PEEPHOLE
2010-06-06 00:56
A:бичүүлсэн эзэн нь унш!!
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 980 удаа
эелдэг, хонгорхон охин минь, сайн суугаа биз дээ? хүсэл мөрөөдлөөр дүүрэн өдрүүд чинь дандаа "цэлмэг, нартай" байгаа гэж найдна.
маний блогийг марталгүй, гололгүй морилсонд талархаад баршгүй.
сонирхсон дууны чинь тухайд хэд гурван үг.

ひこうき雲 буюу "хикооки гүмо" - утаат онгоц, утаатай онгоц гэдэг билүү, нисэх онгоцны "утаа" хос зам татуулан, цэлмэг тэнгэрт хэсэгхэн зуур үлдэж хоцордогийг? нэр нь тийм утгатай. хикооки - нисэх онгоц, күмо буюу гүмо - үүл.

энэ дууг
Мацүто-я Юми гэдэг дуучны дуулснаар би анх сонсож дуртай болсым. хожим хэд гурван ханз, хэд гурван япон үг арай түлхүү мэддэг болчихоод үзтэл Юүмин (түүнийг бүгд ингэж дууддаг) өөрөө үг, аяыг нь зохиосон юм байналээ. миний дуртай дуучин. өндөр, нам хоёр өнгө зэрэг гардаг гэхийм билээ, дуулахад нь. өвөрмөц хоолойтой. маний, амьдралдаа хамгийн анх сонссон япон дууны эзэн. өөрийн нэр нь Ара-и Юми (Arai Yumi or Arai Yuming), нөхөрт гараад Мацүто-я Юми (Matsutoya Yumi or Matsutoya Yuming), фээнүүддээ бол зүгээр л Юүмин. энэ нэрүүдээр юьү-тьүүб дээр хайвал сайхан дуунуудыг нь олж сонсож болноо.

дууны утга нь, идэр залуудаа тэнгэрт хальсан өөрийн андыг дурссан тухай юм.

бүх хүн, дэндүү залууд нь аваад явчихсан үхлийг зүхэж байхад дууны өгүүлэгч нь "тэнгэрийг сүслэн дээдэлж, түүнд хүсэл мөрөөдлөө даатгадаг байсан анд минь тэнгэрт шингэн одож, түүнийхээ ивээлд орсон нь аз жаргалыг олж авснаас өөрцгүй ээ" гэж дуулж байгаам. үхлийг өөдрөгөөр "авч үзэж" байгаамүдаа.

♪♫...алс тэнгэр өөд өгсөн үргэлжлэх цагаахан зам
анд түүнийг минь бүчин угтах сэвсгэрхэн үүл (уур)..♫♪

аа харин чиний сонсож таалсан дуу болбоос Юүминий энэ дууг олон хүн өөрийнхөөрөө дуулсан дотроос надад хамгийн их таалагдсан нь.
Одани Мисако (Odani Misako)-н дуулсан нь. энэ бүсгүйн дуулсан өөр нэг дуу энд бас бий. хүсвэл сонсоорой. чамд таалагдах биз ээ.

маний багад хашааны пацаанууд халтар хоншоорлочихоод, цэлмэг хөх тэнгэрт үүлэн цагаан зам зурайлган үлдээж, анивчихийн төдийд цэг мэт жижигрэн одох онгоцыг заан "утаат онгоц... утаат онгоц" хэмээн хөөрч, үүлэн замыг замхарч алга болтол нь "дагаж" давхилддагсан.
аа харин тэр "үүлэн цагаан зам" 2 янзаар үүсдэгийг вики-гээс олж мэдэн далимд нь ихэд мэдлэгжин боловсров. нисэх онгоцны хөдөлгүүрээс гарч байгаа хий нь тухайн орчны агаар дах усны хэмжээг ихэсгэснээс... энээ тэрээ мэрээ. байлдааны онгоцнууд лав ийм үүлэн зам гаргахгүй байхад онцгой анхаардаг гэнэ. дайсных нь хүүхдүүд олж хараад хөөрч, дагаж давхилдаад байвал яажшуухан дайтах билээ дээ. тэдэнд ч бас совестийн хэлтэрхий бий биз ээ... гэхээр халтар пацаанууд бид нэлээн олон удаа эх орноо дайсны довтолгооноос хамгаалжээ.. үэхэхэ гэж далийсхийгээд тухлан сонсохыг хүсэвэй.

Юүмин аль 1973 онд ингэж дуулжээ:


нэлээн хожим нь Одани Мисако ингэж дуулсныг чи таалсан билээ:


энэ дашрамд, амьдралдаа хамгийн анх удаа үзсэн япон анимэ-хүүхэлдэйн киноноос хамгийн анх олж сонсож ихэд хөөрч дурласан япон дуугаа бас сонирхуулчихъя. Юүминий дуу гэдгийг энэ дээр бичсэн, тийм ээ. тэр үед, өвөрмонголд монгол хэлийг сурсан япон хүүхнээр үгийг нь тайлбарлуулан байж орчуулуулаад их л сонин хачирхалтай санагдсансан.  хүүхэлдэйн кино  нь Миязаки Хаяа-о хэмээх алдартай найруулагчийнх.

ルージュの伝言 - рүүжү но дэнгон - "Message En Rouge" (1975)
 
... эхнэрийнхээ ар өврөөр илүү дутуу харсан сэжиг бүхий нөхрөө ховлож хашраахаар хадам ээжийнх рүүгээ явангаа дуулж байгаа бүсгүйн дуу. угаалгын өрөөнийхөө толин дээр уруулын шунхаараа зурвас бичиж орхичихоод...
ийм явдалд ийм өөдрөг, ийм цоглог, ийм уужим хандах тэнхээг хожим надад хайрлавал хайрлана биз, хайрлахгүй бол тэр л биз, Бурхан минь үэхэхэ...gechqu yo..

...гэдэг чэнн чиний "бичиг" билүү?


(шунх харам санагдаад таг чимээгүй холхон шиг арилаад өгөх)
синсьөрли мика

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Hongor (зочин) | )
2010-06-07 | 20:45
Hmmm...nadad ene duunii tuuh bas utga ni ih taalagdlaa. bas tgd sonsood uzsen chini ih goe yumaa.duuniih ni ugiig galiglaad haih gsn japan deer garaad oihku bna oo. Chi yumiig amiluulj bichihdee ih sain yumaa.

Холбоос | |
(Lolya. (зочин) | )
2010-06-06 | 22:41
oohhhh Mika egeegiin blog deer minii nertei bichileg bdg daa lya lya lya lucky me.

Duunii iim tovchi todorhoi bichileg hiisend deer deer useren useren door door buhiin buhiin talrahjiinee ^^ ingeed Japan musique iin uchuuhen melegtee asar ihiig hiivee гоё шүү

Bi n ug tanii blogiig zunduu unshidag bolmoi bichileg l uldeedgui bolhoos nerd

Ta mini harin sainuu daa tsag hugastaa zunduu ungurjijee tegjiigeed neg saihan Monshiinsoon тэврэлт

Bi n az jargaliin shorondoo alznii toroor muruuduluu shuljeel suujinee
love ya

Холбоос | |
(takara | )
2010-06-06 | 21:21
Yumind bi bas durtai, jaaxan tiim mongoljuu ayatai duunuud duuldag yum shig

Холбоос | |
(Зочин | )
2010-06-06 | 10:40
гоё шүү

Холбоос | |
(xvv | )
2010-06-06 | 09:14
Гоё дуу байна. Баярлалаа баярлах

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)