|
|
хайртай тэднийгээ нүцгэлэх дуртай |
чиклаадууд... дуулж баййййй... зэргээээццццц..
нооооомммхнннн!!! дөрвөөр жагсоооод... гурвалжилж гуравлоооддд... эхнээсээ нүцгэлээдддд.... 3 тоолохын дотор... 1..2..3.. дуусгааад... ноомхоннн!!!
эхнийхийг нүцгэлэх тушаал өгч байх хооронд энэ 4-ийн нэг нь аль нэг тийш алга болов уу гэтэл.. аманд орсон байлаа. мэдээж нүцгэнээр.
ай бурхан минь, амьдралын элдэв шалгуурыг давах болон сөгдөхөд шагнал болон аргадал болгож амтат чиклаадыг арвинаар хайрладагт тань талархдаг билээ. нүцгэлсэн амтатныхаа тугалган цаасаар шүдээ бүрж гялалзуулдаг балчир хөөрүү нас ард үлдээд арван мянган жил өнгөрсөн ч нүцгэн амтатнаас таашаал хүртэж, тайвширдгийг мэдээд таван мянган жил болжээ. амттан төдийд сатаардаг би хөөрхий юу. амтаараа сатааруулж дөнгөдөг тэд хүчтэй юу. амттанд саармагждаг маний зовлон өчүүхэн үү.
юутай ч жагсааж, тушаагаад, нүцгэлээд, амтлаад... таргалаад явж л байя. дэлхий хэзээ ч сүйрээ билээ... мөн үү?
|
|