yum be?

Panaaldah hyyhen, Zodoldoh zaluu ch geh shig,

Moom gedeg heseg goy shyy. Tsaashdaa ulam ulam erootic bicheerei gesen, keke, gaj donton!

Zarimdaa GPS hudlaa hulhi ajillaad bdg tal bdiin shuu.



Холбоос | |
(xvv | )
2009-09-15 | 10:07
Мөөмөнд ямархуу юм тэмтрэгдэж байна smug

Холбоос | |
(April | )
2009-09-15 | 09:03
гараар бичсэн захиа авна шүү хариуг нь янагийн ягаан цаасан дээр амрагийн алтан үсгээр сийлж илгээнэ

Холбоос | |
(amor | )
2009-09-12 | 19:50
хаха, гохь нь ш дэ..

rolling on the floor

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)