PEEPHOLE
2011-03-15 09:10
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(20)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1099 удаа

газар хөдлөлт, цүнами, ацс-ын осол, эвдрэл.. гээд манийн сатаарахыг хүсэх үндэс, шалтгаан улам нэмэгдэв. гамшигийн тухай тэртэй тэргүй болсон болоогүй, үнэн худал, дарсан дэвэргэсэн, туйлширсан, хавтгайрсан олон янзын мэдээлэл хүрч байгаа болохоор маниас “түгээх” нь шал илүүм. нүд хальтрам байгаа нь л үнэн юмдаг.


өнөөдөр нар манддагаараа мандаж, өчигдөр бороо ордгоороо орж, орой нь би дарс уудгаараа ууж нойроо аргадан ирүүлж, шөнө сэрдгээрээ хэдэнтээ сэрж тарчилж, хамаатай хамаагүй хүмс зүүдэнд ордгоороо орж, утас сүүлийн хэдэн сар дуугараагүйгээр дуугарсан өдрүүд үргэлжилж байна.


чих тавиваас..,
зарим монголчууд маань японуудад газар өгнө, өгөхгүй гэж хэрэлдэн тэнэгтэцгээж, японуудын тусламж нь биднийг ийм үед ашиглах арга башир байсан гэцгээн мангартацгааж, голомтод үлдсэн зарим монгол оюутан аврахгүй бол бид нар үхлээ шүү гэж мэилинг листээр уйлагнан шөмбөлзөцгөөхдөө хоргодох байранд хамт байгаа хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан олон Японуудыг олж харахгүйгээр нүд нь нулимсандаа живж, элчингийн консулд сайн дураараа нэр усаа өгсөн зарим хүмүүс хувийн мэдээлэл нээтээр цацлаа гэж будилан гомдоллож, авхаалжтай зарим нь миатын нэмэлт нислэгт багтан баярлалдаж, бас нэр усаа нээтээр цацуулан алдаршиж, амбиицтай зарим нь ашидын карьер, сонгуульдаа том тийрэлт нэмэн зүтгэцгээж, ард олонд багтдаг нь мэдээллийн эргүүлэгт живэн самгардаж, “бусдын төлөө” амьдардаг зарим нь болсон болоогүй мэдээлэл, цуу яриаг бүлтрэлтээр давслан цацалж, бусдаас буруу хайж амьдардаг зарим нь нам засаг, өнөөх л 76, өмчтөн баячууд руугаа давшлан дайрч, далимдуулан монголчуудаа газар дор чихэн булшилж...

харин..,
гамшигт өртсөн, ачааллыг үүрсэн Японууд дор бүрнээ хийх ёстойгоо яг таг гүйцэтгэж, хэнд ч нэмж түвэг, чирэгдэл тарихгүйгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хэний ч өмнө цээжээ дэлдэн хэнхэглэхгүйгээр нийгэмд, эдийн засагт учраад байгаа, учирч болох эрсдлийг боломжит хэмжээгээр бууруулахаар тэмцэж, магад хэзээ нэгэн цагт бас л биднийг гуйлга гуйхад тусламж болгон гар сунгахад бэлдэн татварын сангаа бүрдүүлсээр байна. хүндэтгэн бишрэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй. бид суралцах хэрэгтэй. өдий биз дээ.


энд байдаг монголчууд яахав, ихэнх нь хөлсний байранд, хэзээ ч орхиод явахад сэтгэл хоргодоод байхааргүй эд хогшил голдуухан амьдардаг улс. айгаа л биз, аюулаас зугтаа л биз, истрээсэнд ороо л биз, миатын хөнгөлөлтгүй үнээр нисээ л биз, мөнгө төгрөг цөөнийг үрээ л биз, гэрийнхэндээ хоосон шахуу очоо л биз. харин энд насаараа зүтгэж босгосон амьдрал нь, гэр орон нь, аж ахуй нь сүйдээд, ар гэрийнхнийгээ алдчихаад байгаа Японуудтай харьцуулвал юу юм бэ? юу ч биш шүү дээ, нохойн жогорхой. бид тэдний зүтгэл, хичээл, чармайлт, сэтгэлийн хат, тэвчээр тэсвэрээс суралцах хэрэгтэй. бас өдий биз дээ.

зиа тэгээд, мэдээллийн эрин үед амьдарч байгаагаа улам илүү мэдэрсэн энэ өдрүүдэд мэдээлэлд “зөв” автахын чухлыг, мэдээллээр хэрхэн захирч, удирдаж, дарамталж болохын гайхамшигийг улам илүү ойлгосноос улаан шараар будуулсан үсний уг 1-2 см цайрч ирсэн нь маний өөрийн орижинаал үс байлаа.

