PEEPHOLE
2007-05-04 18:31
A:
Сэтгэгдэл(32)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1350 удаа

толгой – тэргүүн, нүд – мэлмий, чих – сонор, гар – мутар гэх мэтээр ил байдаг гол хэдэн эрхтнээ хүндэтгэж хэлдэг үг байхиймаа, манай хэлэнд. хамар – гэсэн чинь заа миний санаанд л шууд орж ирэх үг байдаггүй. мэддэг хүн байвал хэлж өгөөрэй, шагнана шүү. шагналыг жич тохирно.

уг нь хамар гэдэг чинь асар чухал эрхтэн. байгаа байдлаараа ч, хийж гүйцэтгэдэг ажил үүргээрээ ч.

.....

хамар бол манай тэргүүний эрхтнүүдийн нэг билээ. эрхтэн хамар нь болбоос өөрийн ажил үүргийн дагуу олон төрлийн үнэрийг агаарын хамт сорж мэдрэн, тэрхүү мэдээллээ тархи руу дамжуулан бядны ой тойнд сайхан үнэр, муухай үнэр, тааламжтай үнэр, тааламжгүй үнэр, хуучин танил үнэр, шинэ содон үнэр гэх мэт олон мянган дата-г ангилж ялгаад шургуулганд хийх ажлыг бядныг төрсөн цагаас авахуулаад хийж ирсэн бөгөөд байгаль орчин, цаг уурын (халуун хүйтэн, тоос шороо гэх мэт) болон, эзний эрүүл мэндийн (ханиад томуу, харшил гэх мэт), мөн сахилга батын (санаатай болон санаандгүй байдлаар гаднын нөлөөнөөс гэмтэх гэх мэт) асуудлаас шалтгаалан ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэх боломжгүй болохоос бусад бүх цаг мөч хором бүрт үнэр гэж юу вэ, үнэр ямар шинж чанартай вэ, үнэр хаанаас бий болдог вэ, хэнээс юунаас ямар үнэр ялгардаг вэ, эвтэй ба эвгүй үнэр гэж юу вэ гэх мэтчилэнгийн асуултуудын хариуг өгөхөөр онгойсон хоёр нүхээн хамхих завгүй ажилладаг билээ. бяд, эрхтэн хамрын энэхүү хичээл зүтгэлийг үнэн зөвөөр, өндрөөр үнэлж, хүндэтгэлийн үгээр нэрлэхийн оронд өглөө оройд түүний доторх гадна дотнын нөлөөгөөр үүссэн бохир бодисын нэгдлийг цэвэрлэдгээ их юманд санаж, эзэн бядны хариуцлагагүйн улмаас эрхтэн хамрын салст бүрхэвч үрэвсэж хөөх зэргээр түүний үйл ажиллагаанд багаахан саатал гарахыг “энэ муу хамар битүүрээд...”, “муу хамар онгойдоггүй шүү...”, “амаараа амьсгалаад энэ муу онгорхой хоёр нүхний хэрэг алга...” гэх зэргээр муу хэлэн гоочлох нь хүмүүний ёсонд нийцэхгүй гэдгийг цохон тэмдэглэмээр байнаа. сүүлийн үед нэлээн олон хүн өөрсдийн эрхтэн хамрын харагдах байдалд сэтгэл хангалуун бус байдаг гэдгээрээ түрий барин, түүний хэлбэр, хэмжээ, өндөр нам, өргөн нарийнийг өөрчлөхөөр хүйтэн зэвсэг барисан мэс засалчид хандаж, хайр найргүй татаж, сунгаж, нэмж, хасаж, цохиж, наличийлгаж...хэлтэйсэн бол ёоёоёоёоёо гэж хашгиртал нь тамлан тарчлаачихаад, сайхан хамартай боллоо гээд түүнийгээ дисконы неон гэрэлд чийдэн мэт сүүмэлзүүлэн, хээв нэг суух нь ямар вэ? эрхэм хамартнууд аа...манай дэлхийн бөмбөрцгийн дээр оршин байх бүхий л амьд болон амьгүй биетүүд нь өөрийн гэсэн үнэртэй байдаг гэдгийг та бүхэн юу эс андах билээ. энэ бүхэн цаанаа ихээхэн утга учиртай агаад ялангуяа амьд бие буюу амьтан ургамал, түүний дотроо хүний хувьд нөхөн үржихүйн нэгэн онцлох үүрэгтэй гэдгийг бяд бүхэн хөгжил дэвшлийнхөө явцад умартан алдаж, соёлч боловсон ёс, ариун цэвэр гэх мэт ойлголтын уршгаар үнэртэн танартанг үлэмж ихээр үйлдвэрлэн гаргаж эрхтэн хамрын үндсэн үүрэг, зөн совинг нухчин дараад зогсохгүй, өөрсдөө түүндээ дулдуйдан найдаж өндөрт өргөн тунхагладаг боловсон ёс, ариун цэврээ огоорох нь элбэг ээ. эрхтэн хамрын үнэрлэн ялгах үндсэн чадвар нь үнэртэн танартанд мансуурч хордон цаг зуурын доголдолд орж болох хэдий ч үхэн үхтлээ хууртсаар байна гэх юм бол харин их санасан газар нэлээн олон шөнө ходоодоо хонхолзуулах нь дамжиггүй ээ. эрхтэн хамар нь эзэн болсон бядныхаа авааль хань, амраг сүлбээтэнг оновчтой сонгох шийдвэр гаргахад тусалдаг хамгийн найдвартай үнэнч зөвлөхүүдийн нэг мөнөөс мөн, хүн төрөлхтний нөхөн үржихүйн асуудлыг далдаас залан удирддаг нууц ноёнтон мөн юмаа гэдгийг цохон тэмдэглье эээ э э э э э э....

