PEEPHOLE
2007-03-04 12:49
A:
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1059 удаа

  3-р сарын 3-нд нээлтээ хийнэ гэж рекламдсан киног үзэх гэж хагас нь сайн өдрийнхөө бүтэн нойрыг хагаслан байж гүйж очив. японы уран бүтээлчдийн хийсэн Чингисийн тухай шинэ кино "Хөх чоно...эх газар, энгүй далайн хязгаар хүртэл". сүүлийнх нь дэд гарчиг ч юм уу мэдэхгүй ээ. үдээс өмнө 10.30-д эхлэв. японы 400-аад гэчихэв үү дээ, кино театрт зэрэг гарч эхэлж байгаа юм байна. би бас яаж дутахав, болж өгвөл хамгийн эхний гаралтыг үзсэн хүмүүсийн тоонд багтах санаатай, урд өдөр нь тасалбар авч, уг нь бол унтаж байдаг цагтаа босож, эртлэн гарч хурдлан ирэв, сүүдэр шийний газар. нууцхан догдлоод байсныг ч юу гэхэв.

  Киноны өмнөх рекламууд залхмаар удаан гарав, миний үзэх гэж яарч байгааг мэдсэн юм шиг, ер нь мэдсэн байх аа, михааник нь албаар хамаа намаагүй юм гаргаад байх шиг байсан. за энэ яахав, михааникийн асуудал гэсэн.

  эхэллээ...тэнгэрт бүргэд халин ниснэ...бүрхэг...жигд тарсан үүлэн чөлөөгөөр нарны туяа ядмагхан тусна...тэртээ доор уул толгод, бас уудам хөндий...каадр солигдов. морь хөллөсөн сүйх тэргэн дотор зүс гоо бүсгүй...түүнийг авч яваа бололтой хэдэн эр...гэнэт газар доороос гараад ирэв үү гэмээр гэж худлаа хэлэх гэж байна шдээ, уг нь тэгж үзүүлсэн бол...за энэ миний фантаазийн асуудал....морьтой хэдэн эрс гарч ирээд тэдний хойноос дутаав... бүсгүйг дагалдсан эрсийн нэлээн хэдийг нь харван унагаадхав...сүйх тэрэгний хажуунаас салахгүй давхих хөрслөг эрд бүсгүй хэлэв, эд намайг авах гэж яваа, чи минь зугатаа, амь гар...амьд үлдээд заавал намайг буцааж аваарай...залуу давхин одов...өнөөх "дайсны тал"-ын хүмүүс сүйх тэргэн дээр ирэв...кадр солигдов...гэрийн зүүн хаяанд бололтой орон дээр өнөөх бүсгүй айж эмээн бүлтэгнэж, нүдэндээ нулимс цийлэгнүүлнэ...сүйх тэрэгний хойноос хөөцөлдөн байж булааж авсан бүсгүйтэйгээ дэр нэгтгэхээр цээж нүцгэн эр дөхөн ойртов...юунд нулимс унагана вэ? нэрийг чинь хэн гэдэг вэ?... бүсгүйн чичирсэн уруулнаас Бөртэ гэдэг нэр унав...гэх мэтээр би энэ киног нэг бүрчлэн ярих гэсэн ч юм биш л дээ. ингээд бичээд байвал бараг үзсэн юм шиг ярьчих нь л даа, даанч уншсан хүн энэ нэг юм чинь бага сургуулийн хүүхдээс ч дор дүрсэлж бичихийн, сайхан киног яайран болгоод  гэвэл шараа шдээ. яахийн, кино нь ийм юм чинь, яаж ч гангалж бичье гэхнээ миний чадал үнээр дутна...гэнэт өөртөө засах орны хамаатнууд шигээ яримаар болжээна, энэ юуных вэ? энэ кино эхэлсний дараа 15 минут орчим болонгуут ээ мулгуу амьтан, өвөрмонголчуудын хийсэн киног үзэж байх минь яаав гэж бодсоных. харьцуулаад сууж байхгүй юу даа гэж бодсоных.

  юу ч хэлэхэв дээ, кино ямар байв гэж асуувал би ...ннннннннннннн ....нннннн.....ннннн...ннн..нн гэж л хамраараа дуугарч маяглах байлаа. үйл явдлын хувьд Тэмүүжин нүгэлт хорвоогийн нэгэн эр хүнийхээ хувьд хэрхэн мэндэлж, хэрхэн хайрлаж дурлаж, хардаж сэрдэж, гуниж шаналж буй тухай л үзүүлэх гэсэн юм уу даа, сурталчилгааны эрээн цаасан дээр ч тэгж бичсэн байна. үйл явдлыг нь дэс дараалуулж яриад ч яахав дээ, хийсэн хүмүүсийн орлогыг хааж, үзэх хүмүүсийн сэтгэлд урьдчилж юм хийгээд яахав...гэсэн. та нар өөрснөө үз, тэгээд ямар санагдсанаа хуваалцаарай.

