блогмн рүү орж болж байна, гитдууд тавьсан хоригоо авчээ..
зурвас ирээгүй байна..
яагаад гэвэл өмнө ирсэн зурвасанд хариу бичээгүй болохоор тэрэз.. бичимз
гадаа дулаахан байх шиг байна..
яагаад гэвэл нартай харагджийна.. дөнгөж саяас өмнөхөн боссон
дуу орууллаа..
яагаад гэвэл бичлэг оруулахаар, чамд peephole-оос өөр хоргодох газар үгүй гэж шүүмжлүүлсэн
огт байхгүй байснаас оромж болсон peephole-той байгаа нь том аз билээ
яагаад гэвэл.. яагаад гэвэл.. заримдаа..
олдоогүй байж хаягдахад.. эхлээгүй байж дуусахад.. дууссан байж өрнөхөд
бас.. заримдаа..
.. оооааахххнннггг... эвшээсэн чинь юу бичих гэжийснаа мартчихлаа
эсвэл нойр хүрээд, эсвэл нойр хүрэхгүй сонин хорвоод амьдарчийна
энэ хорвоогийн цагийг миний нойрны цагт тааруулж рэсээт хийж өгнө үү... траххх праххх памбум
ингээд "бокү но мори"
peephole-доо зориулжийна
намайг яаж ч тэлчигнэж байсан эвийлсэн харцаар илбэдэгт чинь