даруухан... аятайхан...бордуу.. чихшик. тэгээд яадын, тийм байхаар яадын.
ээжийг ийм өнгөөр ярихад би дургүй. нэг тийм.. юу гэхийм, зүгээр нэг байдаг л зүйлийг машшш нууц, машшш болдоггүй юмыг охин минь гэж чамдаа л хэлье гэж байгаа байдалтай, хориотой сэдвийг хөндсөндөө үл ялиг өөрөөрөө бахархсан шинжтэй, сүүлийн үгийн төгсгөлийг асуусан маягтай өргөсхийгээл... ямрав дээ? гэсэн янзтай. ямар байдын, яадын, надад ямар хамаатайн, яадын, яасан ч яадын, бүр ухаад асуучихъя.. гээл..
би асуугаагүй л дээ. асуувал.. аягүй бол муу ээж минь надад санаа нь зовчихно.
даруухан, бордуу болон түүний хамтрагчид тэгж ингэж хэлээд, тэгэхээр нь ингэж зөрүүлээд гээд... баахан л "ы" төлөвлөгөө төсөөлөн бодож сэтгэл ханах шахав. мэдээж хэзээ ч хэрэгжүүлэхгүйз.
биеэ барих.. биеэ барих... тэхх, биеэ бариад, чив чимээгүй, "их зантай" өнгөрүүлэх. ихэмсэг гэдэг үг арай л томдоод байхым.
хор шараас арай өөр, гэхдээ хорвоогийн бүхнийг хор шар ба хор шар бус зүйл гэж хуваавал хор шар гэдэгт багтах нэгийм.. пор пор пор.
энэ далимд ээжийгээ "муулж" тайвширахад, шилжилтийн насанд эр эм энээ тэрээ гэсэн салбарын асуудлаар нэг их ач тус болохгүй, хэрэггүй шахам дутуу дулимаг “мэдээллийг” дэлгэмэр аядахдаа ингэдэг байсан нь бүр тархинд “дургүй!!!” гэдэг товчийг дарж орхиж. “охидын 100 захидлын хариу”, “1001 шөнийн үлгэр” этр дэргэд нь хамаагүй үнэтэй сурах бичиг минь байв даа. зиа тэр яахуу.
энд гэнэт хүйтрэв. хойд нутгаад нь цас орж гэнэ. хэд хоногийн өмнөөс л энд тэнд ханиасан хүн таарахаар өрвөсхийж сэжиглэсээр байтал өөрөө би ханиад хүрчээ. хоолой ам нэг л биш ээ. эм уугаад гайгүй болов уу даа гэжийтал л өнөө өглөө богоонд хажуугийн хүн ханиаснаар өвчин дахин сэдрэв ээ. сэжигч дурак юмаа.. ч гэж дээ, биеийн эсэргүүцэл этр нойл заачижээ.
хүйтрэхээр нь гангарааны ганц, ногоон өнгийн ноолууран цамцаа гаргатал хоёр газар хорхой идээд нүхэлчихэж. тэрмуу хорхой ханиад хүрч хоолой нь тагларч, хамар нь бөглөрч, хохимойн яс нь ангалзаж, ходоод гэдэс нь эвгүйцээсэй билээ гэж ерөөгөөд өмнөө байгаа нэг шил улаан дарсыг ингэсгээд талыг нь үлдээх үү, эсбөгөөс барж байж унтах уу гэдэг маш бэрх асуудалтай тулгаран суугаа энэ оройн мэндийг өргөн өргөн дэвшүүлээд... хүүхэн манийг сангийн аж ахуй гэдэг оюутнуудын “пионерын зуслан”-д комбайнаас унаж үлдсэн төмс “өсгийдөж” явахад анх хорвоод мэндэлсэн “контролийн ажил” гэдэг амээрк ардын богино дууг та бүхэндээ зориулъя аа.
ай тэртээх 84 он мину зэ.
уур хүрчлээ.. даруухан, аятайхан чихшиккк.. харин миний дүү гэхэд хачин гоё залуугийн хуруунууд “миний муу хундагууш эгчийг.. ” гээл бичихээр нь сэтгэл уярч, сиймгэр алчуурыг ниламсаар норговой.
энэ дарсных уу? эсвэл даарсных уу?
хонгор хүрэн үст, хөөрхөн цоохор хамартдаа хайртайшд, эгч нь.
жич:
төмс өсгийдөх – талбай дээр торойн хоцорсон овор жижиг олиггүй төмснүүдийг ороолттой хөлөөр жийсэн орос бакаалын өсгийгөөр газрын хөрснөө чихэх гарамгай үйл ажиллагааг хэлнэ.
үр дүнд нь бакаалын өсгийнд баахан шавар багшран наалдаж, баргийн хүүхэн боломжийн өндөр болох бөгөөд тааран шуудайнд төмс цуглуулан чирэх тамын ажлаас чөлөөлөгдөж, талбай дээрх овоолж хатаасан хогийн ургамлан бухал дээр тарвалзан жаргаж, тачаал хөдлөвөл унтаж амран, трактор комбайн, траак машаан хурдлах чимээнээр сандчин сэрж шуртхийн босож шуудайн ёроол дах цөөн хэдэн төмсийг оройн хоолны дараах охид хөвгүүдийн халуун ярианы үеэр түүдэг галын үнсэнд булж идээд түүний дараа таанц үсэргэх хүртэл мөнөөх өсгий байсаар байдаг бөлгөө.
дурсамж сэргэв, дурлуулсан биш дурласан залуугаа тоолсоор... 1, 3, 5, 7, 13, 27, 39, 41, 57, 65, 77, 83, 99 ... фүүү.. гүн амьсгалаад... сээлф контроол!