| сандайлган суултуурыг ашиглах тухай
эрэгтэй хүн хөнгөрөхдөө
・ таг, суултуурыг хамтад нь хойш босгож, шаазан суултуурыг ил гаргаж ашиглана уу.
хүндрэхэд болон эмэгтэй хүн хөнгөрөхдөө
・ тагийг дангаар нь хойш босгож, түүн рүү нуруугаа харуулан суултуур дээр сандайлж ашиглана уу. |
айлын ариун цэврийн өрөөний хананд байсан таг, суултуурыг хэрхэн зөв ашиглаж, боловсноор бие засах тухай "заавар".
зааварлахдаа бас аль нь таг, аль нь суултуур болохыг сум зааж нарийн үзүүүлжээ, базардарь.
"хэрхэн ашиглах тухай заавар" гээч юмыг бичихдээ япончууд шиг гарамгай улс нарны аймагт лав байхгүй.
би энэ дээрх зааврыг яг таг мөрдсөн, үнэхээр тавлаг байдаг шүү... үэхэхэ.
энэ нэлээн хэдэн жилийн өмнөх эд байх шиг болнолээ.
"хэрхэн ашиглах тухай заавар"-ыг бичихдээ гарамгай ард түмэнд европ соёл нэвтрэхээс өмнө тэдний чинээлэг давхаргынхны гэрт байх бие засах газар нь явган сууж бие засахаар зориулагдсан байсан болон яг одоо намайг ингээд үсэг бомборолдуулаад сууж байхад ч явган суудаг шаазан "туалет"-нд явдлыг гүйцээж буй япончууд цөөн биш байгаагаас үзэхэд иймэрхүү заавар байхад гайхаж хөхрөөд байх юм үгүй мэт.
ийм заавраар хөнгөрч, хүндрэхээ европжуулсан тэдний үр ач нар өвгөд, эмгэдээсээ ялгаатай нь дэлгүүр хоршоо, сургууль соёлын газар, өртөө буудал болон өөрийн гэрт байх уламжлалт энэхүү өрөөний хаалгыг татахдаа хаалган дээрх "япон маягийн" гэсэн утга бүхий 2 ханзыг гүйлгэн харж магадладаг нь мэдээж ээ.
харин өнөөдөр халуун, хүйтэн ус годгодон хойгуур байрлах нэгээс олон нүхийг нааш цааш угааж, масаажилж, хатааж, "үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн"-ий үнэр танарыг нь сорж дарж үйлчилдэг, халуун дулааныг нь хүссэнээрээ тохируулж, хахир өвлийн зэврүүн өдрүүдэд хүйтэн суултуурт гуяа хайрахаас авардаг, хүн ойртож холдохоор өөрөө онгойж хаагддаг тагтай, тийм гавал суултуурыг япончууд санаачилж сэтгэн хийж, дэлхий дахинаа түгээж эхэлжээ. үгүй мөн айхтар аа. бишрэхээс өөрийг хийх сөгөө алга болгожийшдэ, энэ чинь.
яджийхад бас идсэн уусан гарахдаа элдэв бүдүүлэг дуу чимээ гаргавал түүнийг дарахаар эгшиглэх оркестрийн тоглолт бэлэн шүү дээ, ганц товч дарахад л болоо. ийм л байна.
зураг хөргийг нь үзэхиймү? үгүйздэ!!? өөрснөө төсөөлчүүл саакшдэ.
зиа энэ бичлэгийг ангилах гэсэн ангилдаг юмыг нь гятадууд авцым шиг байна.
Алмасаас асуухаар бас л гятадууд дундуур нь ороод яриаг нь ойлгомжгүй болгож баллаад байхын.
гятадуудыг яах талаар заавар байгаа эсэхийг энд хайя даа.