|
|
олон тооны |
энэ өрөөнд суух хоёр гадаадын бугуйнд ив ижилхэн цаг нүүрний шилээ гялбас хийлгэх нь юуны учир вэ. хамаг цагны зай дуусаад шинээр цаг авсаар байтал өрөөгөөр дүүрэн цаг хөглөрөөд .. гсн ккк
"нэг хүнд арай олдохым биш үү" гэдэг тоогоор надад байдаг, болсон болоогүй зүйлс: - цаг - нарны шил - малгай - хүзүүний алчуур, ороолт - уруул дээр цас хайлдаггүй болгох бодол - ээмэг мээмэг бөгж мөгж (бөгжийг одоогоор зүүхээ больсон) - гутал (илгэн гутал) - сүрчиг - хумсны будаг - заваан аашт гэсэн тодорхойлолт - хүнтэй муудалцаж болохгүй гэсэн зурхай - зөвхөн өөрийн хүчээр болгочих гэсэн үл гүйцэлдэх санаа - салхи сэвэлзэх төдийд дургүй болсон хүмс - найз гэж дууддаггүй танил - чиклаад тэргүүт амттанд тэмүүлэх сэтгэл - инээсэн, уйлж үнгэчисэнээс үүссэн үрчлээ - гав ганцаар гаргасан шийдвэр - оймс - тойруу замаар илэрхийлсэн хүсэлт - бүгдийг нь нэг дор дүүргэж үзээгүй хундаганууд - түрхэхээ больсон нүдний энгэсэг - хайртай гэж хэлээгүй хүн - бусдын идэж уухад гардаг чимээнд хэт мэдрэмтгийн улмаас үхсэн мэдрэлийн эс - ..
энэхүү тоог түнгүүс хэлэнд "ингэж цуглуулахгүй байлаа гээд үхээд өгөхгүй шүү дээ" гэж нэрлэх нь бий.
тьү би континьү
|
|