PEEPHOLE
2011-02-23 17:22
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(33)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1013 удаа

ирэх хүн яг хэнийм, нэр оноож үл мэдэх. эрэгтэй нь л эрэгтэй. би их айж сандраад байх бололтой. хэнтэй ч юм зөвлөөд... тэгээд үхсэн дүр эсгэхээр шийдэн тэрийж хэвтээд.. нэгийм нөмөрсөн.. үнэмшилтэй болгохоор.. хэлээ гаргаж, нүдээ сөлийлгөв. зүүдэндээ өөрийн мэргэн санааг бишрэнгээ инээд хүрээд... хэлээ хазав. маш алуун.
намайг айлгагч ирсэн үгүйг мэдэхгүй. кадр солигдсон.
түүнтэй хамт машинд. тэр их эелдэг, зөөлөн байхын, инээмсэглээд. би бага зэрэг арцалдангуй. элдэв зэвүүн юм асууж үзэж ч байх шиг. хүүхнийг нь асуув. тэр инээгээд.. одоо тиймийм байхгүйэ..
гэжийтал гар утасны сэрүүлгийн зүрх зурсан дуу алсаас наашилсаар.. ойртсоор.. сэрэв. 10 минутын зайтай тавьсан 3 сэрүүлгийн сүүлийнх.
толгой өвдөөстэй. өчигдөр үдээс хойшоос эхэлсэн “одны гүйлт”, “очны жирвэлзээн” бас үргэлжлээстэй, нүд тойроод, хараа бүчээд. ахиад л ахиухан, өтгөн байхов уухаас. яджийхад өөртөө оточ оо, бас.
зүүдэнд айж, намайг айлгагчийн гарт иймээ тиймээ болчихгүйн тулд өөрийн сайн дураар урьдчилан “үхэж” байхыг бодохоор үхмээргүй байгаа, ядаж л намайг айлгагчийн гарт үхмээргүй байгаа бололтой байгаа нь амьдралыг таньж мэдчихсэн мэт санагдаж, амьдрал утгагүйтэж, энэ утгагүйтсэн амьдралыг дуусгачихмаар хүсэл битүүхэн цогшиж байгааг өдөрт нэгээс хоёр удаа мэдрэхтэй зөрчилдөж байгаагийн хажууд ойрх дорнодын үймээн самуун, иргэний дайны бэлтгэх байдал юу ч бишиймаа гэсхийгээд оршлоо өндөрлөн, “сатаарахуй” ханын сонингийн дараагийн дугаарыг.

 
★ үзмэн дунд зугаалагч хүн. төдөлгүй надад "идэгдсэн дээ".
буруу газраа, буруу үед, буруу байрлах ийм л хортой... "идэгдчихдэг"
★ шампаанийн.. юу гэхийн, бөглөө биш, таглаа ч бас биш.. даруулга?
даруулга.. даруулга.. хөхний даруулга! 
даруулга гэж их л сэргэр мөөмөнд зориулсан эд байх даа, тээ?

энэ шампаанийг шимэнгээ идсэн бялууны амтыг ээ... ванлий ванлий.
халамцангаа ярьсан ярианы хөгжөөнтэйг ээ .. шал далий.
далийнгаа зураг авсан би ямрымб дээ.. мээкээмдаа.
★ раамэн.
гоё хоол шүү. хүмс идэхээрээ сорж мороод нээрвийг минь алаад байдгаас биш. японууд өөрснөө сорж иддэгээ "сорж идэхээр агаартай хамт орсон гоймонгийн амт..." юу юу ч билээ, харь гаригийн хүн ч үнэмшмээргүй шалтаг олж хэлэх бөгөөд тэднийг би дотроо аль хэдийнээ цаазаар авах ял оноох гэснээ өрөвдөөд зүгээр л "том улаан аяга" хэмээх гитад бэлэн гоймонгоос өөр идэх юмгүй хот руу цөлдөг билээ. 
монголд раамэнгийн гуанзтай болохсон. спонсорлох хүн байвал нэрэлхэлгүй хандах оочэр авна уу. баярлалаа.
★ доонац... хөөмөл цагирган боов.
мөн үү? надад энэ шүдэнд бага зэрэг наалдсан гурилтай, гадуураа бурамтай нунтаг юу ч юм нэгиймаар бүрсэн нь учиргүй чихэрлэг нялуун амтгүй яг таардым. тэгээд коопии цайтай.
яджийхад коопииг нь үнэгүй нэмдэг. ганц боов барьчаад бүтэн цаг новшроод коопии уугаад суучихх нь зарим бүтэн сайны жаргал юмаа. боов барих.. энэ яасан сонин харагдаад байнаа үэхэхэ..
поончиг гээд Элдэв-Очирын хажууд байдаг күльнаарт зардаг байжилээ. тэндхийн гэдэс дотроор хийсэн шанзтай хөөмөл боовыг үхэхийнхээ өмнө ганц үмхэхсэн.. дандаа сонин үгнүүд бичээд уналаа шүү, би. дүү нар том хүний юм төсөөлөв өө. болкүй шүү.
 ★ зураг оруулсан чэнн дандаа л идэх уух, архи дарс, боов шоов болчихсон байшд. арай өөр гэгээлэг, экологлог, дэвшилтэт тэхэнлооглог юм оруулийда. 
зиа... энэ болбоос хэн нэгнээс гуйж гувшилгүй, өөрийн ариун цагаан шахуу хөдөлмөр шахуугаар олсон цөөн хэдэн зоосын зарим нэгийг цэцэг навчинд зориултал хийх сав олдохгүй байсанд хийжүүлсэн ундаа авч уугаад савыг нь ашигласан тухайм. жаахан хэхэрдэг л юм байлээ, гэм нь.
тэхэнлоогоо танилцуулъя аа...хгггггнннггггххх..
- түүхий эд, багаж хэрэгсэл: пиивар сав, хоёр мөчир сараана, цаасны хутга
- тэхэнлоогийн сэдэл:
1/ сав байхгүй байсан
2/ хийжүүлсэн ундаа байсан, ундаатай байсан, ундааг уух эм зориг байсан
  3/ нэг мөчир сараана 3-4 цэцэгтэй байсан бөгөөд пиивар саванд хэдэн ч лиитр ус хийсэн тогтворгүй дэнжигнээд байсан 
- тэхэнлоогийн шийдэл:
1/ ачааллыг тараан байрлуулж савтай цэцэг тэр чигээрээ онхолдох эрсдлээс сэргийлэх цэцэн санаа төрсөн байсан
2/ цаасны хутга надад дандаа байдаг байсан
3/ сараанын мөчрөөс шилжийгаад хоёр том цэцгийг огтлохдоо зүрх шимшрэхгүй байсан
4/ пиивар саванд тал дугуй огтлолт хийхэд хуруу ялимгүй өвдөж байсан, пиивар хатуу байсан
5/ дээрх огтлолтоор үүссэн хумсыг нааш сөрдийлгөхөд хумсаа ашигласан байсан
6/ огтолсон цэцгийг шургууллаа, гүн орууллаа, тавьлаа... гэдэг нь пиивар хумсыг шдээ.. ингэж бичжийгаа нь эроотог сэдэлгүй байсан
зиа ингээд харахад жигд таран байрласан цэцгүүд, хазайхад амархан унахгүй "савааравсгии сав"

