PEEPHOLE
2009-12-06 22:35
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(15)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 955 удаа

энд амласнаар бичихэд байнаа, яг хамгийн анхны учрал маань ямар байсныг сайн санадаггүйм. би ч жаахан охин байж. нэг л мэдэхэд түүнийг мэддэг, хоёр л мэдэхэд амтанд нь ороод салж хагацахад бэрх санагддаг болчихсон байсым.

анхных уу, хоёр дах уу, бүр нэлээн олон учралын дараах уу, санахгүйм, ямартаа ч ой тойнд юу үлдсэмб гэхээр, тэр маань шар дээр ногоон эмжээртэй ч билүү оруулгатай ч билүү дээлтэй, түүн дотроо мөнгөлөг цамцтай, хар морьтой байсым. хар морь нь цоройгоод л... хар морийг нь цоройж байх хооронд шартай, ногоонтой дээлийг нь тайлж, мөнгөлөг цамцнаас нь суга татан, салхи үзээгүй цагаахан биед нь хамраа нааж, сэнгэнэсэн анхилуун үнэрт нь мансуурч байх агшинд уруул ам өөрийн мэдэлгүй ангайж сайхан түүнийг тосон хэл тэрүүхэндээ нойтогнон хонхойж, тэгээд л дириим дараам, дириим дараам, диваажингийн хоймор, дэкамэрон болсон доо. түүнийг анхных гэж тооцож ч болохым даа.

жаахан хазайхад, дэкамэрон болно гэж мэдэх үү? ийм нэртэй нэг зохиол бий, параанц хүнийх. маний жаахандаа уншсан эроотог зохиолын нэг. уншихаар юм ойлгох гээд ч байгаам шиг, огт ойлгохгүй ч байгаам шиг, жаахан хүүхэд уншиж болох ч юм шиг, болохгүй ч юм шиг, уншаад ойлгонгуут том болчих ч юм шиг, улам нялхрах ч юм шиг, гэхдээ их л уянгатай, яруу хэрнээ мань жулдрайгийн мэдэхгүй үг олонтой ном шиг санагдаж билээ, тэр үед. айхтар улбар өнгөт хавтастай, аав ээж хоёр надаас нууцаар уншаад байх шиг байхаар нь би тэр хоёроос нууцаар уншаад үлдсэн сэтгэгдэл энэ. хожим “том хүн” болчихоод, өдөр тутмын сонингийн эхний нүүр, арынх нь нүүр хоёрыг уншиж дуусгаж байж голын хуудсууд руу нь ордог болчихсон байхдаа хөгжмийн зохиолч Бирваа гуайн нэг сонирхолтой ярилцлагыг олж уншаад нэлээн баяссым байгаам. Бирваа гуай залуу халуундаа хэрхэн хайрлалцаж дурлалцаж байсан тухайгаа санагалзахдаа, хонины бэлчээр дээр болзож уулзаад, хоёр биеийн харилцан татагдах хүчийг магадлахаар хээр талд дээлээрээ дэвсгэрлэн.. “тэгээд л дэкамэрон болно шүү дээ” гэсэн байсан нь санаанаас гардаггүйм.

дэкамэрон гэнгүүтээ өөрөө сэрэлтэн хөөрч чичигнээд нэлээн хазайчихлаа үэхэхэ... аа дэкамэроны тухай бол өөрснөө олоод уншиж болийшдэ.

зиа... тэгээд л дириим дараам, дириим дараам, диваажингийн хоймор, дэкамэрон болсон доо. хар морьт маань уг нь дэкамэрондож эхлэхэд ихээ хатуухан байдагсан. харин удаахан дэкамэрондвол шолбойтлоо зөөлөрдөг...-өөр барахгүй, амаар нэг зууралдсан цагаан юм болно. шолбойсон зөөлөнд хэн дурлахав, тэгээд л түүнээсээ хагацахаас өөр аргагүй болно шүү дээ. хагацалд дан ганц түүний буруу байхгүй ээ, шолбойтол нь амандаа эрхлүүлж, шүдээрээ янаглан, хуруу гар оролцуулан таалсан маний буруу дийлэнх шүү дээ. түүний тэвчээрийг барахаар шолбойх нь аргагүй.

