зиа жоол аан уун, наануу цаануу гэх үү дээ..
гэсэн мэргэн санаа төрснөөр нэг өрөөнд хамт суугаа хэдэн хар юманд чиклаад хуваарилах ажлыг амжилттай явуулж дууслаа. ингэснээр эдгээр хар юм болон манай талын хоорондох зай барьж, байдлыг ажигласан тандалт-түншлэлийн харилцааг шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавигдах бөгөөд харилцааны энэхүү шинэ үеийг хэрхэн нэрлэхийг манай талын дарга бөгөөд манай талын улс төрийн товчооны дарга, мөн эмэгтэйчүүдий хорооны дарга хундага маний бие бодлого, истартээг төлөвлөлтийн байнгын хорооны хурлаар авч хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа ба энэхүү чиклаад хуваарилалтыг амжилттай санаачилан, арга зальтай хэрэгжүүлсэн хундага маний өөрийн биеийг цаг үеэ гарамгай мэдрэн онч мэргэн санаа дэвшүүлэн, онцгой авхаалжтай ажилласныг нь үнэлэн хуваарилалтаас үлдсэн чиклаадаар шагнасугай.
гэсхийгээд цай уугаад чиклаад идээд суух нь энэ насны жаргал юмаа.
аан уун, наануу цаануу хийхийн тухайд бол, миний эгч билүү, миний эгчтэй нас ойролцоо хамаатны эгч билүү, нэг нь л бага байхдаа уйлаад байгаа дүүгээ саатуулах даалгавар аваад тэрэгний бариулаас нь бариад дуугүйхэн л хөдөлгөсхийгээд сууж. өнөөх нь бархирсаар. томчуудаас нэг нь “гүй чи наад дүүгээ аан уун, наануу цаануу гэл дээ” гэж.
мөнөөх зандруулж урвайсан саатуулагч тэрэгний бариулаас хөдөлгөнгөө “аан уун.. наануу цаануу..” гэж дорой дуугаран зогссийм гэдээээг.
аан уун, наануу цаануутай байцгаая! тус тусынхаа тэргийг хөдөлгөнгөө. аа балинтииний баярын тухайд бол маний өмнөх, өмнөхийн өмнөх балинтиинаар бамбаралдуулсныг уншина уу. маний бодол яг хэвээрээ.
гэх гэтэл ноднин цагаан сарын тухай, уржнан парацетамолын тухай бичсэн байхын.. үэхэхэ.
өмнөхийн өмнөхийн өмнөх жилийн бамбаралдуулалт
өмнөхийн өмнөхийн өмнөхийн өмнөх жилийн бамбаралдуулалт
үл хүлээсэн үүргийг оромдолтын аргаар гүйцэтгэсэн өөрийгөө магтан дуулаад орой ууж дулаацах улаан дарсаар шагнасугай.
жич: энэ блогмн-ын нүүрэнд бичлэгийн эхний хэдэн мөр тэр чигээрээ харагдах шараамаа.. олон мөртэй юм бичкүй бол тээ кк