|
|
жааз |
санаандгүй явжийгаад "токио блү нөүт" гэдэг "амьд" тоглолтын клүүбт жааз сонсож нэг үдшийг өнгөрөөв.
хүмүүсээ оруулж эхлээгүй, хүлээлгийн танхимд пиг хүн. зав залуухан хүн ховор. хаа нэг чинээлэг байрын өвгөн дагаад ирчихсэн ангарайтсан охид харагдав уу яав. яасан ч ганган улсав, яасан ч гоё улсав, яасан ч гял цал газрав ... өнгөт кино л гэсэн үг... би тэнэж яваад орсон тул тэр дунд хар цагаан кино... үе үе жирэлзээстэй... зссзззссзз.з.зз.з.з... өнгөт кинонуудыгг зүсээл зүсээл хар цагаанаараа явсаар үйлчлэгчээс нь ноомэр авав. шүдний эмчийн үүдэнд тараадаг шиг ноомэр тарааж оруулдгым байна. чухал суудлын тасалбар нь дууссан гэсэн тул энгийн тасалбар авав. түрүүлж очсон нь урдуур ноомэр авч, түрүүлж дуудагдаж өөрийн хүссэн суудалд суудаг бололтой. нэлээн оройтож очсон тул хүлээлгийн танхимд бараг хүн үлдэхгүй болгожийж оров. оройтсон ч гэж дээ, угаас цагаасаа бараг 40 минут хоцорч оруулж эхлэв, японд бол тун хачирхалтай хэрэг. надад бол сайхан л байлаа, танил дотно ккк.... уламжлалт.
газар доош хоёр, гурван давхар ч буучихав уу яав, нэлээн л доош шатаар буулаа. аириш паабын талтай тэнцэх талбай. талбайн цаад голд жижигхэн тайзтай. - таны ноомэр... за баярлалаа, энд хүнтэй хувааж суух суудал байна.. гээд алга дарам жижигхэн ширээнд танихгүй хүнтэй чихцэлдэж суулгах болтой юм хэлжийна. тайз руу харах гэсээр маргааш нь хүзүү гоёодох маягийн юм болмоор суудал. - өөр суудал байхгүй юу? гэсэн "тээр тэнд нэг суудал байна, гэхдээ тасалбарын үнэ нэмэгдэнэ" гэнэ. би ч яахав, Дөрвөн толгой-д титанийн уурхайтайм чэнн "яадын тэнд чэнн сууя, үнийг нь хэд ч нугалаад төлсөн яахав" гэж томорсоор... хар цагаан киноноос гарч ирснээ умартан тийш зүтгэв ээ. тун зүгээр суудал таарав, яг тайзны хажууд шахам. хоол, уух юм захиад удалгүй тоглолт эхлэв. зураг 1. 2. ойлгомжтой, гаднах зарын самбар зураг 3. тэмцэж байж олж суусан ширээ. өлсгөлөн явсан болохоор хоолны цэс авчирч өгөхөөр нь параанц маягийн "иж бүрдэл" хоол захиж махиад бага сагаар өнгөт киноны хүмсэд дөхөж очихоор санаархсан боловч ихэнх хүмс нь ганц хундага дарс юм уу, коктэил авчихаад тоглолтын турш шимээд суучихдым байна. би тэнд хар цагаан кино царайлчаад зууш мууш, мөөгний сүмстэй хонины давтсан мах, дэсээрт үмхлэн үдшийг барав.
Робэрта Флак гэдэг хар арьст эмэгтэй дуучин. цагтаа цалгиж байсан болтой хоолойтойм. дал гарсан хүн гэхэд амралтгүй шахам, цаг хэртэй дуулахад цуцсан шинж мэдэгдсэнгүй. "энэ чэнн эмээ байшдэ, түрүүн алхаж байхдаа найгаад ойчих гээд байсан.." гэх хэрнээ нүдэндээ нулимс цийлэгнүүлэн уярах хар цагаан киноны хам тоглогчийг үл тооцон хэлэхэд байнаа, жааз гэдэг хөгжмийг "амьдаар" нь л сонсууштай санагджийдаг шүү.
дуу хөгжимд автан дуниартаж суусан маний бүлцэнд туссан нь нэг ширээний цаахнатайд суух толиотой хижээл эмэгтэй. тавин нас хол гарсан байх. бие гоолиг, цөөн хэдэн үрчлээг оруулахгүй бол арьс толигор, нуруу цэх, үс сэвсгэр, намираа, өөрөө намжиртай, наалинхай. тайзны яг дор, гитарчин өвөөгийн өөдөөс харж сууж таарсан тэр эмэгтэй тоглолтын турш эм хүний ид шидийн зах зухаас үзүүлэх тоглолт хийсээр, би биширсээр. тэр эмэгтэйн харц шидэж байгаа, талимаарч байгаа, намжиртай гэгч нь инээмсэглэж байгаа, донжтой нь гэгч нь хөгжмийн аясаар биеэ займчин суугаа... ай юутай наалинхай, юутай эмэгтэйлэг. эрчүүд эмэгтэй хүнийг ийм л байгаасай гэж хүсэцгээдэг байх. гэтэл би... яагаад иймийм бэ. атаархаж үхэх гэснээ больсон. надад бас жоол жуул амжуулах ажил байшд.. юм хумаа цэгцлэх.. зарим хүнтэй тооцоо бодох... гол нь эх орноо.. эх орноо.. зазззз донгосох яамай.
надад байдаг нэг сиди-н дээр энэ дуучны дуулсан дуу байдаг, би түүнийг нь подоороо хаа нэг сонсдог байсын байналээ. хойх нь мэдэв.
|
|