морьтонтой байнга дэкамэрондож, янаглалцах боломж хомс, түүний тэвчээр хязгаартай тул түүнийг орлуулах арга зам хайв оо. манийн ижил дур хүсэлтнүүд хар морьтоныг юугаар орлуулж, ханамж таашаал хэрхэн авах талаар хэлэлцэн ярилцаад гарын дорх материалаар орлуулж болно гэж сэтгэцгээсийм. тэр өдрийнхөө орой харуй бүрий болонгуут л ажилдаа орсон доо.
шүдний оо хэсгийг, саахар чихэр жоохныг нийлүүлээд хольж, хутгаж, зуурч зуурч, оо саахар хоёрыг бие биед нь уусган шингээж, нийлүүлэн барьцалдуулж, дөрвөлжин хэвэнд оруулан үүдний хаалганы дотор хавтасны дээхнэ хонуулав. яг нэг хонуулна гэсэн онолын дагуу. маргаадрынх нь өглөө эртлэн босч, яаравчлан гүйгээд мөнөөхийг авч дэкамэрондож, диваажинд жаргая уу хэмээн... тэгээд маний яажшуухан жаргаж үхсэнийг яг адилаар мэдрэх хүсэлтэй хүмс өөрснөө туршаад үзчихнэ биддэ. нэг хонуулна шүү, яг нэг хонуулна.

зиа түүнээс хойш юу эстэй дэкамэрондож, юу эсийг амандаа хийн, хэл шүдээрээ таалахав, хаа нэг хар морьттойгоо жаргана, хаа нэг өөртэй ч жаргана. яваандаа тэгээд орлуулах элдэв арга чаргад суралцсаан, бишгүй л сайхан дэкамэрондож явлаа.

арга чарга нэг:

тавь, зуугийн зэвтэй хадаасыг зүүн гартаа, тачигнуулан нүдэх багашаархан чулууг баруун гартаа барин бүрэн зэвсэглээд айлын түлээний мод руу ороход амандаа давирхай зажилсаар л гарч ирнэ гэж мэд. хадаасыг машаан зам дээрээс, харин чулууг “дайны” талбар дээрээс өөрийн болгоно. маний багад хашаа хашаагаараа бүлэглэн талцаж, хавийн чулууг нүүлгэж дайтдаг байлаашдэ. тэнд үлдэж хоцорсон зэр зэвсгээс шилж сонгон өөриймшүүлнэ гэсэн үг. ингэж зэвсэглэн барин олборлосон “бохь” нь давирхайны шинэ хуучнаас хамаараад амт, өнгө, үнэр, чанар өөр өөр, ашиглалтын хугацаа, хязгаар урт богино. хуучирангуут нь шууд залгиж болдгоороо эколооглог, хог хаягдалгүйлэг давуу талтай. хадаас ба чулууны хамтын ажиллагааг зөв удирдахгүй бол хуруу гараа гэмтээж бэртээх сул талтай.

арга чарга хоёр:

ээж, эгчийн үнэртэй ус, аавын сахлын усны таглааны доторх зөөлөвч эхэндээ энгэсэг үнэртэж, амтагдах нь тиймхэн ч эрүү, шүдний бат бэх, хурд хүч шалгасан тун өвөрмөц сайхан “бохь” болдогсон. гэм нь “бохио” авахуулсан үнэртэн хурдан дэгдэн ууршиж хамаг операци баригдан балрахдаа амархан бөгөөд үнэртний эздэд зэмлүүлэн, үнэхээр гэмшжийгаа мэт өрөвдлийн царайлан “по”-гоо авахуулсан хүн мэт хурнийж зогсох гэж бөөн түвэг. энэ төрлийн бохийг гашилахаас өмнө эрүү, завьж чилж, салж унах шахдаг тул онцгой анхаарч тодорхой хэмжээнд зөөлрөх хүртэл шанааг дороос тулах үйлдэлтэй хамтатгахыг санал болгоё. хуруунд ороон сунгаж тоглон, хир буртагаар нэмж амталж болдоггүй сул талтай.

