|
|
1.14 |
Брүно Марс гэнүү.. яасан ч гоё жирийсэн цагаан шүдтэйм. яасан ч гоё "зэвүүн" хонхойдын, хацар нь... тэгээд хоолой нь. нүд нь нэг тийм.. хав хавтгай дээр харандаагаар, наана цаана алслал малслал гэлгүй, цөөн хэдэн зураасаар тод татчихсым шиг... магад арьс нь цагаан биш болохоор. .. гэдэг нь би хүнийг арьс өнгөөр ялгаварладаг гэсэн үг биш бөгөөд харь гаригийнхан бушуухан нисэн ирж бултаар нь биднийг жагсаан зогсоогоод "таанууд бүгд адилхан хүн гэдэг амьтааан.. бидний нүдэнд ив ижил харийн харагддаааг..." гээд заагаад өгчөөсэй гэж их хүсдийм. өөр хүсэх юм алга.
хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх гэж надад яг хэрэгтэй байсан эдийг гартаа оруулав. одоо хөлдөө оруулах л үлдлээ. хөлдөө оруулахын тулд гуталнуудаа яах вэ гэдэг том асуудал тулгараад байгааг үл хайхран илгэн гутлын тоог дахин нэгээр нэмсэн өөрийнхөө арьсыг хуулж илэг болгосугай.
өөр юуны тоо нэмлээ дээ... бусдын жаргалын хэмжүүрээр өөрийн жаргалыг хэмжихгүйм шүү гэж бодсон өдрийн тоог нэмсийм байна.
|
|