|
|
пасс |
сүүлийн 192 цагийн хэдэд нь унтав аа. 40-д нь үү, 41-д нь үү ... бараг наян жилийн өмнө "эдгэсэн" байсан нойргүйдэл сэдэрсэн болтойм. өөхөн бөмбүүлэй махбод минь нойрмог, өчүүхэн, мөлгөр, турьгүй тархи минь сэрүүн. бодож эргэцүүлж шалихгүйм хэвтэж элдвийг хольж, бантан зуураастай. санаандгүй шахам салбайж яваад далаараа нам тавиулснаас болов болтой. энэ нойргүйдэл бас л өмнө нь далаараа нам тавиулснаас үүсэлтэй. тэгэхэд их өвдсөн. харин сая далаараа нам тавиулчихаад, дугуйтай хурдалж явахад учирдаг жижигхэн нисдэг шавьжнуудтай мөргөлдсөн чинээний ч өвдөлт амсаагүйгээр барахгүй дээш харан ангайж хэвтэх маний цээжинд чичлүүр хутгархуу зүйл зоож эргүүлэхэд ч хүний урманд ёо гэсэнгүй. зүрхгүй хоосон цээж юу нь ч өвдөх билээ. харин гижиг хүрэв. хүрсэн гижиг хөх инээд болж хувираад, хорсол болж биежих шахав. хорслыг үлэмж өгөөмөр сэтгэлд шилжүүлэхээр өчүүхэн тархи минь чардайгаад өөхөн махбодыг унтуулахгүйм...ав оо ав.. авч болох бүгдийг нь ав. пасс л гэсэн шд. угаас хамгийн үнэтэй нь хий хоосон болж хэдийнээ замхарсан.
|
|