 |
 |
fetico |
гар хугарчихаад байхад... гэнэ. тийм үү, тэгээд наадах чинь надад ямар хамаатайв гэлээ. санаа тавих ёстой байсымүдаа. санаа тавьж үгээ сонгох байсымүдаа. далдыг хардаг биш, би яаж мэдэхэв. мэдсэн байлаа гэхэд миний үг түүний гарыг хөндөв л гэж. сонин гар.
нэгэнтээ... хамгийн хайртай байсан гар. бугалга, шууны булчин, хуруу, хумсны хэлбэр гээд тэр чигт нь бүхэлд нь "дуртай" байсан гар. одоо ч хүмсийн гар хуруу, хумсыг түүнийхтэй жиших нь бий. ч юу байхав, жишчихээд байдаг. санаатай биш.
би өөрөө муухан эр хүний гарыг дагуулахгүй палбигар алга, паравгар хуруу, палайж сарвайсан хумстай болохоороо хүний гар хуруу, хумсыг их харна. хүсэл, сэрэл сэдэл маш төрнө ккк. амээрк хэлээр бол гар хурууны фэтишиист. параанц хэлээр бол... за тэр яахав. арван жилийн ангийн зарим хүүхдийн нэрийг санахгүй байх хэрнээ ямар хуруу, хумстай байсныг нь санах бол энүүхэнд.
таалагддаг төрөл, хэлбэрийн хуруу, хумстай биш бол шууд -15. хумсаа мэрдэг бол шууд -99. яваандаа сэтгэж боджийгаа, сэрж мэдэрчийгаа нь гайхалтай бол энэ эерэгших боломжтой... боловчиг, шууд төрсөн сэтгэгдэл шууд л байдагшдэ.
жишиг болдог гар хугарч гэнэ. хуруу, хумс нь бол зүгээр бололтой. тэд л зүгээр бол яахав ккк. тэднийг санав. хөтлүүлээд алхахад даанч сайхан байдагсан даа. одоо манийх биш. маньд юуны хамаатай. хэлбэрийг нь харин жишиг болгосоор л байх биз. надаас хамаарахгүйм чинь. энэ чинь л фэтишизм. фэтишизмд дарлагдсан хөөрхий ядарсан бүсгүй еэ гэж.. үэхэхэ.
эрүүл энхийг хүсэхийг хүсииииьеэ,түүнд. хурдан эдгэнэз.
|
 |