|
|
симпл мөн |
өнөөдөр сонсоод таалагдсан дуу. өдөржин чихэнд "сонсогдоод". өчигдөр цасан шуурганаар, тас харанхуйд бэдчиж байснаа бодвол өлмийгөө дулаацуулаад өөрийн эд юмс дунд суух хэчнээн таатайм бэ. ийм сиимпл... энэ жаргал мөн үү? энэ жаргал сиимпл мөн үү? мөөөөөн..
цасан шуурганаар бэдчисэн тухай, хамгийн түрүүнд хэн санаанд орсон тухай, хэн санаанд орсноос хамаарахгүйгээр нөгөө хэн рүү холбоо барихаар шийдсэн ч огт өөр нэгэн рүү залгах дөхөөд эцэстээ өнөөх хэн рүү л ярьж таарсан тухай дараа бичнээ.. тэрэг хуй, тос маасал, аржаатар астаачартай ноцолдож хуулж хаясан хумсны будгийг шинэчилсэн нь хатаж гүйцсэн тул ингэсгээд дуг нойронд дугжирахаар.. аа.. өнөөх хэн рүү ярьсан шалтгаан нь тун сиимпл... миний ажлыг тэр амжуулах байсан болоод л тэр.
|
|