зурхайд удирдамж заавар болгосон байсны дагуу хатуу шийдвэр гаргахаар шийдсэн.. ч гэж дээ, аль дивангаравт шийдчихсэн байсан гэдгээ баталгаажуулсан шийдвэрийг өөрт нотлох шийдвэр гаргах шийдэлд эргэлт буцалтгүй хүрсэн гэж хүлээн зөвшөөрөхөөр шийдэхийг шийдсэн. ийм олон “шийдвэр” орсон байгаагаас үзэхэд нэлээн ярвигтай шийдвэр байсан нь илэрхий байгаа биддэ. ямартаа ч шийдэхээр шийдсээн.. тэхх, шийдсэн, зурхайн зурсны дагуу, цурхайн тушаасны дагуу. илбэт цурхайн тушаалаар эмэгтэй маний шийдвэрээр... гэдэг билүү.
таанууд зурхайд итгэдэг үү? би итгэмээр чүмчик байгаа үедээ, итгэмээр чүмчик юм хэлсэн байвал итгээл, хааяа дагаал, хааяа зөрөөл, итгэмээргүй чүмчик үед, итгэмээргүй чүмчик юм хэлсэн байвал үл тоогоол, үл анзаараал явжийдаг. хүн ер нь итгэхийг хүссэндээ л итгэдэг амьтан юм байнашд. хүнээс зөвлөлгөө авахдаа ч тэр. санаа зовоосон асуудлаа хэн нэгэнтэй зөвлөхөөр очихдоо ухамсартай эсбөгөөс ухамсаргүйгээр тархиныхаа хаа нэгтээ өөрийн шийдвэрийг хэдийнээ гаргаад өөрөөсөө нуучихсан байдаг. зөвлөлгөө өгөгч этгээд бол ердөө л тэр нуучихсан шийдлийг нь гаргаж ирэх үү, үгүй юу л гэдэг байгаам, дийлэнх тохиолдолд. тэгээд л би зурхайн тэр өгүүлбэрийг их тод олж харсан хэрэг ээ.
өнөө өглөө сажилжиййййййй явахнээ.. би яагаад түүнийг мартаж чадахгүй, тэр яагаад маний санаанд хүч мэдэн санаа бодол сарниулж орж ирээд байдгийн учрыг бараг олоод нээчихшив. тэгээд нэг их санаа амрах ч шиг.
аа гэхдээ, энэ тухай энд үл тоочоод шинээр бичлэг оруулж бичлэгийн болон хандалтын тоог нэмж соцлиист уралдаанд дээгүүр байр эзлэхээр шийдсээн.. үэхэхэ.
нэг иймэрхүү..