уржигдар хар дараад, шөнө дунд сэрсэн. тэр чөтгөр шулам, ад зэтгэр, албинтай нь тулвал тулчихъя гэх маягийн аюумшиггүй санааны зоргоор нүдээ нээж эргэн тойрноо харж марж этр. харамсалтай нь хэн ч, юу ч байсангүй. ер нь таарвал эм хүмс шиг, эсвэл эр эм хүмс шиг сайййййхан ярьж тохиролцоод нөхөрлөдөггүйм гэхэд хамсаж аваад хүслээ биелүүлэхэд тэднийг ашиглах санаа надад бий нь бий. гэвч хамсаатнуудтайгаа уулзаж чадаагүйгээр барахгүй хавтгай шахуу нумгүй ултай, хиртэй чүмчик хойд хүрэн сарвууны шөрмөс татаастай, хэсэг зуур хувь заяагаа солихоор шаналж, хөрвөөж баахан хэвтэв. хөлийн үзүүр бээрч хөшөөд, тасарч унах дөхөж. ноолууран оймсоо өмсөлгүй унтсан бололтой, сонин амттай цайнд мансуурсан хар гайгаар.
оюутан ахуйн найзтайгаа жил өнжиж уулзсан болохоор маний тэр сонин амттай цай уучихаад сагсуурч сагсаганаж байгааг ээ..иии.и.и.и.иии.. илжиг унаад халуун наранд хээр таваргаж, хоосон зэрэглээ хөөж хууртагдмар!!.. тэчъядав.
гэхдээ сагсаганасан энерци хадгалагдах хуулийн ачаар, тооцоо хийх үед тахианы мах нь шүүрхий байсан тухайд гомдол мэдүүлжийж нийт үнийн дүнгийн 20%-ийг хөнгөлүүлсэн бахархам амжилтаар өнгөрсөн долоо хоногийг үдэж чадсандаа би баяртай суужийгаа. яагаад надад идэш уушийн газрынхан цай ууя гэхээр юм холиод сонин үнэр, амттай болгож өгөөд байдымб, ойлгоход бэрх. тэгээллл хаалгаа дарж зогсоолл, хамаг хүчээр ам ангайлгаад цутгаад байхаар би яалтай билээ дээ.. хүч мөхөс хөөрхий бүсгүй.. ай көк тэнгээр.
өнөөдөр түүнийг зүүдэлсээр сэрэв. хэд хоногийн өмнө бас зүүдэлсэн. одоо түүнийг зүүдэлж яахжийгаам бол? мэдэх юм алга. маниас хамаарах биш. зүүдийг мартахаар шийдэн орноос суга үсрэн босохдоо оройдоо ороож тогтоосон үсний буржийлгаараа тааз мөргөж буцан буухдаа энэ хорвоод хосгүй дулаахан, эсгий, цэнхэр таавчигтаа гозойтолллл зоогдож... тэгээд цааш өглөө бүр, хүн болгоны хийдгийг хийсэн нь мэдээж тул товчлов.
богоонд суусны хойно орой дээрх үсний буржийлгаа тайлж хармаалахдаа маний энэ байдлыг харан мэлийх турьгүй япон залууг тас намжирдаж газар дээр нь нам үхүүлээд олон улсын нүүр будаачдын бүсийн аваргын богооны явдал ангиллын тэмцээнд оролцохоор хөлдөө мөрний хэмжээтэй зай аван, хүзүүнийхээ чилээг гарган нук нак хийлгэвэй...тэмцээний эхний тойрогт японы будаач хүүхэн тос, шингэн кэрээм гарган ирж түрхсэнээр монголын будаач шууд ялагдал хүлээв. учир юунд хэмээвээс тэрээр гэрээс гарахын өмнө эдгээрийг хальт мульт нялж амжсан нь гол алдаа байсан бөлгөө.
хиймэл сормуус наах, давхарлаж будах, зовхины торгон ирмэгээр нарийн зураас тавих гэх мэт богооны явдал дунд хийж гүйцэтгэхэд бэрхшээлтэй, нарийн үйлдлүүдийг японы будаач ар араас нь угсруулан, айхтар чадварлаг хийснээр эхний тойргийн амжилтыг бататгаж, монголын будаачийн даравгар уруулаа далий ягаан өнгөөр дээш доош илүү гарган өнгөлөх төдийг шүүгч нар юман чинээ үнэлэх боломж гарсангүйэ.. будаачийн алдалллл хямдхан олдсонгүййй.й.й.й.й..♪♫♬
энэ дууг дуулдаг дуучин алдаллл гээд байдышд.
зиа нэг ийм өглөөгөөр энэ долоо хоногийг эхлүүлсэндээ баяртай байнаа.