PEEPHOLE
2011-02-19 16:37
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(42)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1117 удаа

гэж мэгээд лайтай нэр нэгийг өгөөд пилоонкоо угаалгаснаас сонирхуулах уу даа.

★ цайнуудаа хайрцаглав. мэдээж амт сонин цайнууд.
хоёрын хооронд хэмжээтэй үлдсэнийг нь хүйс тэмтрэхээр шийдээд сууж буй байдал.
зүүн гар талаас:
- улаан лоолийн ликёр
- кампари
- ннн.. энэ нь юуных байлаа даа, аньс ч билүү, юу ч билээ, нэг тиймэрхүү юмны ликёр
гаазтай устай холиод гуд гуд гуд... сонин амттай цай байдаг шүү. ликёр гэж буриадууд цайг хэлжийгаа нь тэрэз дээ?
энэ хундага тун их таалагджийсан боловч.. удалгүй түүнийг гитдууд хагалсан юм. өөдгүй амьтад.
★ эрзээнэн чихэрт дуртай. гэхдээ байр эзлүүлвэл чиклаадны дараа.
энэ гадуурх элсэн чихэр шиг харагдаад байгаа талстат нунтаг болбоос чихэрлэг гэхээсээ исгэлэн талдаа. зажлангаа нүдний эргэн тойрондох бүр үрчлээгээ магадлан тоолдог доо.
энэ чихэр нимбэгний, тоорны, бэрсрүүт жүржний, амтат жүржний, ногоон алимны, алимны, лийрний ... гээд олон янзын амттай. бүгд исгэлэн бүржмэл. зурган дээрх нь хүрэн үзэмний амттай. яджийхад бундан хэлбэртэй. яджийхад энэ удаад уутан дотроос нь таван хошуун хэлбэртэй гарч ирж этр. би баярлаж этр. аз маз гэж этр.
таван хошуу хоёр дах удаагаа таарчийгаа нь энэ. чихэр хүртэл таван хошуутаад байхад маний эргэн тойрны нөхцөд байдал ядаж дөрвөн хошуутах цаг ойртсон байгаасай билээ гэж хүсээд зажилж орхисон...лллллллссссс.. арааны шүлс.
★ дандаа тус болдог бүсгүйн гэр бүлд өчүүхэн төдий бэлэг илгээхээр шийдэн гараар захидал бичив. гар салгалаастай, үзэгний үзүүр чичрээстэй, үсэгнүүд, ханзнууд дагаад аржийгаастай.
гүрийсээр хоёр хуудас бичив. мэнд мэдээд, мэнд асуугаад, цаг агаар бичээд, ойрын байдлыг мэдээлээд, уучлал гуйгаад, талархаад... бичиг муухай байгаа тухайд тайлбар нэмээд..
хамгийн сүүлд хэнд ингэж бичмэл захидал илгээснээ бодоод бодоод олсонгүй.
★ захидал бичихээр зорьж авсан үзэг. "туйлын нарийхан үзүүр 0,28мм" гэсэн бичгэнд нь татагдсан шахуу. нарийхан юманд дуртай юу гэж үү? юу вэ гэдгээсээ л болно доо үэхэхэ.. зарим зүйл нарийн нь гоё, аа бүр зарим зүйл бүдүүн нь гоё, зиа бас дунд зэрэг ч гоё.  аа нөгөө юу бол... өө үзэгний тухай бичжийгаашдэ.

үзэгний нарийн үзүүрийг шалгангаа зарим хүмсийн нэрийг жоол бичив. угалзруулан, дармалдан, алфавитаар.. бичингээ элдэв дурсамжийг сэдрүүлэв.
нэр бичсэн цаас дэлгүүртээ үлдсэн, тэнд хэл ойлгох хүн байх биш. гохь нь л гэе даа.
 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(ger | )
2011-02-23 | 16:28
rolling on the floor

Холбоос | |
(хундага | )
2011-02-23 | 15:36
чивоо?

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-23 | 12:15
yaguu?

Холбоос | |
(хундага | )
2011-02-23 | 12:10
зохиолч шд, би.
шүүдэрцэцэг гэж нэрээр бичдэг.

Холбоос | |
(ger | )
2011-02-23 | 11:46
Shorootiin Tseween shig ym bolson bn shu.bi chmg medeed baisiima,Shorootiin Tseweenii zee gedgiig.
uran setgemjtei hun shu chi.zohiolch bolmoor.

Холбоос | |
(хундага | )
2011-02-23 | 11:18
Жамба
бэхээр мөр үлдээдэг болохоор үзэг гэхгүй юу гэхэв?

Такара
бурам гэж нишингэний шүүсийг шахаад чанаж болгохоор бий болдог хар хүрэн өнгийн багширсан эдийг хэлдэг болтой кк. боловсруулаагүй, түүхий чихэр юм уу даа.
muscovado, black sugar этр гэдэг гэнэ.
http://en.wikipedia.org/wiki/Muscovado

Холбоос | |
(takara | )
2011-02-23 | 10:45
deer ued bidnii bagad bal buram gedeg yum nileen xovor taldaa olddog bsan ix l goe amttai sanagddagsan, manai emeegiin avdar mavdraas l gardag, tiim neg iim gej xelexiin argagui amttai, odoo tegeed ereed olddoggui yum, yu bsan yum boldoo, rezinen chixer xarsan sanagdchixlaa

Холбоос | |
(Jamba (зочин) | )
2011-02-22 | 23:22
Uzeg chini ug ni arai uur baidag daa. Yagaav nuguu chernill xiideg.

Muusain gitduud, xeregtei negend ni ugchmuur duu.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-22 | 19:53
hvv@ eejiin buruu yu?
blogiin buruu yu?
admin l gej bododgiishuu.. ooriig tani ирмэх

Холбоос | |
(xvv | )
2011-02-22 | 19:33
Зэрэглээ хөөрхөн зургаа арагш нь харуулж тавьж байгаад үнэ хаялцуулаач. Овоо үнэ хүрэх байх шүү ирмэх

Тэр яг тэхий гол хэсэгт хамаг шүлс асгаруулаад хаячлаашдээ. санаа зовох санаа зовох

Холбоос | |
(хундага | )
2011-02-22 | 19:05
Зэрэглээ
байж л таараа

гэр
би цахар. гитдууд намайг буудаад, би бултаад, хундага оногдоод..тас

дао
залуу хархүү энэ зэргийн наймааг эзэнтэй нь шууд хийх байлгүй дээ, манийг оролцуулахгүйгээр

Холбоос | |
(dao | )
2011-02-22 | 16:59
аа тийм асуултийг аль алинд нь тависан болно..

Холбоос | |
(dao | )
2011-02-22 | 16:58
үнэ хөлс найраа арилжаа яриад бололтой.. гэснээс тэр наймаанд хүч түрэн орох боломж бий юу..

Холбоос | |
(ger | )
2011-02-22 | 16:52
chi buriad uu.gitaduud ygd hundaga hagalsiin.



Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-22 | 14:45
baijiigaarai!
gehdee tarhinii bichleg tarhiniihtai tentsej, zurhnii bichleg zurhniihtai tentsiishuu!

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)