|
|
нөөц товшооноос |
манай паралель ангид Х гэдэг хүү байх. банзан гитар бариад балай гоё дуулчихдаг, хурлын заалны шар будагтай шалнаас эрзээн үнэрттэл бэрээк бүжиг хийчихдэг, шанхай кээт өмсөөд сагс сайхан тоглочихдог, дүүжин өмд өмсөж, үсээ пээркисдэж босгоод багш нарын хараалыг барчихдаг, сурлагаар шальдаггүй ч сургуулийн бүх хүүхэд түүнийг таньдаг, мэндэлдэг байж билээ. царай муутай, монхор муруй хамартай, зальжин харцат гурвалжин нүдтэй..
10-р анги төгсөөд цэрэгт явсан гэсэн. тэгээд буцаж ирээгүй гэнэлээ.. ээж нь, шинэхэн погоонтой, шажигнасан залуугийн гэрэл зургийн өмнө зул асаасан байх..
энэ дууг сонсоод.. санаанд оров...
гэж бичжийсан гэнэт санаанд оров. бүтэн сайны өглөөний шуудан болгон хүргэв.
|
|