|
|
еэээи.. |
еэээии.... еэээиии... сар гаруйн дараа хүсэн хүлээсэн кино дэлгэцнээ гарах нь.
трэилэрийг нь үзэж найдлага өвөртөлсөөр үзсэн сүүлийн хэдэн кино санаж төсөөлснөөс өөр байсан, санаж төсөөлсөнд хүрэхгүй байсан зэргээс үүдсэн шоок арилахгүй байгаа нь ходоод өвдөж, зүрхээр хатгуулахад хүргэсэн ба коопии хэмээх хар умдаа гэм зэмээс мултарсандаа баярлан тэрүүхэнд уур савсуулахуй яа.. буцламгай халуун коопии балгалангаа бузгай хөргөж хатууруулсан чиклаад идэх ч сайхан шүү, төсөөл дөө. буруу төсөөлөв өө!
киноны гол дүрд маний дуртай жүжигчин Мацү-я Кэн-ичи тоглохым байна. галуун хошуулчихаад сэтгэл татамшд. өсөх ирээдүйтэй, залуу жүжигчин. түүнийг хүнд, бараан кинонд тоглохыг нь үзчихээд үхэхиймсан даа.
киноноос наана номыг нь уншиж дуусгах! ааг зоог хийсээр хоёрдугаар дэвтрийн хорь дах хуудас хавьцаа. одоогоор, гурван хүн амиа хорлож, зөндөө хөөрхөн сээгэс хийж.. нэг хүн амиа хорлоход тун дөхөж... харин би баатруудаас нь өөрийнхөө хэлтэрхийг түүсээр. http://www.norway-mori.com/index.html
|
|