арга чарга гурав:

намрын налгар өдрүүдэд тариа буудай ачсан том том машаанууд хотын гудмаар сүнгэнэхдээ мань мэтийн халтар жаалуудад хувь тасалж замаар нэг тариа, буудайн судал татуулан орхидог байсан ба машаан тэрэгний сиймхийгээр мань мэт нь тагтаа, бор шувуутай уралдан тонголзож хармаа хотоо дүүргэж аваад, хашааны ёроолд тухлан сууж амаараа нэг чихэж аваад зажилж, хивж гарна даа. эрүүгээ салгачихалгүй, эвийг нь олоод зажлаад байвал зөөлөвтөр бөгөөд байгаль амтагдсан, натураал бохь бэлэн болоход зүгээр гучаадхан минутын тэвчээр хэрэгтэй. шүдээрээ тээрэмдэж, хэлээрээ хальсалж, шүлсээрээ чийглэж, хаа нэг хальсыг нь тургисаар суух ч энэ насны жаргал юм шүү дээ. буудайн “бохины” нас болон бусад үзүүлэлтийн талаар хэлэх комээнт ховор байгаа нь жирийн натураал бүтээгдэхүүн тул яваандаа биед шингэдэг эсбөгөөс жилдээ ганц намарт тохиох яалтгүй ховор завшаан болохоор тэр шүү дээ.

арга чарга дөрөв:

жил жилийн зун, намрын эхэнд жим, зам, харгуйг сайжруулан засах их ажил өрнөх үеэр хар өнгөтэй, гялгар зүстэй, хамар аманд нийцгүй харь үнэр амттай эд нэн элбэгших бөгөөд халааж хайлуулаад замыг өнгөлөн засдааг. ч гэж дээ засдаг даа, тээ? зиа тэгээд энд тэнд хатаж хоцорсон хэлтэрхий зэлтэрхий олж аваад, харамлан нандигнаж ам руугаа гялс чулуудаад, хар гэж гололгүй, хачин амтанд нь эгдүүцэлгүй, хорхойтой шүднийхээ хонхорхой цоорхойг чигжин барин, хаа нэг дээд доод шүднүүд наалдаж салан, наалдаж салан тиг таг, тиг таг дуугарахыг юман чинээ тоолгүй зажилж өгнө шүү дээ. гэхдээ, “замын харан бохь”-ийг гашилтал зажилсан удаа маньд үгүй нь завьж, эрүү, шүдэнд ээлгүй, зальдаж далдлахад хэцүү өнгө, амтанд байдгийнх биз ээ. бас сунах чадвар муу.

арга чарга тав:

үүе, үүе бүр хамаг нууцаа дэлгээд дууслаа, тав дах ба зургаа, долоо дах арга чаргыг өөртөө үлдээе.

 

“бохийг будгийн харандаагаар өнгө оруулах гарын авлага”, “бохийг гашилтал нь зажлах арга тэхэнлооги ба гашилангийн чанарын истандаарт”, “зажилсан бохийн хадгалалт, хамгаалалтын пилсооф”, “бохь сунгахад долообор курууны оролцоо, үүрэг, хариуцлага”, “бохь ховор цаг үед түүнийг авилгалын хэрэгсэл болгож байсан баримт, түүхэн замнал, уламжлал”, “Улаанбаатарын гуанз, цай, зоогийн газар, баар цэнгээний газрын ширээ, тээкийн доорх бохины үлдвэр, олдворын истаатистаг ба тэдгээрийн үүслийг нийгмийн өөрчлөлттэй холбож үзэх нь”, “бохь нь өнгөрсөн нийгмийн гадаад бэлэг дурсгалын томоохон төлөөлөгч мөөн”, “үлээсэн бохь хагарах үед хамрын үзүүр бүрхэж, гялайсан тосыг хамах асуудлыг шийдвэрлэх нь” гэх мэт нууцын өндөр зэрэглэлтэй материалыг нөгөө сайхан цаг ирэхээр дэлгэх болноо.