газар хөдлөлтөөр далимдуулж над руу залгаж, надад санаа тавьсан болсон нь түүний мастүрбаац байсан бөгөөд тэр этгээдэд эцсийн үгээ хэлж, хоолой чичрүүлэн жүжиглэж, захиас хэлж, шүүрс алдтал “түр” салах ёс хийсэн нь маний садист үзүүрт-мастүрбаац байсан бөгөөд энэ өдрүүдийн оргил хэсэг байлаа. муудаж салаад, үг байтугай үсэг ч солилцохоо байсан найз хүүхэн манийг мээсэнжэрт байгаагаас үл хамааран манай үеэлээс манийг сурагласан нь найз хүүхний нөхөрлөл-мастүрбаац байсан бөгөөд үеэлийн найзын найз залуу болоод монгол орны хамгийн умард хязгаарт яваа хүн манид санаа тавьсан нь хамгийн алсын мастүрбаац байлаа.

мастүрбаац гэж үг саяхан сурсан, үэхэхэ. гоёым байлээ. хувь хүмс хийдэг. хувь хүмсийн жижиг бөөгнөрөл хийдэг. харин улс гүрнүүдэд бол эрх ашиг гэж нэрлэгддэг өөрийм байдаг.

 

гэж “газар хөдлөлтжиснөөр”, нэмж сатаарсан тухай зураг оруулах гэж байснаа умартан гарч одовой. дараа л оруулахаас.

 

өчүүхэн, мулгуу манид чин сэтгэлийн угаас санаа тавьж, хэрэг болгон сэтгэгдэл бичсэн, мэил ирүүлсэн, оффлаин үлдээсэн, илгээлт ирүүлсэн, бэлэг явуулсан, бэлэн мөнгө шилжүүлсэн, онгоцны билээт явуулсан, оюу тархины хувьцаа илүүчилсэн, уих-д суудал гаргасан бүх Киибандууддаа (киибэр анд) талархаж буйгаа илэрхийлээд, энэ сэтгэлээ тэмдэглэн өнөө орой мах шарж цадан, дарс ууж хөлчүүрхэх хүсэл гэнэт төрснийг дуулгахдаа таатай байнаа. баярласан шүү.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-04-04 | 11:24
тэврэлт like your blog!

Холбоос | |
(xvv | )
2011-04-04 | 01:38
сүржигнэх хэрэгтэй болоол сүржигнэжийгаамдаа ирмэх

Холбоос | |
(хундага | )
2011-03-30 | 13:37
үс ширэлдээд най алга

Холбоос | |
(jamba (зочин) | )
2011-03-30 | 10:57
xudalch xund sar segschuullee. segsger boljiino uu.

Холбоос | |
hey TT! (хундага | )
2011-03-25 | 14:10
сайн уу? ямар сонин, сайхан хүн бэ!
намайг бодож байгаа болов уу гэж би чиний тухай бас бодож байлаа улайх

уулзанаа, яринаа, чиний дугаар ТТ-ээр тэмдэглээстэй хэвээр байгаа.

монголын үрсийг маш олон болгож байгаа чинь юутай сайхан бэ. гол ажлаа гарамгай нугалж байгаам байна гээд бахархан суунаа, энд.

чи бас биеэ бодоорой.

удахгүй уулзах ерөөл тавъя аа.

Холбоос | |
Мэнд (TT (зочин) | )
2011-03-24 | 13:35
Найзын мэнд байгаад эргэлзээгүй болохоор утас үсэг цохиж сүйд болсонгүй шд, зүгээр л бодоод байлаа. Дарсанд хэвшээд дэмий юм болох вий дээ. Уулзаж ярих юмсан, нимгэлэлцэх юм бишгүй л байгаа даа бидэн хоёрт, ирэхээрээ хэлээрэй хө, би очиж чадах биш. Мартснаас мал мэнд үү гэгчээр Монголын үрсийг машид нэмж байгаа шүү дээ найз нь. Бусад юм, түүний дотор утасны дугаар хэвээр... Биеэ бодоорой. Т

Холбоос | |
(хундага | )
2011-03-16 | 12:43
Манхүү
байшин барилга, эд юмс ч яамай, японууд дор нь босгоно. японууд тулдаа энэ зэрэгтэй байна гэж бодоод байгаашдэ.
хүний амь, хагацал, сэтгэл санааны хувьд амссан нь л яах ч аргагүй байх даа.
гамшигийн менежмэнт, ацс-ын аюулгүй үйл ажиллагаа, хяналт гэх мэт улам сайжирна биз.. гэдэг чэнн мань мэтэд суралцах бэлэн материал бий болноо гэсэн үг.
мөн үү?