  гэхдээ л би ганцхан юм хэлчий, кинонд хөгжим ямар үүрэгтэй байдаг билээ, энэ киноны продьюсер нь хөгжим бичүүлэх захиалгаа буруу хүнд өгсийм шиг байналээ, эсвэл захиалга өгөхдөө юун тухай кино хийх гэж байгаагаа хэлэхээ мартсан юм шиг байналээ, эсвэл цаад хөгжмийн зохиолч нь гэж нэг архичин гар хөөрхийг хулхидсан байх, эсвэл мань кино театрын михааник буруу хөгжим тавиад байсан байх, муу туучий. би бараг ингэж бодоод өнгөрөх гэж байсан чинь Тэмүүжинг эзэн Чингис хаанд өргөмжлөх ёслолын үеэр күй ерөө...хэдэн морин хуур арай чүү дуугарч байна аа...даанч нөгөө архичин хулхи хөгжмийн зохиолчийн ноотоор тоглоод байхын. тэр хуурнууд их дэлгүүрийн хамгийн дээд давхарт байдаг гадаадын жуулчдад зориулсан бэлэг дурсгалын тасаг дээр хямдхоон байдгийн, тэрнээс илүү яаж ч дуугарах вэ дээ, аргагүй. киноны төгсгөлд дуулсан залуугийн дуунд бол харин би дуртай, таалагдсан , зүгээр нэг дууныхаа хувьд.

  би ахиад нэг юм хэлчий, Эзэн хааны минь дүрд тоглосон залуу Т. Соримачи зүс царайныхаа хувьд бол надад таалагддагийн, япон залуучууд дундаа бол монголтой илүү ойрхон төрхтэй. хэдэн жилийн өмнөхийгөө бодвол жүжиглэлт нь ч гайгүй болсон байналээ, найруулагчдаа загнуулсыму яасын, даанч өндөр нуруу байгаад сүрлэг сайхан харагдахгүй байсан нь дээл хувцсыг нь бэлдэж өгсөн манайханы буруу юу, жаахан байхад нь загас жараахай, далайн өвс замаг, ногоо согоохноор хооллож байсан ээж аавынх нь буруу юу. ганц энэ залуу ч биш, ер нь кинонд тоглосон гол дүрийн бүх жүжигчид, дэлгэцэнд удаахан шиг гарсан дүрийн жүжигчид нуруу туруу сайтай мөртлөө лаг турьхан санагдав. аягүй бол манайхан монголд зунжингаа кинонд тоглож зургаа авахуулсан энэ японуудад олигтой хоол унд өгөөгүй юм уу, яасын энээ тэрээ гэсэн.

  дээр нь нэмээд ахиад нэгийг хэлчий. энэ киноны продьюсер Х.Кадокава гэдэг ахимаг насны эр ноднин дэлгэцэнд гарч бөөн мөнгө хүүдийлсэн "Отоко тачи но Ямато" "эрэлхэг эрсийн хөлөг онгоц-Ямато" гэдэг киноныхоо орлого болох 30 сая доллар арай хүрэхгүй мөнгийг энэ кинонд зарцуулна энээ тэрээ гээд яриад байсан, мани мэтийн сая саяаар доллар ярьж мэдэхгүй амьтан багцаа баримжаа байхгүй дээ л энэ байх даа, энэ киноны юууууууууунд нь тэр олон сая доллар зарсын бол гэж бодохгүй өнгөрч чадсангүй ээ. хамгийн эхний хэсэгт гарсан сүйх тэрэгний эцэнхий морь, ядмагхан ураар эвлүүлсэн тэрэгнээс өгсүүлээд дүрүүдийн өмссөн зүүсэн, үйл явдал өрнөж байгаа гэр мэр, хар туг...өөр юу байдгийн үнэндээ чамламаар байв аа хөөрхий. юм хумыг нь бэлдэж өгнө гэж хэдэн доллар хармаалсан монголчууд ийм юм бэлдэж өгсөндөө ичээд эхнээсээ мөнгийг нь буцааж өгч байна гэвэл би лав үнэмшинэ ээ. эсвэл япон камер ийм сайн байв уу.

