PEEPHOLE
2009-10-27 22:13
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 730 удаа

ааруул торчигнуулж суугаад арзгар хэдэн бутлагчийнхаа хамгийн отгоны нэг болох баруун доод агт арааныхаа 7.53%-иас хагацав. энэ тухай хэзээ хойно, тухайлбал, ааруул идсэнээс 30 минутын хойно хэлний үзүүрээр шүдний ариун цэврийг чээклэх эрүүл ахуйн уламжлалт ээвэнтийн үеэр олж илрүүлсэн ба бүхий л төрлийн эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулаад ч аман дотроос лав илрүүлж дийлээгүй бөгөөд агт арааны өөдөс мөнөөх 7.53% нь ходоод болон түүнээс цаашхи шат дамжлагын аль нэгэнд боловсруулагдаж байгаа, эсбөгөөс, ходоодны мухар, арван хоёр нугалаа, бүдүүн, нарийн, шулуун, муруй гэдэсний завсар зайн хаа нэгтээ хоргодож байгаа биз ээ. ингэхэд энэ агт араа гээч юм зажлах, бутлахад оролцдоггүй, амны хөндийд гүйцэтгэх үүрэг бараг үгүй шахуу хэрнээ өнөөг болтол ургааллл ургаалл ирсэн байхым, хүмсийн аманд. бодвол, хүний бие махбодийн хөгжил нь ахуй, хоол тэжээлийн бүтцэд гарчийгаа өөрчлөлт-дэвшил-зөөлрөлтөө гүйцээгүй гэсэн үг байх даа. 

биднээс хэдэн арван үеийн хойно, эртээ урьдын цагт хүн гээч амьтан 32 шүдтэй байхдаа.. гэж эхэлдэг “агт араат үзэсгэлэнт бүсгүй ба агт араагүй араатны домог”-оор үоолт дизнии хүүхэлдэйн кино хийх биддэ. тэр хүүхэлдэйг үзэх хүмсийн хавчиг нарийхан эрүүнд байрлах хөөрхөн жижигхэн шүднүүд агт араагаар зай шахуулж тусламж авахгүй ч гэсэн арзайж ярзайлгүй жигдхэн зэрэгцэн жагссан байх биддэ... гээл би эх орныхоо ирээдүйн талаар бишийм гэхэд эх дэлхий, хүн төрөлхтний эрүү амны ирээдүйн талаар лав энгүй их боддийшд... үэхэхэ. (эртүүд Хүү-д шүүмжлүүлснээс хойш хаа нэг иймэрхүү өгүүлбэр бичсэн шэээээээк сууя гэж боджийгаа)

 

энэ агуу бодол болбоос хэдэн жилийн өмнө, насанд хүрснээс хойш хүний аманд араа нэмэгддэг талаар нөгөө бор бачиинкат эхнэр, нөхөр японы нөхөртэй нь маргалдсанаас эхтэй бөгөөд тэрээр насанд хүрсэн хойно ургадаг ийм араа байдаг талаар дуулаагүйгээр барахгүй, чоно монон элэнц хуланцтай, мах иддэг монгол болохоороо л чи тийм илүү шүдтэй байгаам этр гэж домбоотож билээ. домбоо япон л араа дутуум байгааз, тэрнээс биш энэ улсад монголчуудын хэлдгээр агт араа гээчтэй хүн бишгүй байдаг болохоороо л хожим ургадаг нэмэлт арааг “ояа ширазү” гэж нэрлэсэн байж таараа. “ояа” – авий, эжий, “ширазү” – мэдэхгүй, чадахгүй, мэлзэнэ, бултана... гээл далийчих юм аа, хундага гуай.. мэдэхгүй, мэдээгүй гэсэн үг. аль дээр үед арлын хүмсийн дундаж наслалт дөч орчим байхад үр хүүхэд нь хожим гардаг агт араагаа авий, эжийдээ үзүүлж ачийг нь хариулж амжихгүй хадан гэрт нь үддэг байж л дээ. тэгээд авий, эжийд минь амжиж харагдаагүй, адагт ургаад мэдэгдэж амжаагүй араа болохоор “ояа ширазү” гэж нэрлэдэг болсон юмсанжээ. одоо бол хоол хүнс нь хэт зөөлрөөд, олон дахин зажилж, зулгааж, тасдаж идэх шаардлагагүй болсноос эдний ихэнх хүмсэд агт араа ургахаа больсон гэлцэхийм билээ, бүгдийг нь ангалзуулж харсан биш, хундага би “ширазү”. маниудаас түрүүлээд эрүүний хөгжил нь хоол хүнсээ дагаад өөрчлөгдөөд эхэлчихсэн гэсэн үг байх.

 

аа гэхдээ, арлын хүмсийн дундаж наслалт нь эр эмгүй ная гараад явчихсан өнөө үед авий эжий нь алиа хөөрхөн үрийнхээ адагт ургасан арааг нь үзэхээр барах уу, ачийнхаа агт арааг авахуулахаар эмнэлэг рүү дагуулж явах шахуу “новширдог” болчихсон болохоор “ояа ширазү” гэж нэрлэхээ болин “ояа мо шиттэрү” (“мо” - ~ч, ~ч гэсэн, “шиттэрү” - мэддэг) буюу “бултаар мэддэг” гэх болсныг мулгуу би эртний хэллэгээр нь “буурлууд мэддэггүй” гэж хэлж мээнэгтсэн ч байж болох юм.

 

манийн өргөн уужим эрүүнд одоогийн байдлаар нийт гурвын гурван агт араа хорхойтож, ломбдуулсан байдлаар сүр бараатай оршдог нь урд насандаа хүн биш, хорхой биш, шувуу биш, жигас биш, хүчирхэгдүүвтэрдүү араатанархуу амьтан байсныг илтгэж байгаа нь тэр биз ээ... шилүүс милүүс, мануул зануул ч юм уу үэхэхэ... аррррррррр... айжийну?

 

ямартаа ч агт арааныхаа 7.53%-г идчихснээ хундага болбоос “шиттэрү”-мдаг.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(xvv | )
2009-10-29 | 23:33
tehh ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2009-10-29 | 20:29
Суурь
танд мэдээлэл өгөх завшаан гаргасан агт арааныхаа 7.53%-д талархав.

Баясум
- оочэр моочэрийн тоо тавиагүйд асар их талархав
- өөрөө их баян туршлагатай болтойм, энэ талаар. хэдэн хувийг хааш алджийсамб?
- аа бас өөхөнд боож өгөх хэрэг байдаг эсэх

Хүү
аррррррррррр... ахиад айлгав.

тэгвэл тэр өөр хүү байжээ.
тэр хүү муу хүү байжээ... мөн үү?

Холбоос | |
(xvv | )
2009-10-29 | 11:49
Айжийна аа дандаа айдагшт тэврэлт Би хэзээ шүүмжлээд амжаа вэ? Тэр лав би биш миний энэ муу гар, тархины зарим хэсгийн надад мэдэгдэлгүй хийсэн нууц хуйвалдаан байсан байхаас зайлшгүй. санаа зовох

Холбоос | |
(bayasum | )
2009-10-29 | 09:01
араас нь өөрөө өөртөө:
- Миний агт арааг ав. оронд нь өөрийнхшигээ сайн шүд өгөөрэй гэж хэлдиймшдээ..

Холбоос | |
(Зочин | )
2009-10-28 | 05:12
Sonirholtoi medeelel bailaa.

Suuri.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)