манга л гарахгүй байх даа, яанаа кк.

чи ямар үед яаж хийдийн? тэгээд нэг харьцуулаад үздиймү.

Холбоос | |
(Манхүү | )
2011-03-16 | 10:59
sainu? sanaa zowood l bhin, yaponchuudad. heden udriin umnu "japan video topics" uzej bhdaa yaponchuud yamar uran yum bee geel shuurs aldaal suujiilaa. ger oron, hiisen yumnuud ni tsunamid urtuhuur yamar sanagdahiig tusuulj ch chadahguu yum. neere bas minii uzdeg heden manga odoo dahij garah boluu.hehe:P

yaponchuudiin tuluu zalbirch l bayda.

neere mastrubats gej yu gesn ug in? minii oilgodgoos, minii hiideg bsanaas arai uur utgatai yum shig bn geelu.kkk

Холбоос | |
(хундага | )
2011-03-16 | 10:37
dao
засаад уншчихлаа.
японуудад найдах найдлага, итгэл их том байнаа, тийм болохоор байгаад байгаан байлгүй дээ, би cool

өчигдөр шөнө Шизүока гээд арай урагшаагаа газар 6 баллтай газар хөдлөв. газар хөдлөлтийн төв нь саяын томтой огт хамаагүй гэсэн.

сэгсчээл байна, үс бүр арзайчлаа кк.

дадидо
өү.. эвгүй сэтгэгдэл төрүүлэх үгээр илэрхийлсэн бол уучлаарай.

чиний энд тэнд бичсэн сэтгэгдлийг уншаад блогмн-д их олшроод байгаа толгой хоосон эх орончдоос өөрийм гэж олзуурхаад л байгаа.

Холбоос | |
(dadido | )
2011-03-15 | 22:11
Би өгсөн хандиваа ариун зүйл бодож өгсөн л дөө. Буян болог гэж.

Япон үнэхээр агуу улс гэдгийг хараад л байжийнэ энд.

Холбоос | |
(dao | )
2011-03-15 | 20:42
"улс" гэж залруулж уншихаа заалгахгүй байх л дихдээ л юмыг яаж мэдэхүү.. :р..

Холбоос | |
(dao | )
2011-03-15 | 20:40
тэр яахав дахиад ч дэлбэрсиймуу түрүүний дэлбэрэлтийн үр уршиг уу айхтар юм болкээл ч юмуу болоол ч юмуу байгаа бололтой.. одоо жинхэнээсээ айж байна шүү.. цөмын аюул гэдгийг биеээрээ мэдэрцэн ус ямар нэгэн арга боджил байгаа байхдаа тэхдээ л азанд найдаад бол дэмийм шигээ.. ирэх боломж гаруул гүйгээл ир..

Холбоос | |
(хундага | )
2011-03-15 | 18:08
Фүжигийн хормой хавьцаа хоргоджийна даа

хэн ч тэр газрыг нь авий гээд байгаан. авий гэвэл өгөх л хэрэгтэй, тэртэй тэргүй болсон болоогүй гитад солонгост алдаад дуусчийгаам байж.

манайхаас урьд африк, австрали, канад гээд том газар нутагтай, стратегийн хувьд японуудтай хамтрах тив, улс байхад дэлхийд ганцхан өөрснөөм шиг аашлахын

гээл Ангаахайд жоол агсамначихий cool

Холбоос | |
(Angaahai | )
2011-03-15 | 17:56
Эсэн мэнд байгаа бол болж дээ. Уулан дээр гар, уулан дээр гар аль болох өндөрлөг газар л байж бай гэхгүй юү хэхэ. Гснээс би л лав газар нутгаасаа өгмөөргүй байнаа гэж тэмцэл хийж жоохон цагаан ногоон пи аарднаа. Мастүрбааци гэдэг чинь ямар ч сээгсийн сэдэлгүй үг юм байна тээ гэссс

Холбоос | |
(хундага | )
2011-03-15 | 11:36
өөх ч биш булчирхай ч биш цөөн хэдэн халтар төгрөгний оронд ноолуур, ноосон хөнжил, сэтгэлийн дэм л энэ орны хүмүүст хэрэгтэй байна байх даа.

очих гэтэл онгоцны суудал олдохгүй бололтой.

цүнами-н зураг нээтээр дүүрэн байна даа

http://www.abc.net.au/news/events/japan-quake-2011/beforeafter.htm

http://news.yahoo.com/s/yblog_thelookout/20110314/us_yblog_thelookout/video-of-terrifying-destruction-in-japan-hits-the-web

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)