газар хөдлөлт, цүнами, ацс-ын осол, эвдрэл.. гээд манийн сатаарахыг хүсэх үндэс, шалтгаан улам нэмэгдэв. гамшигийн тухай тэртэй тэргүй болсон болоогүй, үнэн худал, дарсан дэвэргэсэн, туйлширсан, хавтгайрсан олон янзын мэдээлэл хүрч байгаа болохоор маниас “түгээх” нь шал илүүм. нүд хальтрам байгаа нь л үнэн юмдаг.
өнөөдөр нар манддагаараа мандаж, өчигдөр бороо ордгоороо орж, орой нь би дарс уудгаараа ууж нойроо аргадан ирүүлж, шөнө сэрдгээрээ хэдэнтээ сэрж тарчилж, хамаатай хамаагүй хүмс зүүдэнд ордгоороо орж, утас сүүлийн хэдэн сар дуугараагүйгээр дуугарсан өдрүүд үргэлжилж байна.
чих тавиваас..,
зарим монголчууд маань японуудад газар өгнө, өгөхгүй гэж хэрэлдэн тэнэгтэцгээж, японуудын тусламж нь биднийг ийм үед ашиглах арга башир байсан гэцгээн мангартацгааж, голомтод үлдсэн зарим монгол оюутан аврахгүй бол бид нар үхлээ шүү гэж мэилинг листээр уйлагнан шөмбөлзөцгөөхдөө хоргодох байранд хамт байгаа хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан олон Японуудыг олж харахгүйгээр нүд нь нулимсандаа живж, элчингийн консулд сайн дураараа нэр усаа өгсөн зарим хүмүүс хувийн мэдээлэл нээтээр цацлаа гэж будилан гомдоллож, авхаалжтай зарим нь миатын нэмэлт нислэгт багтан баярлалдаж, бас нэр усаа нээтээр цацуулан алдаршиж, амбиицтай зарим нь ашидын карьер, сонгуульдаа том тийрэлт нэмэн зүтгэцгээж, ард олонд багтдаг нь мэдээллийн эргүүлэгт живэн самгардаж, “бусдын төлөө” амьдардаг зарим нь болсон болоогүй мэдээлэл, цуу яриаг бүлтрэлтээр давслан цацалж, бусдаас буруу хайж амьдардаг зарим нь нам засаг, өнөөх л 76, өмчтөн баячууд руугаа давшлан дайрч, далимдуулан монголчуудаа газар дор чихэн булшилж...
харин..,
гамшигт өртсөн, ачааллыг үүрсэн Японууд дор бүрнээ хийх ёстойгоо яг таг гүйцэтгэж, хэнд ч нэмж түвэг, чирэгдэл тарихгүйгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хэний ч өмнө цээжээ дэлдэн хэнхэглэхгүйгээр нийгэмд, эдийн засагт учраад байгаа, учирч болох эрсдлийг боломжит хэмжээгээр бууруулахаар тэмцэж, магад хэзээ нэгэн цагт бас л биднийг гуйлга гуйхад тусламж болгон гар сунгахад бэлдэн татварын сангаа бүрдүүлсээр байна. хүндэтгэн бишрэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй. бид суралцах хэрэгтэй. өдий биз дээ.
энд байдаг монголчууд яахав, ихэнх нь хөлсний байранд, хэзээ ч орхиод явахад сэтгэл хоргодоод байхааргүй эд хогшил голдуухан амьдардаг улс. айгаа л биз, аюулаас зугтаа л биз, истрээсэнд ороо л биз, миатын хөнгөлөлтгүй үнээр нисээ л биз, мөнгө төгрөг цөөнийг үрээ л биз, гэрийнхэндээ хоосон шахуу очоо л биз. харин энд насаараа зүтгэж босгосон амьдрал нь, гэр орон нь, аж ахуй нь сүйдээд, ар гэрийнхнийгээ алдчихаад байгаа Японуудтай харьцуулвал юу юм бэ? юу ч биш шүү дээ, нохойн жогорхой. бид тэдний зүтгэл, хичээл, чармайлт, сэтгэлийн хат, тэвчээр тэсвэрээс суралцах хэрэгтэй. бас өдий биз дээ.
зиа тэгээд, мэдээллийн эрин үед амьдарч байгаагаа улам илүү мэдэрсэн энэ өдрүүдэд мэдээлэлд “зөв” автахын чухлыг, мэдээллээр хэрхэн захирч, удирдаж, дарамталж болохын гайхамшигийг улам илүү ойлгосноос улаан шараар будуулсан үсний уг 1-2 см цайрч ирсэн нь маний өөрийн орижинаал үс байлаа.
газар хөдлөлтөөр далимдуулж над руу залгаж, надад санаа тавьсан болсон нь түүний мастүрбаац байсан бөгөөд тэр этгээдэд эцсийн үгээ хэлж, хоолой чичрүүлэн жүжиглэж, захиас хэлж, шүүрс алдтал “түр” салах ёс хийсэн нь маний садист үзүүрт-мастүрбаац байсан бөгөөд энэ өдрүүдийн оргил хэсэг байлаа. муудаж салаад, үг байтугай үсэг ч солилцохоо байсан найз хүүхэн манийг мээсэнжэрт байгаагаас үл хамааран манай үеэлээс манийг сурагласан нь найз хүүхний нөхөрлөл-мастүрбаац байсан бөгөөд үеэлийн найзын найз залуу болоод монгол орны хамгийн умард хязгаарт яваа хүн манид санаа тавьсан нь хамгийн алсын мастүрбаац байлаа.
мастүрбаац гэж үг саяхан сурсан, үэхэхэ. гоёым байлээ. хувь хүмс хийдэг. хувь хүмсийн жижиг бөөгнөрөл хийдэг. харин улс гүрнүүдэд бол эрх ашиг гэж нэрлэгддэг өөрийм байдаг.
гэж “газар хөдлөлтжиснөөр”, нэмж сатаарсан тухай зураг оруулах гэж байснаа умартан гарч одовой. дараа л оруулахаас.
өчүүхэн, мулгуу манид чин сэтгэлийн угаас санаа тавьж, хэрэг болгон сэтгэгдэл бичсэн, мэил ирүүлсэн, оффлаин үлдээсэн, илгээлт ирүүлсэн, бэлэг явуулсан, бэлэн мөнгө шилжүүлсэн, онгоцны билээт явуулсан, оюу тархины хувьцаа илүүчилсэн, уих-д суудал гаргасан бүх Киибандууддаа (киибэр анд) талархаж буйгаа илэрхийлээд, энэ сэтгэлээ тэмдэглэн өнөө орой мах шарж цадан, дарс ууж хөлчүүрхэх хүсэл гэнэт төрснийг дуулгахдаа таатай байнаа. баярласан шүү.