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-04-04 | 11:52
Cs cs cs,ramen ymar goy kharagdaj bnaa ohhh!

Холбоос | |
(dao | )
2011-03-04 | 18:05
би харин рамён яриад байна гэж бодоод.. өдөржин тийм юм идхийссс гэж мөрөөдөөдд.. одоо ч арай тийм дээрээ биш байнаа кэккк гэхдээ байвал буцахгүй шүү..

Холбоос | |
(dao | )
2011-03-04 | 18:04
шпаагэти :р

Холбоос | |
(хундага | )
2011-03-04 | 17:47
Зэрэглээ
нааштайгаар шийдэх талаар авч үзэхийг бодож үзнээ кк

Дао
шартсан өглөө л иддэг хоол доо тээ

японууд раамэн гэж хэлдэг нь л үсэггүй болохоороо хятад "лаомьэн" ккк зарим хэсгийг зохиов, гэдэг үгийг япон дуудлагаар дууджийгаа байдал. мён арай биш ээ.

ингэхэд гоймон чэнн юу билээ?

Холбоос | |
(dao | )
2011-03-03 | 18:17
раамэн раамэн.. энэ чэн нээрээ рамён бишийм бишүү кэккк..

Холбоос | |
(dao | )
2011-03-03 | 18:14
өчигдөр гурван пийв уугаад.. өглөө янз бүрийн юм идэлгүй шууд ажилдаа ирцэн чэн өдөржингөө таны байгуулах гэж байгаа рамёны газар бодогдоод.. балай юмаа кэккк.. хурдхан байгуулаа.. тэгвэл би байнгын үйлчлүүлэгч чинь болхын байна гэсэн бодол төрлөө..

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-03-03 | 17:43
Gantsara idsen gahai targalkude za vgvie gantsara idul aimar muhai bvdvn boldim blede.. yo yu gj bgad john tort idchmer ymde

Холбоос | |
(хундага | )
2011-03-03 | 14:23
-мүрасаки имо гэж сацүма-имо? идэж үзээгүйн байна
- гоё, би дуртай.

Холбоос | |
(Зочин | )
2011-03-03 | 13:12
-мурасаки имо доонацү гоё
-сараана цэцэгний үнэр муухай

Холбоос | |
(хундага | )
2011-02-28 | 14:11
Майдар
ЭБҮ!

дао
бусдын блог дээр охин эргүүлээлллл..ид хөөрхөн дээрээ байгаам байна даа чи кк

Холбоос | |
(dao | )
2011-02-28 | 12:25
ахиад л сатаарлаа гэсэн үдийн цайны цаг болчиж гэсс кэккк..


таны блогт нэг ороол бол тэр өдрийн ажил будаа болчих гээд байхын... яджаахад зэрэглээг дагаад баахан явлаашд :р.. одоо сатаархуйг уншчаад л гарлаа гэсс

Холбоос | |
(LetMaidar | )
2011-02-28 | 11:31
ken kelee kazaad aigaa yum aaa? хэлээ гаргах

Холбоос | |
(хундага | )
2011-02-28 | 11:27
аан, 拉麺!
оочэр өгнөө, яахуу. хэлээ хазахаа байчихаад ирнэз дээ кк

Холбоос | |
(LetMaidar | )
2011-02-28 | 11:24
ramen meden budilahaa bolioloi kkk

Холбоос | |
(хундага | )
2011-02-28 | 11:21
Lame? хэн бэ? юу вэ?

заавал хамтын хүч шаарддаг эд үү?

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)