  за хамгийн сүүлд нь ганцхан юм хэлчий. Сосорбарам гуай Чингис хааны дүрд тоглоно гээд баахан бэлдсэн, тэгсэн чинь хөрөнгөө гаргаж хийх гэж байгаа хүмүүс өөрснийхөө жүжигчнийг тоглуулна гэсэн, тэгэнгүүт нь Со уурлаж бухимдаад үс гэзгээ авсан, өөр олон монгол жүжигчид бэлдсэн, тэд нар бас үсээ ургуулсан нь авсан гэсэн гэх мэтээр хэсэгхэндээ бас шуугиад авсан даа, би тэгэхэд мөнгөтэй улс лаагаа асааж тосоор нь хүн хийж тоглоно уу, асаахгүй байжийгаад шалаа өнгөлнө үү ёстой дур нь мэднэ гэж бодож байсан, одоо ч энэ бодол өөрчлөгдөхгүй л дээ, гэхдээ би монгол жүжигчидийг тоглуулаагүй нь зөв байж гэж бодов, тоглосон бол бэлэн болсон бүтээлээ хараад надаас илүү ичих байсан байх. би монгол жүжигчдээ хайрлажээшдээ...тэд ичсэнээс би ичий ч гэх шиг. тэрний оронд...хамтарсан бүтээл гэж байгаа шдээ...гэхдээ манайх ердөө л гэр мэр, адуу мал, олны хэсэгт гардаг хүмүүс, дээл хувцас, тогоо шанагаан л бэлдсэн байхгүй юу...цаад японууд чинь өөрснөө бүх юмоо хийсоон...гэрийн дотор яаж зураг авахаа, хэн хэзээ юу гэж хэлэхийг, ямар зургийг ямар газар аль талаас нь яаж авах вэ гэдгийгээ цаадуул чинь өөрснөө л хийсийм шдээ...манайх бол ердөө л төв аймгийн нутагт хэд хэдэн газар зураг авах зөвшөөрлөө л өгсийм шдээ...хөгжилтэй орны хүмүүс юмаа мэджийгаа байх оо...айхтар шдээ энэ япончууд...гээд сүүтэй цайгаа оочлоод сууж байхгүй юу. тэр нь гоё шдээ, санаа амар.

  нэг нэг гэсээр нэлээн хэдийг хэлчихэв би, бас айхтар байгааз? нэг уншаад эхэлсэн хүн бол хууртаад л уншаад байгааз? гэвч би бас бодлоо, ер нь хэт их найдлага өвөрлөж очсон миний буруу гэж, найдлагаан буруу гэдгийг мэдэнгүүтээ өөнтөгч нүдээр харж эхэлсэн миний буруу гэж, бас болоогүй ингэж бичээд хүмүүсийн сэтгэлд юм хийгээд сууж байгаа нь миний буруу гэж, хүний мөнгөөр өөрийн ард түмний их Эзэн хааны тухай аймаар саак кино хийлгүүлж завших гэсэн миний буруу гэж, зүв зүгээр мөлийж сууж байгаад үзчихгүй учир утгын алдаа малдаа, ёс заншил, зан үйл, ахуй орчны элдэв жижиг сажиг, шальдар бульдар өө сэв олж хараад байсан нь энэ хоёр цэхэрийн буруу гэж...ээ хөх тэнгэр...би чинь яасан их буруутай хүн гээчив. тэгээд би яахым, Тэмүүжины эрүүний сахал хиймэл гэдэг нь мэдэгдээд байнгуут нь нүдээ аних ёстой байсыму энээ тэрээ гээд агсам тавимаар болжээшд.

  хуурай агсамнах ч яамай...хуурай гэснээс киноны талаас хойш ам аймаар цангасан, уусан коола хаашаа орсийм. тэгээд үзэж дуусангуутаа гэнэт сүүтэй цай уумаар санагддийм. хар давхиагаараа ирж...ч гэж дээ 3 цагийн дараа гэртээ ирж гал дээрээ цай тавив. тайгын навч мөчир, цэцэг жимс ханхалсан өтгөн гэгчийн цай чанаж, миний мэдэхийн японд байдаг хамгийн их 3.7%-н тослогтой сүүгээр сүлж, ээжийнхээ өгч явуулсан цульхираас жаахныг самарч, "галзуу улаан цай" болгоод ар нуруу юугаан хөлрүүлэн байж уув.

  бага үдээс хойш гонсойсон сэтгэл онгоймор аядав.

 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (хундага | )
2007-05-14 | 19:03
нээрээ тийм шүү дээ, зассанд баярлалаа.

Холбоос | |
hiimel! (Зочин | )
2007-05-14 | 18:52
зугтах нь дутааж хөөх нь нэхдэг...сэн!

Холбоос | |
Чингис хаан (Nasaa | )
2007-03-05 | 12:29

 

Сайн байн уу

За тэр киног нь нэг vзчих юмсан. Зарим нэг эх сурвалж, киноны танилцуулга зэргээс харж байхад компьютер график ашиглаж хийсэн нь тал дvvрэн цэрэг, хvн ард, газар нутаг, байгаль, тулааны эффектыг сайн хийсэн нь харагдсан. Уртын дуу морин хуурын ая сонсогдож байсан шvv. Чингисийн тvvхийн хуудаснаас гажуудуулж хийсэн гээд байгаа. Киног нь vзээгvй болохоор харьцуулж дvгнэлт хийх боломжгvй юм. Интернэтэд удахгvй манайхан тавиад эхлэхээр vзнэ дээ.

Yзсэн хvний бичсэнийг харахад санаанд нь хvрээгvй бололтой хэхэ.

Амжилт хvсье

 



Холбоос | |
hmm... (Зочин | )
2007-03-05 | 00:41

uneheer tiim mia boljuu arliinhnii chingis? hmm... gehdee l uzhiimsan. usa havitsaa gargah boluu yaadag bol.

mgl-d odoo bas garch ehelsen baih uchirtai. manaihan yu gehnuu bas chih tavii.

goyo bichjee nudend haragdtal. arigatoo.

ram



Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)