....гээд л зангидсан гараараа индрийн ширээг шаасан чинь сэрчихдэг байна шдээ.

нүүрээ угааж сэргэж байгаад 2-р үзэгдлийг нь бичнээ.

би ер нь олон ангит, бүлэгт, хэсэгт, үзэгдэлтээр дагнадаг юм билүү...ч гэх шиг


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-02-28 | 10:15
Зэрэглээ
нармайг тооцкүйэ кк.
халтуураа сайн хийгээрэй, охин минь.

300-н блог
чи ч уг нь боломжийн хамартай санагдахын. монхор шонхорын нийлбэрийн эсрэгийг...нахиу налчгар гэх байх аа cool

Зэрэглээ
монхор мөртлөө үзүүр нь үл ялиг шонтойх нь.

G цэг л гэж мэднэ үэхэхэ

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-27 | 18:46
yaanaa monhor shontgoriin niilemjiig yroosoo tosoolj chadadguie
bi tosoolood ch yahavdee gejuu tiin tiin tehdee l neg tiim G vseg sanaand buugaad baihiim

Холбоос | |
(300-н блог | )
2011-02-27 | 16:32
Төрсөнөөсөө хойш өдийг хүртэл төрсөн эхдээ миний муу нармай хүү гэж дуудууллаа бараг одоо бараг доромж үг шиг санагдана... монхор, шонтгор хоёрын нийлбэрийн эсрэгийг нармай гэнэээ

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-27 | 15:41
narmai narmai kk
zaaz end hureed zogskuol onoodor bas haltuur hutgah geediidag.
bolkuie!
butensaind ger bvlee deerelhsen heregt unana geelo

Холбоос | |
(хундага | )
2007-12-21 | 15:23
ёоо цочлоошд, гэнэт.
ханшаар гэдийн хоншоор биш гэж хэнд хэлсэн бэ? яагаад ханшаар гэдийн?

Холбоос | |
(melkadies | )
2007-12-21 | 15:18
ханшаар гэдгийн хоншоор биш

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-08 | 20:28
Ээээ намайг уучил. Би худлаа ярьжээсийн. Мэргэн Бөөдий царайлжээсий. Тэгсэн агуу ГС та байсиймо? Мамайг уучил, мамайг өршөө.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-10-08 | 20:26
Uragdje . . . bur salbaitla uragdchihla . . .
evluuleed naaya ch gsn shalbaitla norchihje bas . . .
nulimsan biireer nevshirtle ugaagdaad ter ghiin temdeggui selmerhii bolje . . . haramsaltai . . .

hamgiin ih taalagddag az jargal, hairiinha unguur hicheenguilen ehelsen, duusaagui zurag mini bsiimaa ter? . . . . . . . . . . .
http://www.blogmn.net/udriinzuud/2007/6/5680/%3A%28%28.html

блогын чинь бүх бичлэгийг уншиж байсан юм байна. энэ хэсэг хамгийн таалагдсан нь.
хүсэхээрээ бичих шиг сайхан юм гэж юу байхав, тээ.

