бүх юм сайн байна, сайхан байна.
гэж өөртөө итгүүлэхийг хичээж байна.
блогмн-ын нүүр хуудас 4ъ, 7щ, 11ю гэх мэт бага, дунд, ахлах ангийнхний бөмбөгдөлтөөс аврагдсан байна. Алмаст талархаж байна. ашдын өдрүүдэд ч дэмжих болно гэдгээ амлаж байна.
энд хүйтэн байна. даарч байна. хавар ирэхгүй байна. харвин завсраа каиро наагаастай сууж байна.
гамшигийн мэдээ үзэхгүйгээр шийдэн, гэмт хэрэг, адал явдалт кино үзсээр ойр зуурын гэмт хэргийг цэвэрхэээн хийчих хэрийн онолын “мэдлэг” сууж байна. хамсах хүн байвал хандахыг хүсэж байна. тэр, тэр, тэрүүнтэй тооцоо бодож, гутлынх нь эрзээн уланд бичгийн хадаас зоох бодол байна. тэгэхээр цардмал замаар алхах тоолонд гарах чиг таг таг даг гэсэн чимээнд дарамтлагдаж тэд төдөлгүй мажийх нь дамжиггүй гэж итгэж байна. цэвэрхэн ажиллах хэрэгтэй байна.
болзошгүй гамшигт бэлдэн ойр зуурын юм бэлдсэн байна. дарс 3 шил. маний үүк мак, үүк мак үүк 97 кг. найрлахад бэлэн байна.
утсаар хараалгуулж загнуулахдаа өөдөөс нь гуцуулалгүй тэвчсэн байна. өөрийгөө магтаж бахдсан байна. шагналд нь байнга чиклаад хүлхээстэй байна. истрээстэй байна. өмнөх эдэлсэн жаргал, туулсан баяр баяслын далайг бүгдийг хар бэхээр нялгадах мэт санагдаж байна.
хайртай хүмүүс минь эрүүл энх байгаад бүхнээс илүү баяртай байна. тэд үргэлж сэтгэл зүрхэнд байна. тэдний сэтгэл зүрхэнд би бас байвал сайхан байна.
гэж бодож байна.
бүх юм сайхан байна, сайн байна.