харин цаг үеийн зөрүүгээс одоогийн хүүхдүүд ойлгох болов уу яах бол. юм элбэг болсон одоо цагийн багачууд бохины төлөө ингэж тэмцэж, ингэж дурсах заяагүй нь хөөрхий еэ гэж тэднийг өрөвдөөд үгээ төгсгөн өгүүлэхэд эхэнд дурссан маний дэкамэронддог бохь болбоос герман бохь байсым шүү.. хар морьтой.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(LWH | )
2011-03-17 | 11:50
End saihan dongosson bna shde hehe

Холбоос | |
(Зочин | )
2010-05-26 | 15:41
Hehe chi neeree ineedemtei hun shu! ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2010-01-20 | 09:42
Кэчүп
хаха.. бас их унагалдай мунагалдай гэчижээ, шал мээкээ, олон нийтийн газар.
танай дүү чинь харин амьдрах аргаа эртнээс олсон байшү.
бохь истоо үс мүсэндээ наажийгаагүйн байна, бодвол нандигнаад хамрынхаа нүхэнд хийж унтдаг байснаас тэрийз.
би богооны дээд талын орон дээр унтаж унтаж сэрээд бостол шаррррхх гээл хацар тэр орны хулдааснаас салахдаа арьс нь хуулрах шахсым, нэг удаа. чихэр хүлхсэн чигээр унтаад шүлсээрээ шингэлээд далай мөрөн болгоод үсээрээ бэхжүүлээд тийм явдал болсон байсан, тэр үед төрсөн тэр гэхийн тэмдэггүй заваан мэдрэмж одоо болтол санаанд ил.. түй түй түй ккк

дүүд мэнд. бөөрөнд нь санаа зовохым, эгээ нь.

Жаагий
зиа тэр чэнн истоо мэддэггүй төрлийн бохь байшү. өл даалгаад янзын бохь байх нь ээ. диеэтэнд тустай байх, тээ

Холбоос | |
(jaagii (зочин) | )
2010-01-15 | 10:55
Бүгдийг нь туршиж байлаа.Дээр нь нэмэхэд борцны бохь.
Хатсан борцны цагаан шөрмөсөөр бохь хийж зажилдаг байлаа.Өег сайхан бохь болдогсон.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2010-01-06 | 11:59
гэснээс эгээд мэнд. нэг сайхан дэвкэрчээд гарав. нэвтэрч орох гэтэл паролоо мартжээ зайлуул.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2010-01-06 | 11:57
(хундага | )
харин цаг үеийн зөрүүгээс одоогийн хүүхдүүд ойлгох болов уу яах бол. юм элбэг болсон одоо цагийн багачууд бохины төлөө ингэж тэмцэж, ингэж дурсах заяагүй нь хөөрхий еэ гэж тэднийг өрөвдөөд үгээ төгсгөн өгүүлэхэд эхэнд дурссан маний дэкамэронддог бохь болбоос герман бохь байсым шүү.. хар морьтой.
------------------------------

хэмээхээр нь цайны ганц бохьтой өрөвдмөөр ядмаг дурсамж маань сэтгэлд сэдрэв.
--------------

мань мэтийн өмдөндөө өөрийн унагалдайтай сахалтай жаалуудад хар морьт, давирхай, үлээдэг бохь эдр бол еөөр сонин байсангүй. гэрэл асдаг буу, тугалган цэрэг, чавхтай бол л найс байлаа. үлээдэг бохь, өнгөт шил, чихрийн цаас бол охидын л ажил. тэд угаасаа л уйланхай. нэг л урт салаа гэзэг, сайртсан өвдөг. уйлж баймрууд.
-------------------
тэр үеийн ах нар урт буржгар үсний истийлтэй, гөх цэнхэр яаакаар моодорхдог, ханцуйндаа сандалын хөлөөр холбож хийсэн мончооктой, хятад ямаат шаахайгаар гангархдаг үе байваа. хундага сайн мэджийгаа.