Холбоос | |
Сэтгэгдэл (GC | )
2007-10-08 | 20:17
Yuki ali hezeenii har devtereese shuugeed " nuguu Hen" geed gargaad irtsen bhadda? geelo
blogsood bh yum bhguieee zuudtei udurch bilu neg yum neej bgaad zuudlehe bolichihood saraachiha baisan. Odoo zgr l unshigch bolsoooon. nerd

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-10-08 | 19:51
монголхүү-д
нээрээ нармай монгол гэдгийн учир нь тэр юм уу?
зочин-д
хар багаасаа ЧАЛЧУУ дээрээ шовхийлгүүлж байсан таны блогын алдар нэр хэнсэн билээ?
юки-д
та яагаад зочноор ороод тархи эргүүлээдээна?

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki (зочин) | )
2007-10-08 | 19:04
Сүүлд коммэнт бичсэн зочин би байлаа.

Юки

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-10-08 | 18:53
Энэ Нахиу Сартуу чинь хэнэ вэээ? Харсан хүнүүс дотроосоо шүүлт хийсэн чинь хэн л гэж гараадайна дааа.

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-10-08 | 18:42
гснээс яасан гоё lemonnii blog bolche vee? gej drooling

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-10-08 | 18:36
kiss baga bhad emee bid 2 ih erhleltseneee . . .
- Aliiv DUNKUU deer ni unsey geel duhan deer, CHALCHUU deer ni geel hatsar deer, NAHIU, SARTUU deer ni unsey geel hamar deer shovhiilgedeg bsiimda. . . emeegiinheer bol nahiu, sartuu gsn 2 hesgees burdeed bgaam nuguu hamar chini smug

Холбоос | |
сэтгэгдэл (mongolxvv | )
2007-10-08 | 17:01
за байз нэг муулаад үзэе. Тэгэхээр толгойг-хохимой, гавал бөндгөр гэх, чихийг- наад 2 навчаа, дэлдгэрээ,дүлий харин гарыгнаад савараа тат гэх, хөөрхий нүдийг бол наад 2 цэхэр чинь гэж ирээл өнгөөрөө хүртэл дарамтлуулна ногооноо гэжүүү

За тэгэхээр одоо хамар гуайг бодоод үзэе халти бодвол уул толгодыг овгор товгор нугачааг хамар гээд байдийн тэгэхээр хамрын нэрийг уул толгодод өгч орхисон хэрэгүү аль эсвэл уул толгодын нэрийг хамранд өгсөн хэрэгүү нармай гэдэг бол яавч олигтой нэр биш гнэ бодож гэхдээ би ч яамар хэл судлаач биш миний мэдэхээр м анай бонголчууд манжийн дарлалд орсоноос хойш яр тэмбүүндээ баригдаж гүйцсэн юм гэдэг Өргөө буюу цаад улаанбаатараа чинь дүүрэн хамар нь тасраад ойччихсон нармийсэн нөхдүүд алхалдаг байсан гэдэгНөгөө чингисийн үед байсан хэдэн түмэн цэрэг чинь байхгүй 21 оны хувьсгал ялсаны дараа хэдэн зуугаадхан мянган хүнтэй тэрний ихэнх нь тэмбүүтэй байсан гэдэг тэгээд л тэр үмхий хятад хогийн Япончууд манайханд нармай монгол гэдэг нэрийн өгсөн хэрэг түүнээс биш монголчууд түүхэндээ лав тийм нэртэй байгаагүй юм даг тэгээд бодохоор хамар гэдэг өөрөө хүндэтгэлийн нэр болж таарлааа

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)