төсөөл дөө.
хоолойн дотор хананд үснээс ч нарийхан зүүнүүд зоогдоод, ил харагдах наад үзүүрүүд дээр жижигхэн улаан чөтгөр догонцсоор нэгээс нөгөөд дамжин үсрэхэд... би ямар өвдөлт мэдрэх вэ?
шаналгаатай ч заримдаа иймэрхүү аминд хүрэхгүй өвчин “таашаал” өгөх нь бий. би болбоос мазо элемэнттэй садо үйлдэлтэй хүн мөнөөс мөн юм.
гэж мэгэх яамай, маний мазо садо хэнд хамаатай, уг нь зүүдээ мэмо хийхжийсийм. ойрд бас л шөнөжин зүүдэлчихээд өглөө сэрэнгүүт таг мартчих юм. энэ хоёр өглөөний зүүдийг сэрж амжаагүй байхдаа сүүлдсэний хүчинд марталгүй авч үлдэв.
уг нь нэлээн олуулаа их л хөгжилтэй суусан, сандал эгнүүлж тавиад, нэг зүгт хараад. гэнэт тэрүүхнээс нэг машин нааш чиглэн.. гэхдээ хурдлахгүй, бараг өнхөрсөөр. яг миний өмнө тулж ирээд явдал саарсаар зогсов. тэр чигээр мөргөсөн бол миний өвдөг хавьцаа таарах байсан машины хамрын хамгийн урд байх никель гоёон дээр баахан жижиг сажиг, гялгар цалгар юмс өрөөтэй. түүнийг харж амжаад гэнэт сэхээ авсан мэт огло харайн босож, ухарсаар хэн нэгэнд тэврүүлэн машиныг ховлон уйлж... гээд эхэр татаад сэрсэн.
тиймэрхүү.. хул шаргал өнгийн. машины өнгө.. санаанд алга.
юм ярьж сүйд болоогүй, би хараад өнгөрсөн ч юм уу, тэр хүний байсан газарт орж таарсан ч юм уу. бүдэг гэрэлтэй, харанхуй шахам. тэр өвгөжөөр, ядарсан, ядруухан хувцасласан. би өрөвдөнгүй. тэр, цаана байх хаалгаар орчихоод төдөлгүй гарч ирэхдээ бөөрөнхийлөх шахам эвхсэн амны цаасыг надад. тэнд шүлэг. “нар”. хэлбэр муу үсгээр, бодвол балын харандаагаар, бүдэг.
p937tyfghbkfcw0ぴおいげ. японоор. сэтгэл ялимгүй бүлээцэв.
тиймэрхүү.. хар шахуу хүрэн өнгийн. амны цаас цагаан.
аа харин маний мазо садо болбоос хэн нэгэн садо мазо хүнд хамаатай байж болохым.. гэсэн өөдрөг бодлоор өнөөдрийг өнгөрүүлье дээ... амээн.