тэр л үед чээхээс дүү бид хоёрт тоом жээрийгийн зурагтай зөөлөн даавуун саарал өнгийн цамц бэлгэнд ирэв. бас баахан пээдро бохьтой. даанч бохь нь мангар хурдан дуусцан.
хэд хоногын дараа наадам болсийм. хүн л юм болсон хойно хамаг л байдаг шинэ гоёлоо л өмсөж байрны сарнайд гайхуулаа бодох нь ойлгомжтой. тэгсэн харин өнөө чээхээс явуулсан цамцаа хайгаад олдоггүй. гэрээр нэг эрэл. эрэлийн эцэст олдсон л доо. манай нэг ах хүү өнөөхийн дотор нөгөө дуусцан гээд байсан тэвэр дүүрэн пээдро бохь чихээд хоёр ханцуйгаар нь чивкийтэл бооцон байжувлаа.

цамц яахудээ, том жээрийгийн зураг нь сунаж мушгираад, өвдөг шүргэм урт ханцуйтай бөгсөн бие ч шургаад гармаар том даравгар хоолойтой хувцасны тамтаг лболцон байсан...

бохь ч яахуу. цамц л хайран байв...

бохь хэтэрвэл хохь болгоноо гэж. чихэндээ наагаад унтсан бохь үсэнд наалдаж хайчлуулсан тохиолдол ч аль тэр гэхэв...

Холбоос | |
uuuu (red lip (зочин) | )
2009-12-24 | 18:42
yasan shan bichdeg um

Холбоос | |
(хундага | )
2009-12-21 | 11:57
Хонгор
чи өөрөө яасан балай хүүхэд вэ

Дэпсээ
бичжийснаа гэнэт ичээд.. тэгээд бохь болгосон

Пататэпатата
чи арай шинэ цагийн хүү болтойм кк

Галавсай
сайн уу "хаха" мээн, би сайн, чиний үрс ч бас бүгд сайн амьдран суугаа шүү cool

Хүү
садарыг эрс эсэргүүцэж байгаа!!!

Холбоос | |
Энэ хэсэг дээр эвгүй болжийшд... :-p (xvv | )
2009-12-20 | 18:32
зиа... тэгээд л дириим дараам, дириим дараам, диваажингийн хоймор, дэкамэрон болсон доо. хар морьт маань уг нь дэкамэрондож эхлэхэд ихээ хатуухан байдагсан. харин удаахан дэкамэрондвол шолбойтлоо зөөлөрдөг...-өөр барахгүй, амаар нэг зууралдсан цагаан юм болно. шолбойсон зөөлөнд хэн дурлахав, тэгээд л түүнээсээ хагацахаас өөр аргагүй болно шүү дээ. хагацалд дан ганц түүний буруу байхгүй ээ, шолбойтол нь амандаа эрхлүүлж, шүдээрээ янаглан, хуруу гар оролцуулан таалсан маний буруу дийлэнх шүү дээ. түүний тэвчээрийг барахаар шолбойх нь аргагүй.

Холбоос | |
(Галавсай (зочин) | )
2009-12-20 | 17:20
Хахаха



Холбоос | |
(Friska (зочин) | )
2009-12-10 | 21:07
нэгдэхийг нь л мэдэхийн байна, бусдыг нь туршиж явсангүй. мөн ч сайхан харагддагсан бохьтой мод..бондойчоод бүр нэг шүлс гоожмоор.

Холбоос | |
(Зочин | )
2009-12-09 | 21:25
инээх

Холбоос | |
(patatepatata | )
2009-12-07 | 13:59
zamyn har, davirhai hoyoryg l medeh yum baina

bolgar bohi geed aihtar eruu multalchihmaar ed baidag baij bilee

Холбоос | |
(Pearle Deppsu (зочин) | )
2009-12-07 | 12:19
Хаха, юу билээ энэ чэнн гэж бодлоо шд. Тэгсэн бохь болж таардаг байна шүү хэлээ гаргах

гоё шүү алга ташилт

Холбоос | |
Balai yumaa... (Hongor | )
2009-12-06 | 23:55
kkkkke balai yumaa. Bi anh unshaad yu ve yamar aimar ilen dalangui bichdiin uhaanii yum bodtson suuj blaa shd. Teruuhen hoorond tolgoid yu es bodogdvoo баярлах Tegsen shal dalii bohinii tuhai bdag bna shd hehehe

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)